November 28, 2012

Өвөл юу хийх вэ? - "Мөнгөн Өвөл" дугуйн аялалд нэгдэе.

Монгол Аялагч адал явдалт аяллын клуб 2012-2013 оны "Мөнгөн Өвөл" дугуйн аяллаа зохион байгуулж эхэллээ. Энэ өвлийн нээлтийн аяллыг 11-р сарын 17-нд зохион байгуулсан бөгөөд уг аялалд нийтдээ 24 хүн хамрагдаж, өвлийн ойн цэвэр агаарт идэвхитэй амарсан байна. Монгол Аялагч Мөнгөн Өвөл дугуйн аяллыг долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулж байх юм байна. 

Өвлийн улиралд их хотын хөл хөдөлгөөн,утаанаас гарч, цэвэр агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг МӨНГӨН ӨВӨЛ дугуйн аялал та бүхэнд олгож байна. Та бүхэн Мөнгөн Өвөл дугуйн аялалд нэгдэж эрүүл цэвэр агаарт цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсье. Аяллын хөтөлбөртэй дороос танилцаарай.

"МӨНГӨН ӨВӨЛ" Дугуйн аяллын Аяллын хөтөлбөр:
Өглөө 10.00 -д Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглана. Групп хоорондоо танилцана. 10.10 -т хөдөлж дугуйн аяллын эхлэх цэг рүү явна. Дугуйн аялал эхлэх цэгт хүрч дугуйнуудаа угсарч, аяллаа эхэлнэ. Аяллын өмнө та бүхэнд аяллын хөтөч цас, мөстэй газар оронд дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө. Энэ өдөр бид 18-25 км замыг цас, мөстэй замаар туулна. Замдаа өдрийн хоол иднэ. 
Цэнгэг агаарт амарч байгаад 16 цагт Улаанбаатар хотын зүг явна. Баянгол зочид буудалд ирснээр бидний энэ өдрийн аялал дуусна.
Аяллын замын хувьд эхний 3 км нь аажим өгсч давааны оройд гарна. даваанаас доош 10 орчим км уруудна. Сүүлийн км-үүд аажим өгсүүр. Аяллын замд огцом өгсүүр болон уруу зам байхгүй, цас дагтаршсан авто замаар ойн жимээр явна.
Аяллын бүх замын турш биднийг машин дагаж явах тул та хүссэн газраа амарч болно.

November 10, 2012

Харбины мөсөн урлалын гайхамшиг - Best Winter Trips 2013 NATIONAL GEOGRAPHIC боллоо.

Харбин хот - Дорнын Москва, Дорнын Парис гэж нэрлэгддэг энэ хотод Орос, хятад, герман, польш, литви зэрэг 53 үндэстэн амьдарч 45 хэлээр ярьдаг, оросын соёлын нөлөө ихтэй, Европ маягийн хот. Харбины барилга архитетурын онцлог нь энэ хотыг европыг харах азийн цонх гэсэн нэр алдарт хүргэсэн агаад Харбин хот нь 4.7 сая хүн амтай, Хятадын 10 том хотын нэг бөгөөд зүүн хойд хятадын хамгийн том хот, аялал жуулчлалын төв юм. 

Харбин хотод сүүлийн 10 гаруй жил мөс цасны урлалын олон улсын фестивалыг жил бүр зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь  дэлхийн хамгийн том дөрвөн мөс, цасны урлалын олон улсын фестивалын нэг болж хүрээгээ тэлсэн.  Харбины мөсөн урлалын гайхамшиг үзэх нь NATIONAL GEOGRAPHIC -ийн Best Winter Trips 2013 болсон байна. Харбины энэхүү гайхамшигт цас мөсөн урлалыг үзэх аяллыг Монголдоо анх МОНГОЛ АЯЛАГЧ санал болгож байгаа юм байна. Энэхүү аялалд хамрагдахыг хүсвэл www.mongolayalagch.com сайт руу ороод сонирхоорой.