Бага Түргэний хүрхрээ.
Баян-Өлгий аймгийн нутаг Хотон Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн үзэсгэлэнтэй сайхан хүрхрээнүүд байдгийн дотроос Бага Түргэний амны хүрхрээ нь хамгийн өндөрт тооцогдоно. Бага Түргэний хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага Хүрхрээний өндөр 13 метр байна. Бага Түргэний хүрхрээний GPS солибцол - N 48° 30' 28.2", E 88 ° 21' 50.3". Цагаан усны голд 10 орчим метрээс унах хүрхрээ байдаг.
Рашаантын хүрхрээ.
Рашаантын хүрхрээ.
Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант Хайрхан уулын Рашаантын аманд хоёр ч хүрхрээ байдаг. Рашаантын амны доод хүрхрээний өндөр нь 15 метр, дээд хүрхрээний өндөр нь 25 метр орчим байна. Дээд хүрхрээ нь ус ихтэй, их дуу чимээтэй байдаг. Энэ хүрхрээний талаар нутгийн хүмүүс мэдэхгүй байсан нь их сонин санагдсан. Рашаантын амыг өгсөөд явган явахад нилээд давчуу нарийн ам байсан. Доод хүрхрээ дээд хүрхрээ хоёрын хооронд км хүрэхгүй зайтай ч явахад нилээд хэцүү эгц цавчим хадан хавцал эргээр явж хүрнэ. Рашаантын хүрхрээ - N 47° 43' 30.8", E 92 ° 29' 54.5".
Гоожуурын хүрхрээ.
Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд бэл, Увс аймгийн Ховд сумын нутаг Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унах нэг хүрхрээ бий. Уг хүрхрээг нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг. Гоожуурын хүрхрээний GPS солибцол. N 49° 26'12.5", E 91°15' 2.9".
No comments:
Post a Comment