![]() |
| Даян нуур |
Showing posts with label Монгол орны нуурууд. Show all posts
Showing posts with label Монгол орны нуурууд. Show all posts
March 12, 2011
Даян нуур
December 13, 2010
Толбо нуур
![]() |
| Толбо нуурын зүүн хойд тал |
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.
Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчилахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд N48°35.547', E90°0.533 'бий. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг N48°36.125', E89°56.610', Толбо нуурын Жижиг нуур N48°27.221', E90°11.951' юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд Haliaeetus leucoryphus, идлэг шонхор Falco cherrug, Гангар хун Cygnus cygnus, Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.
![]() |
| Толбо нуурын зүүн эрэг |
October 28, 2010
Монгол орны зарим томоохон нуурууд.
Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м 3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м2 талбай бvхий 190 гаруй мєсєн гол 300 шахам рашаантай бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байдаг байна.
Хамгийн том нуур Увс нуур 3350 км квадрат талбайтай.
Хамгийн том нуур Увс нуур 3350 км квадрат талбайтай.
Хамгийн гvнзгий нуур Хєвсгєл нуур 262.4 м.
Хар-Ус нуур
Хар-Ус нуур
![]() |
| Хар Ус нуур |
Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дєр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м єндєр Агваш хэмээх арал бєгєєд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцvv биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гvн, 50-100 м єргєн, 20 гаруй километр урт Лvн, Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дєр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргvй бага устай болсон. Далай нуурын гvн 1,8 м-ээс хэтрэхгvй. Хар ус нуур 70450 хавт.дєр.км талбайгаас усжина. Vvний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлvvлэх бєгєєд илvvдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км єргєн Чоно-Харайхын голоор Хар ус нуурт єгнє. Хар ус нуур ионы бvрэлдэхvvнээр гидрокарбонатын ус бvхий нуурын ангилалд багтана.Айраг нуур
![]() |
| Айраг нуур |
Ангилал
Монгол орны нуурууд
Subscribe to:
Posts (Atom)




