Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван богд уулын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд уртаашаа 15 км, өргөөшөө 500 метр үргэлжлэх газар оронд тархсан 10 мянга гаруй хадны сүг зураг, дүрслэл бүхий эртний уран дархцуулын оюун сэтгэлгээ, уран гараар бүтсэн гайхамшигт нэгэн галлерей бий. Монгол нутагт хадны сүг зураг, дүрслэл бүхий олон газар байдаг ч Цагаан салаа, Бага ойгорын дурсгал нь цар хэмжээний хувьд Монголдоо төдийгүй, дэлхийд томд орно. Энэ галерей нь хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү хадны сүг зургийг НЕОЛИТ vеэс эхлэн зурсан бөгөөд хvрэл зэвсгийн vед хєгжлийнхєє хамгийн их єргєн дэлгэр цэцэглэлтэд хvрчээ.
Цагаан салаа, Бага ойгорын хадны зурагт зэрлэг vхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон тєрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой сэдвээр зохиомжлон зурсан сонирхолтой зургууд олон байна. Тухайлбал - морь мал унасан хvн, ан гєрєє хийж буй анчид, байлдаж буй дайчид, морин тэрэгтэй хүн, зэрэг тэр vеийн хvмvvсийн амьдралын олон талыг харуулсан байдаг байна.
Цагаан салаа, Бага ойгорын хадны зурагт зэрлэг vхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон тєрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой сэдвээр зохиомжлон зурсан сонирхолтой зургууд олон байна. Тухайлбал - морь мал унасан хvн, ан гєрєє хийж буй анчид, байлдаж буй дайчид, морин тэрэгтэй хүн, зэрэг тэр vеийн хvмvvсийн амьдралын олон талыг харуулсан байдаг байна.
1994 оноос Монгол, Америк, Оросын эрдэмтэд Монгол Алтайн Бага Ойгор, Цагаан салаа хадны зургийн томоохон дурсгалыг дэлхий нийтэд нээж Парис хотноо 1999 онд хоёр боть судалгааны бүтээл нийтлvvлжээ. Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нарын хамтарсан судалгааны экспедици Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалыг жил дараалан судалж энэ талын томоохон судалгааны бүтээлүүдийг хэвлэн гаргасан байдаг.
Хадны сүг зургаас тухайн үеийн нийгмийн хөгжилийн үе шатууд дахь хүмүүс ахуй амьдрал, зан үйл, нийгмийн байгууламжийн талаархи мэдээллийг авч болно. Иймд эдүүгээгийн хүмүүсийн балар эрт цагийн хүний нийгмийн хөгжил, нийгмийн байгууламжийн талаар ойлголттой болох гэж, балар эрт цагт байгаль дээр хүний гараар бүтээгдсэн сонирхолтой зүйлсийг биеэр үзэхийн тулд энэхүү газрыг зорин ирдэг. Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгалаар аялахад сонирхолтой олон дүрслэл зохиомж бүхий зурагнуудыг та бүхэн олж чадна. Та уйдахгүй шүү.
Энэ дурсгал руу дараах маршрутаар явж очиж болно. Өлгий хот - Согоогийн гол - Хөх Хөтөл - Хар Ямаат - Бага Ойгор - Усай - Цагаан Салаа - Өлгий хот гэж явж болно. Талдаа 175 км. Монгол улсын хилийн бүсэд оршдог тул хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Ойгорын голд Хөх Эргийн хилийн цэргийн застав бий. Хилийн цэргийнхнтэй уулзаж хөтөч авбал зүгээр. Анх очиж буй хүн хаана юу байгааг нь мэдэх аргагүй байдаг. Мөн хамгийн сонирхолтой зургуудыг үзэж чадахгүй ч байж болно шүү дээ. Эндээсээ цааш Алтай Таван Богд ойрхон тул тийшээ явбал илүү сонирхолтой л байх гэж бодож байна.
Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалын тухай цаашид тодруулан судлахыг хүсвэл доорхи номнуудаас авч болно.
- Esther Jacobson, V. D. Kubarev and D. Tseveendorj. Mongolie du Nord-Ouest: Tsagaan Salaa/Baga Oigor. Répertoire des Pétroglyphes d'Asie centrale,
- V. D. Kubarev, D. Tseveendorzh, E. Iakobson. Petroglify Tsagaan-Salaa i Baga-Oigura (Mongolskii Altai). Novosibirsk; Ulan-Bator; Iudzhin. Izd-vo Instituta arkheologii i etnografii SO RAN, 2005.
- Esther Jacobson [Tepfer], "The Recreation of Landscape Settings in Petroblyphs of Northern Central Asia," International Journal of Central Asian Studies 3
- Esther Jacobson Tepfer, "The Rock Art of Mongolia," The Silk Road 4/1
No comments:
Post a Comment