Ус хагалбарын цэг дээрхи багана |
Энэхүү цэгийг анх БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харъяа Усны хайгуул
төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын усны
институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд
1971-1975 оны хооронд нээн тогтоосон болно.
Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь хойт мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог гэсэн сонирхолтой мэдээлэл байдаг юм байна. Монгол Улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн
усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь
ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны
нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.
Гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ. Газрын доорхи усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага байдаг бол гадаргын ус буюу голын ус богино хугацаанд / 20 хоногт / буюу жилдээ 18 удаа солигддог ажээ. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг байна.

- Хойд мөсөн далайн ай сав
- Номхон далайн ай сав
- Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн үндсэн 3 ай савд хуваадаг.
- Онон гол
- Бархын гол
- Хурхын гол
- Шуурсын гол
- Хэрлэн гол
- Улз гол
- Халхын гол
- Нөмөргийн гол
- Дэгээ гол
- Сэлэнгэ мөрөн
- Идэрийн гол
- Чулуут гол
- Дэлгэрмөрөн
- Бүгсэйн гол
- Хануйн гол
- Орхон гол
- Тамирын гол
- Туул гол
- Хараа гол
- Ерөө гол
- Эгийн гол
- Шишхид гол 298 18300
- Ховд гол
- Тэсийн гол
- Хүнгүйн гол
- Байдраг гол
- Түйн гол
- Таацын гол
- Онги гол
- Булган гол
1 сэтгэгдэл:
Thankѕ for finallу tаlκing abоut > "Төв Азийн усны хүйс - Хөндлөн уул" < Loved it!
Here is my web site: payday
loаns
Post a Comment