Алтай Таван Богд - Монгол нутгийн алс баруун хязгаар Алтай нуруунд орших мөнх цаст сүрлэг оргилыг Алтайн Таван Богд гэж Монголчууд эрт үеэс нэрлэн тахин шүтэж иржээ. Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг. Хүйтэний оргил нь Монгол нутгийн хамгийн өндөр цэг - 4374 метр. Алтай Таван Богд ууланд авирахаар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс уулчид зорин ирдэг. Монгол улсын уулын аяллын гол чиглэлүүдийн нэг юм. Алтай Таван Богд уланд жилийн дөрвөн улирлын туршид авирах боломжтой ч хамгийн тохиромжтой үе нь 7-р сарын 15-наас - 9 сар хүртэлх хугацаа юм. Энэ хугацаанд уул хамгийн тайван, цаг агаар тогтуун, мөсөн гол дээрхи ангалуудыг хараад тодорхойлж болохоор байдаг. Энэ үед хамгийн олон уулчид авиралт хийхээр ирдэг. Таван Богдын цаг агаар нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлыг ч үзүүлж чаддаг өвөрмөц цаг агаартай. Нар шарж байгаад цас, бороо орно дахиад л нар шарна. Бид аялал жуулчлалын Монголиа Экспедишнс компаниас зохион байгуулдаг уулын аяллаар Хүйтэний оргилд авирахаар явсан. Та линк дээр дарж бидний аяллын маршруттай танилцаж болно. Алтай Таван Богд ууланд МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр тэргүүтэй төрийн удирдлагууд авирснаас хойш Монголчууд энэ ууланд авирахаар зорин ирэх тоо ихэссэн.
No comments:
Post a Comment