Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно.
Showing posts with label Монгол ардын уламжлал - тоглоом наадгай. Show all posts
Showing posts with label Монгол ардын уламжлал - тоглоом наадгай. Show all posts
January 11, 2012
September 15, 2011
Эва Шүбэрт: Алтайн магтаалыг судалсан нь.
Эва Шүбэрт (Монгол улсын Ховд их сургууль)
1. Алтайн магтаалыг судлах хэрэгцээ
1. Алтайн магтаалыг судлах хэрэгцээ
Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Тууль хайлахын өмнө туульч, сонсогчдын бэлтгэл болж хэлэгддэг энэ магтаалыг судлах нь монгол ардын баатарлаг туульсын судлалд чухал байр эзлэх ёстой. Монгол ардын баатарлаг туульсыг сурвалжлан тэмдэглэх судалгаа одоогоос 200 жилийн өмнө эхэлсэн гэж үзэж болно. Энэ хугацаанд Монгол, Орос болон бусад гадаад эрдэмтэд судлаачид туулийг судлахдаа заримдаа Алтайн магтаалыг онцгойлон дурдаж, улмаар монгол судлаачид үүнд илүү анхаарал тавьж, Алтайн магтаалын байр суурийг тэмдэглэн, хэд хэдэн хувилбар ялгаж гаргасан боловч өнөө хүртэл Алтайн магтаалыг дагнаж судалсан эрдэм шинжилгээний бүтээл бидний судалгаанаас үзвэл нийтлэгдээгүй байна. Монгол тууль судлалын зарим асуудал, 1999, (1) гэсэн номдоо тууль судлаач Б.Катуу “Энэ талаар дагнасан судалгаа өнөө хэр хийгдээгүй...” харин “тууль судлагчдын бүтээлд анхааран тэмдэглэсэн нь мэр сэр тааралдана” гэжээ. Энэ үг одоо хүртэл Алтайн магтаалыг судалсан байдлыг тодорхойлж байдаг. Ном зүйгээс үзсэн ч, эрдэмтэн, судлаач, багш нараас сурагласан ч дээрх дүгнэлт батлаглаж байлаа. Ийм учраас олон судлаачийн бүтээлүүд болон бусад эх сурвалжаас олдож байгаа мэдээллийг цуглуулж, эмхтгэн цэгцэлж, дүгнэлт гаргах болон нийтэд таниулах нь аман зохиол судлалын маш чухал үүрэг гэж үзэж байна.
Алтайн магтаалыг судлах хоёр гол эх сурвалж байдаг: нэгд, туулийн судлал буюу туулийг судалсан ном, эрдэм шинжилгээний бүтээл, туульчдаас авсан бичмэл болон соронзон хальсанд буулгасан тэмдэглэлүүд, хоёрт, монголын ерөөл магтаалыг судалсан эх сурвалжууд. Үүнээс гадна орчин үеийн урлагийн чанартай хувилбаруудыг судалж, уламжилж ирсэн шинжээр нь арай эртнийхийг нь тогтоож, харьцуулан судалж болох юм.
2. Алтайн магтаалын тодорхойлолт
Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно. Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал
Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй
Өвлийн гурван сар нь өнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал өлзийт Алтай минь
Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэлээ
Үеийн үедээ үнэтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ

September 5, 2011
Тогоо нэрэх
Тогоо нэрж архи гаргах нь монголчуудын нэгэн өвөрмөц үйлдвэрлэл. Тогоо нэрдэг нээлттэй, хаалттай гэсэн хоёр арга бий. Нээлттэй арга нь архийг бүрхээрээс шууд цоргоор гаргадаг бол хаалттай арга нь бүрхээр дотор хувин зүүж архи тосох арга юм. Хаалттай аргыг илүү ашигтай гэдэг. Тогоо нэрэхийн тулд гал дээр айраг буцалгах том тогоо тавьж, айргаа бүрхээрийн ирмэгээс арай доогуур хийж, дээр нъ бүрхээр тавина. - 1. Бүрхээр
- 2. Исгэсэн айраг буцалгадаг тогоо
- 3. Ус халаах халаавч
- 4. Ороолт
- 5. Чигжээ
- 6. Цорго
Тогоо бүрхээр хоёрын нийлсэн завсраар гадагш нь хий алдуулахгүйн тулд даавуугаар сайн чигжинэ. Хэрэв хаалттай аргаар нэрж байгаа бол бүрхээр дотроо архины хувин зүүж, бүрхээр дээрээ ус халаах үүрэгтэй жалавч гэгдэх жижиг тогоо тавиад тогоо, бүрхээр хоёрын хоорондох зайг мөн чигжиж, гадуур нь өнгөлсөн нарийн эсгий юм уу хөвөн тавьж хавж хийсэн өргөн ороолтоор орооно.
January 19, 2011
Морин хуур
Бэлтгэсэн: Д. Төмөр
Төв Азийн цээжинд амьдарч буй нүүдэлчин монголчууд олон зууны тэртээгээс хойч үедээ өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчдийн ахуй соёлыг төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан. Монголын нэрт найрагч Мишигийн Цэдэндорж: Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Төв Азийн цээжинд амьдарч буй нүүдэлчин монголчууд олон зууны тэртээгээс хойч үедээ өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчдийн ахуй соёлыг төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан. Монголын нэрт найрагч Мишигийн Цэдэндорж: Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай хэмээн шүлэглэж байв. Монгол хүн бүхэн морин хуураа дээдлэх тухай МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарч Монголчуудын үндэсний үзэл сэргэж айл өрхүүд морин хуураа гэрийн хоймортоо залах болсон ч энэ нь нэг тийм хэлбэр төдий зүйл болсон юм шиг. Орчин үед морин хуурыг найз нөхөд, хамаатан садан, хүндэт зочиддоо бэлэглэх явдал түгээмэл болсон. Гэхдээ Монголчуудын дотор морин хуураа тоглодог хүн цөөхөн байна. Хэдийгээр үндэсний үзэл сэргэж Монгол хүнийг морин хуургүйгээр төсөөлөх аргагүй энэ тэр гэж ярьдаг ч морин хуураа тоглож чаддаггүй монголчууд бидний олонхи болж байна. Хэрвээ морин хуураа тоглож чадахгүй бол энэ зүгээр л нэг үзмэр, хэлбэр төдий зүйл болж байгаа юм. Тийм учраас энэ тал дээр бодох зүйлс, бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодогддог шүү. Бодлогын чанартай ажлууд хийхгүй бол монголчууд бид морин хуурын уянгалаг аялгууг театрын тайзнаас сонсч, бидний өвөг дээдэс нэг ийм хөгжим урлаж бий болгосон юм билээ гэж ярих цаг ойрхон.
Морин хуур хэрхэн үүссэн тухай олон домог байдаг. "Хайртай морио үхэхэд маш ихээр харамссан Хөхөө Намжил мориныхоо дэл сүүлнээс авч хөгжим урласан нь морин хуурын эхлэл байсан" хэмээн ам дамжин ярьсаар өнөө хүрчээ. Эртний түүх сударт Хүннүгийн үеийн "хун хуур" гэж бичсэн байдаг. Улмаар шанаган хуур, матар хуур, арслан хуур, луу хуур, морин хуур гэх мэтчилэн хувирч өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Эхлээд морин хуурыг айргийн хутгууртай төстэйгээр сийлэн хийдэг байжээ. Морин хуурын чавхдасыг зөвхөн адууны дэл, сүүлний сор болсон урт хялгасаар татаж хийдэг бөгөөд үүнд л уг хөгжмийн зэмсгийн дууны өвөрмөц өнгө аяс оршдог. ХIX-ХХ зууны үед Богдын Шар хуурч гэж алдаршсан төрийн их хуурч Дамдин-Очир болон Д.Түдэв, С.Түвдэн, Б.Алтангэрэл нарын хуурч байсан бол XX зууны хамгийн алдартай хуурч нь Гомбодоржийн Жамъян гуай юм. Түүнчлэн өдгөө манайд Морин хуурын чуулга болон Үндэсний хөгжмийн найрал үйл ажиллагаагаа явуулж, олон улсад үндэсний урлагаа сурталчилж байгаа.

December 21, 2010
Мөсний шагай.
Мөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа. Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг. Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг. Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом маш эртний үүсэлтэй харагдаж байна. Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой. Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж болох юм. Эдгээрийн тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг. Мөсний шагайн оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсөн шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр журмаар явагддана. Мөсөн дээр бог болон бод малын шагайг мөсөн тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын 8 шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд тавьж өгнө. Шагайны хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай. Мөсний шагайчид сумаа гарын доорхи материал ашиглан өөрсдөө хийдэг. Ер нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьж буй өнөө үед энэ мэт үндэсний уламжлалт тоглоомуудын тухай ч судлах хэрэгтэй юм шиг. Мөсөн шагай нь тийм ч их мөнгө хөрөнгө шаардах тоглоом биш, сайн сурталчилаад өгвөл олон хүн сонирхох нь тодорхой. Мөсний шагайн харвааны хот, аймаг, улсын аваргын тэмцээнүүд ч мөн болдог. Гэвч олон нийтэд бага сурталчилдаг юм шиг санагддаг. Энэ уламжлалт тоглоом Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд Архангайгаас олон мэргэн харваачид төрсөн байдаг. Мөсний шагай нь хүний биед их тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог гэж шагайчид ярьдаг.
Subscribe to:
Posts (Atom)