Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн өндөр уулсын дунд галт уулын дэлбэрэлт, газрын тектоник хөдөлгөөнөөс үүссэн тэвшин хэлбэрийн хөндийд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанаа, Мухар, Дөрөө гэсэн хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрыг Хүйсийн Найман нуур гэдэг. Хүйсийн Найман нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авч, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дурсгалт газар болгон баталжээ. Хамгаалалтын үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Нуурын хөндийг хүрээлэн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг ба эргэн тойрон их хөвч тайгаар хүрээлсэн сүрлэг өндөр уулстай. Ойн санд хуш, шинэс зэрэг шилмүүст мод зонхилно. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангын, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан-Азарга голын урсгалыг хаахад бий болсон усан сан гэж үздэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг тул зуны улиралд тийш зорих гадна дотны аялагч, жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг.
Хүйсийн Найман нуурын үзэсгэлэнт хөндий рүү Уянга сумын талаас Шурангын голыг өгсч Ширээтийн даваагаар N46°30'48.4", E101°51'27.4" давж ордог бол Бат-Өлзий сумын талаас Бөөрөгийн хөндийг өгсч Бодонгийн хөтлөөр давж орно. Ширээтийн даваагаар зассан автозамтай бол Бодонгийн хөтөл нь морин жим замтай. Ус, намаг багатай жилүүдэд Цагаан Азаргын голыг өгсч Шанаа нуур талаас машинаар болон ердийн хөсгөөр орж ирж болдог. Уянга сумын талаас нуур хүртэл 30 гаран км, замдаа Шурангын голын эрэгт байх Шурангын цохио гэж 28 метр өндөр ургаа хадан цохиог үзээрэй. Энэ хадан цохион дээгүүр чулуу давуулан шидэж чадсан хүн олон мал, хөрөнгөтэй болдог гэсэн домог яриа нутгийн олны дунд байдаг. Ширээтийн даваан дээрээс Ширээт N46°31'40.8",E101°49'59.5", Мухарт нуур үнэхээр тод үзэсгэлэнтэй харагдана. Энэ Ширээт нууранд 1977 – 1978 онд Загасны хэмээх А.Дулмаа Байгал нуураас омуль, цагаан зарам буюу пельд гэж загасыг тавьж үржүүлсэн бөгөөд одоо загасны нөөц нь их болсон нуур. Нуурын хөндийн голд Хүйс N46°36'37",E101°46'49.3" хэмээх голдоо жижиг аралтай нуур бий. Ширээтийн даваагаар давж Ширээт Мухарт нуурыг үзээд Хүйс нуур, Бодонгийн хөтлийг холбосон морин зам нуурын хөндийд бий.

0 сэтгэгдэл:
Post a Comment