Саяхан би Казахстаны Текели хэмээх жижиг хотоор зочлох үедээ нэгэн гайхалтай газарт очсон нь Буддын шашны дурсгалт газар болох “Бурхан чулуу” байлаа.
Буддын соёлын ул мөр бүхий Бурхан чулуу
Энэхүү 3 метр өндөр, пирамид хэлбэртэй чулуу нь нарийн хийцтэй Буддын сийлбэрүүдээр чимэглэгдсэн байдаг. Цагаан арслан суваргыг өргөж буйгаар маш нарийн ур хийцтэй сийлбэрлэж хийжээ. Үүнд: Суварга
Арслан / Хамгаалагч/
Калачакра (Цаг хугацааны хүрд) бэлгэдэл – Энэ нь Төвд Буддизмын мөнхийн цаг хугацааны эргэлтийг илэрхийлдэг
Буддын шашны түүхэн ул мөр
Энэхүү чулуун сийлбэр нь энэ бүс нутагт Буддын шашин өргөн дэлгэрч байсан түүхэн ул мөргэдгийг илтгэнэ. Магадгүй энэ газар нь Буддын мөргөлчдийн ариун мөргөлийн цэг байж болох юм.
Мөн чулууны эргэн тойронд явган зам бий бөгөөд энэ нь Буддын шашны сүсэгтнүүд “Гороо” буюу тойрон алхах зан үйл хийдэг байсан байж болзошгүйг харуулдаг.
Монголчуудын мөр улбаа
Энэ газарт монголчууд эртнээс суурьшиж байсан бололтой. Учир нь Бурхан чулууны урд талд орших уулыг “Шар Нохойт уул” гэдэг. Бурхан Чулуу нь Кора уулын амны адагт, Кора голын эрэгт байрлана. Хорооны амыг өгсөөд үзэсгэлэнт Бурхан Булагийн хүрхрээ байна. Хүрхрээ нийт 168 м, 4 шатлалт хүрхрээ бөгөөд 3 шатлал нь 92 м өндөр Казахстаны болон дундад Азийн хамгийн өндөр хүрхрээ.