2013 онд Хөвсгөл нуурыг Ханх тосгоноос Хатгал тосгон хүртэл мөсөн замаар туулж явахдаа Байгаль нууран дээгүүр нэг ингэж дугуйгаар аялнаа гэж бодож байсан юм. Тэр хүслээ биелүүлж энэ жил буюу 2017 оны 3-р сард Mongolia Expeditions компаний менежерүүд Батсүрэн, Энхнарангийн хамтаар Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар дугуйгаар тойрлоо. Байгаль нуурын 27 том жижиг аралтай байдгаас Ольхон арал хамгийн том нь юм. Арлын урт нь 72 км, өргөн нь 12 км, арлын нийт 730км/кв. Арлын нийт оршин суугчид 1600 гаруй. Ольхон гэдэг нь Ойхон гэдэг буриад үг. 1937 онд буриадын автономит тойргоос тасалж Эрхүү мужид нэгтгэсэн. Бөөгийн ариун газар гэдгээрээ алдаршсан арал юм. Бурхан хад Бөөгийн хад гэж нэрлэдэг өвөрмөц тогтоцтой хад нь арал дээр орших Хужир тосгоны дэргэд далай түрж орж өвөрмөц тогтоцыг үүсгэдэг. Байгаль нуур нь манай гаригийн хамгийн цэнгэг, хамгийн урт настай нуур, нуурын насжилт нь 25-35сая жил. Мөн хамгийн гүн нуур юм. Нуурын хамгийн гүн хэсэг Ольхон арлын Жима уулын дэргэд 1632метрт хүрнэ.
Showing posts with label Монгол орны байгалийн сонирхолтой газрууд. Show all posts
Showing posts with label Монгол орны байгалийн сонирхолтой газрууд. Show all posts
October 17, 2017
October 23, 2014
MOUNT KHUITEN CLIMBING TOUR in ALTAI MOUNTAIN RANGE, MONGOLIA
TOUR DESCRIPTION:
14 days fully supported mountaineering tour. Summit the 4374m Khuiten
peak, highest in Mongolia. Maximum altitude acclimatization and one
leeway day. Quality outdoor and climbing equipment is provided.
TOUR INTRODUCTION:
Mongolia's western frontiers with Russia and China are guarded by the snow capped peaks of the Altai Tavan Bogd mountain range, highest in the country. Its highest and most interesting peaks are Khuiten, Nairamdal, Malchin, Snowchurch and Ulgii. The longest glacier of Mongolia, the Potanin glacier stretches for 19km from the eastern face of Mt. Khuiten. On the summit day, when on the top of Khuiten, you will be able to glance into Russia and China. The local Tuvan herders acting as your camel caravan handlers and as porters will make an unforgettable company and share their culture and traditions with you.
Mongolia's western frontiers with Russia and China are guarded by the snow capped peaks of the Altai Tavan Bogd mountain range, highest in the country. Its highest and most interesting peaks are Khuiten, Nairamdal, Malchin, Snowchurch and Ulgii. The longest glacier of Mongolia, the Potanin glacier stretches for 19km from the eastern face of Mt. Khuiten. On the summit day, when on the top of Khuiten, you will be able to glance into Russia and China. The local Tuvan herders acting as your camel caravan handlers and as porters will make an unforgettable company and share their culture and traditions with you.
June 1, 2014
Асралт Хайрхан - Хэнтий нурууны ноён оргил
![]() |
| Асралт хайрхан оргил |
Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрхан уул нь далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт өргөгдсөн. Хар мод,
нарс, гацуур, хус, улиас, хуш, улиангар
гээд олон тєрлийн мод холилдон ургасан газар vнэг, чоно,
баавгай, зээх, гахай, хандгай, бор
гєрєєс, булга, шилvvс, хэрэм, жирх зэрэг
ан гєрєєс, хур, сойр, ятуу, хєтvv зэрэг
жигvvртэн элбэг. 1951 оны 6-р сарын 26-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй Монголын уулчдын баг анх удаа нэгдсэн зохион байгуулалттай авиралт хийж байжээ. GPS: N48°27'53.4"E107°24'36.5"
October 6, 2013
Алтайн оргилуудад хүн амжилттай авирсны 100 жилийн ой болно.

Ирэх 2014, 2015 онуудад Алтайн нурууны оргилуудад хүн амжилттай авирч оргилд гарсаны 100 жилийн ой болно. 2014 онд БЕЛУХА /4506 м/оргилд, 2015 онд Алтай Таван Богд уулын ХҮЙТЭН-ий /4374м/ оргилд анх хүн гарсаны 100 жилийн ой болно.
1914 оны 6-р сарын 26-нд ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов анх Белуха ууланд гарсан бол дараа жил нь буюу 1915 оны 7-р сарын 12-нд ах дүү хоёр Монгол Алтайн нурууны Алтайн Таван Богдын ноён оргил Хүйтэнд тухайн өдрийнхөө 11.30-д гарчээ.
1914 оны 6-р сарын 26-нд ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов анх Белуха ууланд гарсан бол дараа жил нь буюу 1915 оны 7-р сарын 12-нд ах дүү хоёр Монгол Алтайн нурууны Алтайн Таван Богдын ноён оргил Хүйтэнд тухайн өдрийнхөө 11.30-д гарчээ.
March 7, 2013
Хөвсгөл нуурын мөсөн замыг туулсан анхны дугуйн аялал 2013
Бид Улаанбаатар - Эрдэнэт - Мөрөн - Хатгал - Ханх гэсэн маршрутаар явж дугуйн аялал эхлэх Ханх тосгонд ирж Замын буудалд хоноглов. Ханх бол Монгол орны хамгийн хойд захад орших суурин газар. 2000 гаруй хүн амтай. аймгийн төв Мөрөн хотоос хойш 280 км, нийслэл Улаанбаатар хотоос1020 км, ОХУ-тай хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хойд талаар нь Саяаны их уулсын шовх оргилууд харагдана. Ханх тосгоноос бидний Хөвсгөл нуурыг мөсөн замаар туулах анхны аялал эхэллээ. Өглөө бид дугуйгаа буулгаж угсаран, тохиргоо хийгээд, аяллын өмнөх бие халаалтын дасгал хийж биеэ дасгаад аяллаа эхэллээ.
| Манай багийнхан |
October 6, 2012
Потаниний мөсөн гол - 2090 он гэхэд хайлж дуусна.
| Потаниний мөсөн гол |
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм.. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 ам/км гэж гэсэн газарзүйн тодорхойлолт байдаг ч үнэн хэрэгтээ Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потаниний нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог, мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байна. Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл гэж ойлгож болно.
Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршино. Ихэнх мөстөл, мөсөн гол нь уулын ар хажууг даган зүүн хойт, хойт, баруун
хойт чиглэлд тархсан байна. Харин уулсын энгэрт байрласан мөсөн гол
дөнгөж гурваас илүүгүй хувийг эзэлнэ. Монгол орны мөстөл, мөсөн голууд
хэв шинжийн дараах үндсэн гурван ангилалд багтана.
- Хөндийн мөсөн гол
- Уулын хажуугийн мөсөн гол
- Элэгдлийн гадаргын мөсөн гол /хавтгай оройтой/
Ерөнхийдөө мөсөн голыг байршлаар нь 2 ангилдаг:
Монгол орны мөстөл, мөсөн голын тухай Оросын эрдэмтэн С.В.Колесников 1963 онд 270 ам км талбайтай 130 мөсөн гол Монгол Алтайд тархсан хэмээн тэмдэглэсэн байхад Н.Т.Кузнецов мөсөн голын талбайг 350 ам км гэжээ. Монголын газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном Орос-Монгол-Хятадын хил дагуу судалгаа хийж, Монгол Алтай нурууны мөсөн голын тоог 240 хүргэж, талбайг 702.7 ам км хэмээн тодорхойлсон байдаг.
Монгол орны мөстөл, мөсөн голын тухай Оросын эрдэмтэн С.В.Колесников 1963 онд 270 ам км талбайтай 130 мөсөн гол Монгол Алтайд тархсан хэмээн тэмдэглэсэн байхад Н.Т.Кузнецов мөсөн голын талбайг 350 ам км гэжээ. Монголын газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном Орос-Монгол-Хятадын хил дагуу судалгаа хийж, Монгол Алтай нурууны мөсөн голын тоог 240 хүргэж, талбайг 702.7 ам км хэмээн тодорхойлсон байдаг.
Потаниний мөсөн голыг Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур
амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос
Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн
мөстөлд хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн
судалгааг хийж байна. Тэдний тодорхойлсноор Потаниний мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодрхойлсон байна.Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потаниний мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гадны судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусах байхаа гэж тооцоолж байна.
October 2, 2012
Цагаан дэнжийн Улаан үзүүрийн буган чулуу
1-р буган хөшөө. Ногоовтор туяатай хөх саарал өнгийн нимгэн хавтгай урт чулуугаар хийсэн. Өргөн хоёр талын оройн хэсэгт тус бүр нижгээд цагираг сийлсний голч нь 18 см. Түүнээс доош газарт зоогдсон хэсгийг хүртэл нэлэнхийдээ бугын дүрс сийлсэн байсан өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо бүдгэрчээ. Газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см.
August 30, 2012
Хүйсийн Найман нуур
Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн өндөр уулсын дунд галт уулын дэлбэрэлт, газрын тектоник хөдөлгөөнөөс үүссэн тэвшин хэлбэрийн хөндийд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанаа, Мухар, Дөрөө гэсэн хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрыг Хүйсийн Найман нуур гэдэг. Хүйсийн Найман нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авч, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дурсгалт газар болгон баталжээ. Хамгаалалтын үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Нуурын хөндийг хүрээлэн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг ба эргэн тойрон их хөвч тайгаар хүрээлсэн сүрлэг өндөр уулстай. Ойн санд хуш, шинэс зэрэг шилмүүст мод зонхилно. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангын, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан-Азарга голын урсгалыг хаахад бий болсон усан сан гэж үздэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг тул зуны улиралд тийш зорих гадна дотны аялагч, жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг.
August 28, 2012
Нагалхаан уул
![]() |
| Наглхаан уулын овоо |
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 3076га талбай эзлэн орших Нагалхаан уул нь Монгол орны хээрийн бүсэд орших уулын хээр, ойт хээрийн бүслүүр хосолсон өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Анх 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 31 дүгээр зарлигаар дархалжээ. Нагалхаан уулын голлох өндөрлөгүүд нь далайн түвшнээс дээш 1700-1800 м өргөгдсөн байдаг.
Нагалхаан нь геологийн тогтоцын хувьд герциний атриат уул юм. Хэнтийн уулархаг мужийн хамгийн өмнө захын модтой уулын нэг бөгөөд үнэмлэхүй өндөр нь 1970м. Нагалхааны ар шинэсэн ой модтой, баруун зүүн хажуу болон энгэрээрээ модгүй нүцгэн жинхэнэ уулт хээр ба бэл хормойгоороо агьт хээр тал нутаг болно. Нагалхаанаас зүүн урагш 14-15км зайтай хэсэг нарсан ойтой Нарст уул байдаг ба энэ нь Монгол орны хамгийн урд орших Хэнтийн уулархаг мужийн нарсны өмнөд хилийн зааг юм. Энд шинэснээс гадна ойн зах, хадны ар зэрэг газраар улиангар, улиас, хус, цагдуул гэх мэт мод бут бага зэрэг байна. Энэ ууланд дэгд, бамбай, таван салаа, тарваган шийр, сөд, ганга, нохойн хошуу, мэхээр, айргана элбэг ургана. August 27, 2012
Төв Азийн усны хүйс - Хөндлөн уул
![]() | |||
| Ус хагалбарын цэг дээрхи багана |
Энэхүү цэгийг анх БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харъяа Усны хайгуул
төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын усны
институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд
1971-1975 оны хооронд нээн тогтоосон болно.
Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь хойт мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог гэсэн сонирхолтой мэдээлэл байдаг юм байна. Монгол Улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн
усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь
ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны
нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.
March 4, 2012
Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд мөсний авиралт зохион байгууллаа.
Монголд
анх удаа Адал явдалт аялал
жуулчлалын MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын
Уулын хөтөчдийн холбоо хамтран
мөсөн хананд авирах уулчдын цугларалт, авиралтыг
Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан-Цутгалангийн
хүрхрээнд 2012 оны 02-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг
авиралтанд Монгол улсын гавъяат
тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй Улаанбаатар, Эрдэнэт хотын нийт 18 уулчин залуус
оролцож мөсөн хананд авирах техник, туршлагаасаа хуваалцлаа. Хэдийгээр Монголын уулчид ганц нэгээрээ мөсөн хананд авирч байсан ч энэ удаагийнх уулчид хооронд туршлага солилцох анхны нэгдсэн цугларалт байснаараа онцлогтой. Энэ удаагийн цугларалтанд Улаанбаатар, Эрдэнэт хотын залуус оролцсон ч дараа дараагийн авиралтанд өөр олон газраас залуус ирж оролцох байх гэж бодож байна. Мөсний авиралтыг
өндөр уулын мөсөнд авирах, голын хүрхрээний мөсөнд авирах гэж ерөнхийд
нь хоёр ангилдаг. Авиралтын үеэр бид Орхон голын Улаан Цутгалангийн
хүрхрээний мөсөн авиралтын зэрэг ангилалыг тогтоолоо.
Улаан Цутгалангийн
мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/
ангилалд хамааруулж үзлээ. Мөсөн авиралтын ангилал, зэрэглэлийг тогтоосон олон аргууд байдаг бөгөөд Канадын систем нь Монголын нөхцөлд нилээд ойр юм шиг санагдсан. Бид авиралтаа оройн хамгаалалт буюу top rope
тавьж хийлээ. Монголын өвөл их хүйтэн тул мөс маш хатуу, ice axe буюу
мөсний сүх цохиход сайн зоогдож өгөхгүй, мөн мөс их бутарамтгай байлаа.
Дороос шрупп ашиглан хамгаалалт тавин авирч үзсэн боловч мөсний хөлдөлт их
сийрэг, унжиж хөлдсөн тул шрупп сайн тогтож өгөхгүй байсан тул үндсэндээ
авиралтыг top rope /орой дээр нь хамгаалалт тавих/ тавьж авирахаар шийдэж авиралтыг хийсэн.
Хүрхрээнд
авирах авиралтын салхийг Эрдэнэтийн уулчин ОУХМ С. Бат-Эрдэнэ эхлүүлж
дараагаар нь залуу уулчид авиралтыг хийсэн. Мөн Эрдэнэт хотоос ирсэн залуу уулчин Отгоо гэх бүсгүй Улаан Цутгалангийн мөсөнд авирсан анхны эмэгтэй болсон. Авиралтын үеэр мөн мөсөнд авирах тэмцээн зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Тэмцээнд нийт баг оролцсоноос Улаанбаатар хотын Г. Жангар ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа. Сүүлийн жилүүдэд Монгол улс
өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нилээдгүй олон санаачлага
гаргаж буй бөгөөд бид энэ авиралтыг хийснээр Монголын аялал жуулчлалд
нэн шинэ болох нэгэн бүтээгдэхүүнийг бий болгох нэгэн санаачлагыг
гаргалаа. Энэ тал дээр Mongolia Expeditions компани гадаад дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол улсад мөсний авиралтыг Улаан Цутгалангийн, Рашаантын,
Бага Түргэний, Гоожуурын хүрхрээнд зохион байгуулах боломжтойгоос гадна
Говь Гурван Сайхан уулын Мухар Шивэртийн амны мөсөнд авиралт хийж болох
юм. хэрэв та бүхэн өөр мөсөн хана тогтдог газар орон байвал бидэнд газар орны мэдээллийг хуваалцаарай. Монголын өндөр уулын бүсэд Алтай Таван Богд, Хархираа Түргэний уулс,
Асгат Түргэний уулсад хавар 3-5 сарын хооронд авиралт хийхэд салхины
нөлөөгөөр маш их мөстөлт тогтсон байдаг. Иймд оргилыг эзлэхэд уулчнаас мөсөнд авирах техник ур чадварыг шаардана. Ялангуяа Алтай Таван Богд уулын Цагаан Суварга оргил, Хархираа Түргэний уулын Цагаан Дэглий оргил нь уулчдаас мөсөнд авирах техник чадварыг шалгасан оргилууд болно. Монголд мөсний авиралтыг хөгжүүлэх боломж өндөртэй үүнд Монголын урт өвөл хамгийн чухал нөлөөг үзүүлнэ. Нэг санаа хэлэхэд Монголд 10-р сарын сүүлээс 4-р сарын эхэн хүртэлх хугацаанд хиймэл мөсөн ханыг Улаанбаатар хотын төвд Хүүхдийн паркад эсвэл SKY RESORT цанын баазад байгуулаад, түүндээ мөсний авиралтыг зохион байгуулбал хүүхэд залуус олноор сонирхож, чөлөөт цагаа өнгөрүүлэх өвөрмөц шинэ стил бий болгон хөгжүүлж болох юм. АНУ, АНГЛИ, КАНАД зэрэг улс орнуудад ийм жишээ бэлхэн байдаг. Эхний цугларалт авиралтын үеэр ажиглаж байхад Монголд энэ авиралтыг зохион байгуулах, зааж сургах багш, дасгалжуулагч гэх мэт хүний нөөц нь бэлэн байгаа нь харагдсан. Авиралтын багаж хэрэгсэлээр бага зэрэг дутмаг байсан ч энэ бол шийдэж болох асуудал. Хамгийн гол нь мөсөн хана барих, гэхдээ энэ нь тийм ч их хөрөнгө шаардагдах зүйл биш. Хэдийгээр дээр өгүүлсэн газар орнуудад очоод авирч болох ч Улаанбаатараас их хол тул хөрөнгө мөнгө их орно, тэгээд ч олныг хамарсан ажил болж чадахгүй. Мөсөнд авирах спортыг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын
Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн авиралтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Бидний энэ удаагийн авиралтыг ивээн тэтгэж оролцсон MCS COCA COLA-гийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ авиралтын санал бодлоо солилцох, цаашид зохион байгуулагдах аялалд оролцохыг хүсвэл бидэнд хандаарай. Info@mongolia-expeditions.comNovember 30, 2011
Монголын Говийн Элсэн Сфинкс
![]() |
| Элсэн сфинкс |
Монголын говьд байгаль эхийн бүтээсэн нэгэн элсэн сфинкс байдаг. Энэ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хэрмэн цав хэмээх газарт бий. Эртний египетийн сфинкстэй төстөй харагддаг тул Хэрмэн цавд очсон аялагч, жуулчид ийнхүү нэрийджээ. Үнэндээ сфинкстэй төстэй харагддаг энэхүү байгалийн бүтээл нь Шамбалын оронд хүргэх таван хаалга байдгийн нэг гэж ертөнцийн тайлагдашгүй нууцыг судлаачид үздэг. Мөн Шамбалын орныг эрэн хайгч Э.Мулдашев ч хэдэнтээ энд ирж байжээ. Сфинкс гэж юу вэ? - энэ бол хүн толгойтой арслан. Сфинксийг арабаар “Абуль-Голь” гэх бөгөөд хөрвүүлбэл “Аймшигийн эцэг” гэдэг утгыг агуулдаг юм байна. Хэрмэн цав гэж хаана байдаг вэ? - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм. Хэрмэн цав нь нар салхи, усны
элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ.
![]() |
| Египетийн сфинкс |
Хэрмэн цав нь
Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоцын нэг бөгөөд Ингэн
хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг юм. GPS солибцол N43°27'9.4", E99°51'33" оршино. Хэрмэн
Цав бол Монголын говьд амьдарч динозаврын өлгий нутгуудын нэг юм. Анх
1969 онд академич Р.Барсболд, Л.П. Татаринов, А.Розанов нарын
удирдлагаар Монгол-Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан экспедици Ингэн
хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ
олдворт газрууд нээн олж динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий,
матар, нуур усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олж байв.
March 12, 2011
Даян нуур
![]() |
| Даян нуур |
February 25, 2011
Богд Очирваань Отгонтэнгэр уул.
![]() |
| Богд Очирваань Отгонтэнгэр уул |
Богд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна.
Тэнгэрийн цэнхэрлэгт бүтсэн, сэтгэлийн цэнхэрлэгт оршсон, мөнхжингийн цаглашгүйд амьсгалсан язгуур дээд Очирваань монгол хүн бүхнийг өлгий дээрээ инээмсэглэн тосон авч авралдаа багтаадаг байна. Очирваань бурханыг нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн явбаас сүсэглэсэн хүнийг есөн үед нь элбэрлийн сахиусандаа авран хамгаалдаг.
Монголчууд яагаад Алтайн сүрлэг цаст оргилыг төрийн хэмжээнд тахидаггүй мөртлөө Отгонтэнгэр уулыг Хан Хэнтий уулын адил төрийн хэмжээнд эртнээс тахиж ирсэн юм бол?...Яагаад Отгонтэнгэр... Богд Очирваань гэж нэрлэсэн юм бол?... Отгонтэнгэр хэмээх энэхүү нэр үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ. Энэхүү нэрийн учир шалтгааныг сонирхон судалбаас дараах таамаглалууд урган гарч ирдэг.
1. 1227 оны 7-р сард Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальжээ. Тэнгэрт хальсан газраас Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай "Монголын Нууц Товчоо"-нд дурдсан байдаг. Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан байх магадлал өндөр байдаг. Тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан энэ уулаа сүсэглэн хүндэтгэж "Отгонтэнгэр" гэж нэрлэсэн байж болох юм. "Отгон" гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг. Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай. "Тэнгэр" гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно. Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог.
February 20, 2011
Ачит нуур - Ачит нуурын домог.
![]() |
| Ачит нуур |
Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөт эрэг хавьд үүнээс гүн байж болох юм. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Бөхмөрөн голын адагт намагжсан нугатай томоохон садараа адагтай. Өмнөд хэсэг нь хадан хясаа, нуур руугаа тvрж ороод эгц хошуу vvсгэсэн байдаг. Зvvн хойд эргээр нь одоогийнхоо түвшнээс 50-60 м өндөр буюу 1520 м vнэмлэхvй өндөрт урьд нуурын усны эзэлж байсан газарт олон жижиг нууртай. Эндээс эртний төрмөлийн амьтны vлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас тvрэгийн бичигт хөшөө vлдсэн .
![]() |
| Ачит нуур - Алсад харагдах Асгат Түргэний уулс |
Ачит нуурын домог: Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болжээ. Хамаг мал сvрэг нь vхэж vрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргvvдэд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хvнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голын өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргvvд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ. Ийнхvv цэргvvд өлсөж vхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг vхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий. Өөр нэгэн домог: Эрт vед хvмvvс дайснаас дvрвэж өвс ,ургамал , бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч , өлсөж ундаасан зvдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хvмvvс тvvнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг .Vvнээс хойш тэрхvv нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.
February 13, 2011
Аяллын цаг - Бударын чулуу.
Аяллын цаг нэвтрүүлэгийн Сүхбаатарын Онгон сум, Шартын хүн чулуу, Хөргийн хөндий, Бударын чулуугаар аялж, бэлтгэсэн нэврүүлэгийн бичлэгийг дор оруулав.
Бичигтийн шахаа: Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км зайд бий. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан замаар зуугаад метрийн өндөртэй, 90 градусын эгц налуутай, 1 км хэртэй урт үргэлжилсэн хадан хясаа байдаг. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ сонирхолтой хясааг ашиглан, ан гөрөөний ажилд зээр гөрөөсийг сууриар нь шахаж оруулан агнадаг байжээ. Ийм учраас"Шахаа" нэрийг олсон байна гэсэн домогтой. Бичигтийн гэж тодотгон нэрлэсний хувьд уг хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгийн дурсгал үлдсэнээс "Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй" гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог байдаг.
Хөргийн хөндий: "Бичигтийн шахаа" -наас баруун доогуур 2 км зайтай, урдаас хойш чиглэсэн их хөндийг ийнхүү нэрлэдэг. Энд долоон хүн чулуу байдаг ба хүн чулуунуудын домог "Бичигтийн шахаа" -тай холбоотой. Тухайлбал эрт дээр үед энэ нутагт эмэгтэйчүүдийг хайр сэтгэлгүй эрчүүдэд богтлон өгөх ёс ноёрхож байжээ. Дээрх хөшөөнүүд тэр үед богтолгоонд өртсөн зарим эмэгтэйчүүдийн эмгэнэлтэй явдалд зориулагдсан юм гэсэн домог байдаг. Учир нь шийдэмгий зоригтой зарим эмэгтэйчүүд энэ хясаан дээрээс нисэж үхдэг байжээ. GPS солибцол: N 45° 33.165', E114°13.970'
January 20, 2011
Хяргас нуурын Хэцүү Хад.
| Хэцүү Хад - Хяргас нуур |
Их нууруудын хотгорт орших Хяргас нуурын зүүн өмнөд эргийн дагуу Хэцүү хад гэж 20 орчим метр өндөртэй хадан цохио элбэг байдгийн зарим нь усан дотроос жижиг арал мэт цухуйж харагдах нь сүртэй. Нуур давалгаалах үед хадан цохионуудад өндөр давалгаа үүсэх нэн сүртэй. Нууран дунд орших хадан цохионууд дээр шувууд үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг ажиглах таатай боломжийг бүрдүүлдэг. Хэцүү хад нь шохой цагаан өнгөтэй харагдана. Энэ нь нуурын шорвог усны давалгаанд цохигдож ийм өнгөтэй болсон нь тодорхой. Хэцүү хадны тухай Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээсэн гэнэ. Хэцүү хад орчимд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загасаар элбэг. Хэцүү хад руу хүрэх сүүлийн 15 орчим км замд сул элс, дэржигнүүр ихтэй тул туулах чадвар сайтай машин унаагаар явах хэрэгтэй. Эл байгалийн үзэсгэлэнт газарт Сайхан Халиун ХХК-ний Хэцүү Хад нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Тус жуулчны бааз нь гадаад дотоодын аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангасан тохилог бааз бөгөөд 30 ортой монгол үндэсний 10 гэр, дотоодын 20-25 жуулчдыг хүлээн авч амруулах зориулалтай 5 байшинтай. Нэг ээлжиндээ 30-50 хүн хүлээн авч хооллох ресторан, 4 хүнд үйлчлэх душ, угаалтуур болон ариун цэврийн өрөөнүүдтэй. Мөн өөрийн дизель станц, нарны хураагууртай тул 24 цагийн турш цахилгаанаар хангагддаг. Холбоо барих утас нь: 976-11-310158, 99117524, 99835237, 99196966
Subscribe to:
Posts (Atom)













