Саяхан би Казахстаны Текели хэмээх жижиг хотоор зочлох үедээ нэгэн гайхалтай газарт очсон нь Буддын шашны дурсгалт газар болох “Бурхан чулуу” байлаа.
Буддын соёлын ул мөр бүхий Бурхан чулуу
Энэхүү 3 метр өндөр, пирамид хэлбэртэй чулуу нь нарийн хийцтэй Буддын сийлбэрүүдээр чимэглэгдсэн байдаг. Цагаан арслан суваргыг өргөж буйгаар маш нарийн ур хийцтэй сийлбэрлэж хийжээ. Үүнд: Суварга
Арслан / Хамгаалагч/
Калачакра (Цаг хугацааны хүрд) бэлгэдэл – Энэ нь Төвд Буддизмын мөнхийн цаг хугацааны эргэлтийг илэрхийлдэг
Буддын шашны түүхэн ул мөр
Энэхүү чулуун сийлбэр нь энэ бүс нутагт Буддын шашин өргөн дэлгэрч байсан түүхэн ул мөргэдгийг илтгэнэ. Магадгүй энэ газар нь Буддын мөргөлчдийн ариун мөргөлийн цэг байж болох юм.
Мөн чулууны эргэн тойронд явган зам бий бөгөөд энэ нь Буддын шашны сүсэгтнүүд “Гороо” буюу тойрон алхах зан үйл хийдэг байсан байж болзошгүйг харуулдаг.
Монголчуудын мөр улбаа
Энэ газарт монголчууд эртнээс суурьшиж байсан бололтой. Учир нь Бурхан чулууны урд талд орших уулыг “Шар Нохойт уул” гэдэг. Бурхан Чулуу нь Кора уулын амны адагт, Кора голын эрэгт байрлана. Хорооны амыг өгсөөд үзэсгэлэнт Бурхан Булагийн хүрхрээ байна. Хүрхрээ нийт 168 м, 4 шатлалт хүрхрээ бөгөөд 3 шатлал нь 92 м өндөр Казахстаны болон дундад Азийн хамгийн өндөр хүрхрээ.Шар Нохойт уул нь бүхэлдээ гантиг чулуун тогтоцтой бөгөөд одоо ч энд гантиг чулуу олборлодог хэд хэдэн том карьер ажиллаж байна. Шар Нохойт уул нь цэцэг навч агласан байгалын үзэмж төгс бүрдсэн газар юм. Өвөлдөө цас их ордог ч хүйтэрдэггүй. Зундаа ялаа шумуулгүй жаргалын орон гэж нутгийн иргэн Нуртай надад хэлсэн.
Текели хот
Текели хотын нэр нь эрт үед эдгээр голуудын хавцалд элбэг байсан амьтдаас үүсэлтэй. “Теке” нь уулын ямаа гэсэн утгатай бол “Текели” нь казах хэлээр “ямаатай газар” гэсэн утгыг илэрхийлдэг. Тус хотын ойролцоох хадны сүг зургууд нь Усан овог аймгуудын ан агнуурын дүрслэлийг агуулсан байдаг. Текели хот нь Зүүнгарын Алатаугийн өвөрт, Каратал голын эхэн хэсэгт, Кора (Карой, Каринка), Чажи (Чижи, Чижинка), Текелинка голуудын бэлчирт оршдог.
Текели хот надад их таалагдсан бидний багад байрныхаа гадаа чаргаар гулгадаг шиг тэнд хүүхдүүд гулгаж байгаа нь маш их таалагдсан, цас их унадаг, цас нь цав цагаан байгаа нь маш гоё байлаа. Текелигийн тухай уншсан зүйлээ дор сийрүүлэе:
Энэ хотод 33 мянган хүн амьдардаг. дэлхийн 2-р дайны өмнө энд зөвхөн германчууд байдаг байжээ. Одоо ганц герман айл байдаг гэнэ. Казахстаны хамгийн урт гудамж гэгддэг, 38 км үргэлжлэх Динмухамед
Кунаевын / ЗХУ-ын үеийн Казахстаны удирдагч/ нэрэмжит гудамж тус хотод
бий.
Текели хотын түүх нь Зөвлөлтийн үеийн аж үйлдвэрийн хөгжлийн нэгэн тод жишээ юм. "Текели" гэдэг үг нь "тэхт" буюу ямаатай газар гэсэн утгатай. 1930-аад он хүртэл энэ бүс нутагт германчууд амьдарч байжээ. 1933 онд Кора голын хавцалд Текели орчимд М.М.Юдичевээр ахлуулсан геологийн хайгуулын экспедиц хар тугалга болон полиметалл хүдрийн томоохон ордуудыг илрүүлснээр тус бүс нутагт олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрчимжив. Улмаар Зөвлөлтийн эрх баригчид энэ бүс нутагт хүдэр олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, 1942 онд Зүүнгарын нурууны бэлд хар тугалга, цайрын үйлдвэр, түүнтэй зэрэгцэн ажилчдын сууринг байгуулжээ. Аугаа эх орны дайны үед тус үйлдвэр нь дайны хэрэгцээнд зориулан сум үйлдвэрлэхэд шаардагдах хар тугалгыг нийлүүлж байсан онцгой ач холбогдолтой үйлдвэр болсон байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment