Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м 3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м2 талбай бvхий 190 гаруй мєсєн гол 300 шахам рашаантай бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байдаг байна.
Хамгийн том нуур Увс нуур 3350 км квадрат талбайтай.
Хамгийн гvнзгий нуур Хєвсгєл нуур 262.4 м.
Хар-Ус нуур
|
Хар Ус нуур |
Энэ нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увс нуурын дараа орох бєгєєд усны мандлын vнэмлэхvй єндєр 1157 м тул Их нууруудын хотгорын бvлэг нуурууд дотроо нилээд єндєрт орших цэнгэг устай, урсгал нуур болно. Нуурын талбай бvх нууруудын хамтаар 1859,2 хавт.дєр.км, хамгийн их єргєн 26,2 км, дундаж єргєн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гvехэн нуур юм. Нуурын хамгийн гvн нь 4,4 м, дундаж гvн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал vvсэлтэй.
Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дєр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м єндєр Агваш хэмээх арал бєгєєд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцvv биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гvн, 50-100 м єргєн, 20 гаруй километр урт Лvн, Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дєр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргvй бага устай болсон. Далай нуурын гvн 1,8 м-ээс хэтрэхгvй. Хар ус нуур 70450 хавт.дєр.км талбайгаас усжина. Vvний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлvvлэх бєгєєд илvvдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км єргєн Чоно-Харайхын голоор Хар ус нуурт єгнє. Хар ус нуур ионы бvрэлдэхvvнээр гидрокарбонатын ус бvхий нуурын ангилалд багтана.
Айраг нуур
|
Айраг нуур |
Эрт цагт Хяргас нууртай нэг савд байсан боловч одоо тусдаа нуур болон vлджээ. Тvvний талбай 143,3 хавт.дєр.км. Хамгийн урт 16,0 км, хамгийн их єргєн 13,0 км, дундаж єргєн 8,9 км болох бєгєєд 1030 м vнэмлэхvйн єндєрт оршино. Айраг нуурт Завхан, Хvнгvйн голууд цутгах бєгєєд цутгал голуудын их багаас тvвшний хэлбэлзэл хамаардаг байна. Айраг нуурын хамгийн их гvн 10,5 м, дундаж гvн 5,7 м, усны нєєц 819,6 сая шоо м байна. Айраг нуур илvvдэл усаа 5 км урт 200-300 м єргєн хоолойгоор Хяргас нуурт єгнє. Энэ хоолой зарим газраа 5-7 м гvн намуун урсгалтай бєгєєд євєл огт хєлддєггvй байна. Нуурын ус зундаа бараг ёроолоо хvртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Євєл ч гэсэн усны температурт зєрvv бараг байхгvй аль ч хэсэгтээ 1-2,5 градус бvлээн байна. Бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага булингар их юм.
Vvрэг нуур
|
Үүрэг нуур |
Алтайн салбар Цагаан шивээт, Тvргэний уулсын хоорондох битvv хотгорт тогтсон урсгал биш нуур болно. 1426 метрийн vнэмлэхvй єндєрт орших бараг дугуй хэлбэртэй энэ нуурын урт 19 км, єргєн нь 18 км, усны ил талбай 22333 хавт.дєр.км бєгєєд эргийн шугамын урт 61 км юм. Нуурын эрэг хєвєє нэлэнхvйдээ бага зэрэг налуу, уснаа тvрж орсон булан тохой, арал хойг огт байхгvй, эргийн шугам бага хэрчигдсэн байна. Vvрэг нуурын ус хураах талбайн хэмжээ 3360 хавт.дєр.км бєгєєд Цагаан шувуут, Цагдуулт, Хариг зэрэг хэд хэдэн гол горхи цутгах боловч олонх нь тvр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай нилээд том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол юм. Харигийн голын цутгалан хавьд намагжиж элдэв тєрлийн бут бургас ургажээ. Vvрэг нуур гадагш урсгалгvйн сацуу ууршилт их болохоор нуурын ус давстай байдаг.
Ачит нуур
|
Ачит нуур |
Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цєєн юм. Хамгиийн том нуур нь Ачит нуур болно. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дєр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, єргєн 16 км хvрэх ба 1464 метрийн vнэмлэхvй єндєрт оршино. Ачит нуур 10500 хавт.дєр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцvv байна. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Тvргэний нурууны хур цас, мєсєн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бєх мєрєн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илvvдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд єгнє. Нуурын гvн, усны нєєц тодорхойгvй. Э.М.Мурзеавын /77/ тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гvн байсан бєгєєд ємнєд эрэг хавьд vvнээс гvн байж болох юм.
Увс нуур Увс нуур Манай орны хамгийн том /3350 ам км/ талбайтай гадагш урсгалгvй, давстай тогтмол нуур, алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Урт, єргєн нь ойролцоо 80 орчим км. д.т.д 759 м єндєрт оршино. Тэс, Нарийн, Сагил, Боршоо, Хєндлєн голууд цутгана.
Бөөн цагаан нуур
|
Бөөн цагаан нуур |
Нуур нууруудын хєндий дэх хамгийн том нуур юм. Тvvний талбай 240 хавт.дєр.км, урт нь 24 км, єргєн 16 км, талбай 33500 хавт.дєр км бєгєєд усны мандал д.т.д 1336 м оршино. Энэ нуурын эрэг намхан элсэрхэг хєрстэй хаяа нутгийн євс ургамал бvхий намаг энд тэнд vзэгдэнэ. Уг нуурт Хангайн нурууны ємнєд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгvй юм. Бєєн цагаан нуурын ус гидрокарбонат, сулдьфат, хлорын ангин, кальци натри, магни бvлэгт хамаарагдахаас гадна шvлтлэг орчинтойд тооцогдоно.
Буйр нуур
|
Буйр нуур |
Монголын Дорнот нутагт нуур цайдам олон боловч томоохон нь Буйр нуур юм. Хэдийгээр тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн талаар тvvнийг хээр талын нуурт хамааруулж болно. Нуурын усны ил гадарга 615 хавт.дєр.км, хамгийн урт нь зvvн хойноос баруун урагш 40 км, єргєн нь 21 км, ус хураах газрын талбай 20200 хавт.дєр.км болно. Усны талбайтай харьцуулахад нуурын гvн, нєєц маш бага юм. Судалгаанаас vзэхэд усны гvний дундаж 6 м, хамгийн их гvн нуурын тєвд 10 метрээс хэтрэхгvй байна. Нуурын ємнєт эрэгт тvрэлт давалгаагаар vvссэн 3-5 метр єндєр элсэн далан vргэлжлэх бєгєєд тэдгээрийн завсар хооронд жижиг нуур тогтож зарим нь vндсэн нууртайгаа холбогдоно. Гэтэл нуурын Дорнод ба умард талд нилээд єндєр дэнж байна. Тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигvv ургаж нилээд талбайг хамрана. Буйр нуурын усны тvвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Буйр нуур илvvдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт єгнє. Нуурын баруун ємнєд vзvvрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зєвхєн хур тундас элбэг жилд урсацтай байна. Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.
Хяргас нуур
|
Хяргас нуурын Хэцүү хад |
Хяргас нуур Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бєгєєд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бvх голуудын эрозийн эцсийн суурь болно. Нуурын гадаргын талбай 146,8 хавт.дєр.км, хамгийн урт нь 75,07 м, єргєн 31,07 м, дундаж єргєн 19,0 км ба усны мандал 1028 м vнэмлэхvйн єндєрт оршино. Хяргас нуур тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам их хэрчигджээ. Иймээс эргэн тойрны хуурай газар усны хилийн зааг харьцангуй урт, эргийн шугмын коэффиицент 1,90 хvрэх бєгєєд уснаа хэд хэдэн нарийн хошуу тvрж орсон байна. Тэдгээрийн томыг нуурын шугам /7 км/, чацарганы шугам /4 км/, могойн шугам /5км/ гэж нэрлэнэ. Нуурын эргээс ялимгvй дотогшлоход усны гvн 40-50м болох бєгєєд Чацарганы шугамын зvvхэнээ хамгийн их гvн 80 метрт хvрнэ.Хяргас нуурын талбай Алтайн нурууны зvvн ба хойд хажуу, мєн Хангайн нурууны баруун хажууг нилд нь хамарсан 170000 хавт.дєр.км талбайтай уудам нутаг болох тэндээс усжих бvх гол горхи их нууруудын хотгорын бvлэг нуурыг дамжсаар эцэстээ Айраг нуурт нэгдэж нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.
Хар нуур
|
Хар нуур |
Хар ус нуураас холгvй орших энэ нуур 574,8 хавт.дєр.км талбайтай бєгєєд єргєний хамгийн их 23,6 км, дундаж єргєн 15,7 км, хамгийн их урт нь 36,8 км болно. Баруун болон баруун хойд талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан, Чандмань, Таван Хар зэрэг уул толгод Чоно Харайхын гол хvртэл vргэлжилээд Хар ус нуурыг Хар нуураас тусгаарлана. 1132 м vнэмлэхvйн єндєрт орших Хар нуур Хар ус нуураас талбайгаараа бага мєртлєє арай гvнзгий юм. Хамгийн их гvн 6,06 м хvрэх ба дундаж гvн 4,2 м, бvх усны нєєц 2422 шоо дєр метр болно. Хар нуурт Хар ус нуурын илvvдэл ус Чоно Харайхын голоор ирж єєрийн илvvдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дєргєн нуурт, нєгєє хэсгийг Татган тээгийн голоор Завхан голд єгдєг.
Дєргєн нуур
|
Дөргөн нуур Жанжин овоо |
Хар нууртай залгаа орших энэ нуур говийн томоохон нуурын нэг бєгєєд 305,1 хавт.дєр.км талбайтай єргєний хамгийн их 16,8 км, дундаж нь 12,7 км, хамгийн урт газраа 24,0 км хvрнэ. Хар нуур, Дєргєн нуурын хооронд 26,8 хавт.дєр.км талбайтай завсрын жижиг нууруудыг нутгийнхан Ногоон нуур гэнэ. Энэ Ногоон нуур Хар нууртай Хомын хоолойгоор, Дєргєн нууртай Мэргэний хvзvvвчээр холбогдоно. Дєргєн нуурт арал, хойг булан тохой байхгvй, эргийн шугам бага хэрчигджээ. Эргийн шугмын урт 79,1 км. Усны хамгийн гvнзгий газар зvvн хэсэгтээ 27,0 м, дундаж гvн нь 14,3 м байгаа нь Хар ус, Хар нуураас хавьгvй илvv юм.
Улаан нуур Нууруудын хєндийн хамгийн зvvн талын том нуур бєгєєд 1008 м vнэмлэхvйн єндєрт оршино. Улаан нуурын хотгор хєндийн хамгийн нам газар учир тvvнд эрт эдvгэгийн аллюын болон нуурын зузаан хурдас тунаж хуримтлагдсан байна. Ялангуяа нуурын хотгорыг нилд нь дvvрсэн говийн алаг хурдас нуурын уснаа ямагт улаавтар туяа оруулах тул Улаан нуур хэмээн нэрлэсэн байж болох юм. Улаан нуурт Хангайн євєр хажуугаас урсах Онгийн гол цутгах боловч тэр бvр усаа єгч эс чадна. Иймээс нуурын усны гvн талбай vргэлж єєрчлєгдєж тvвшний хувьд маш тогтворгvй байна. Э.М. Муразевын хэмжилтээр 175 хавт.дєр.км талбайтай байсан бол, Беспалонивийнхаар 135 хавт.дєр.км талбайтай болон багасчээ. Улаан нуурын ус гидрокарбонат, хлорын ангийн кальци-магни-натрийн бvлэгт хамаарагдах зєєлєн ус юм . Улаан нуурын хотгорт Хангайн нуруунаас эх авч урсах Онгийн голоос гадна Говь-Алтайн салбар уулуудаас эх авах Сухайт, Лиг, Цагаан гол болон бусад хуурай сайруудаар vе vе ус урсаж ирэх бєгєєд элс хайр зэрэг хурдас авчирч тунаах тул нуурын ёроол лаг, наагийн шавраар дvvрсэн байна.
Тэлмэн нуур
|
Тэлмэн нуур |
Хангайн уулсад Хєвсгєлын дараа орох томоохон нуур бєгєєд тvvний талбай 198,6 хавт.дєр.км, урт 27,6 км, єргєн 12,1 км, эргийн шугмын урт 87,8 км болно. Тэлмэн нуурын хамгийн урт 31 км, єргєн 12 км, эргийн шугамын урт ойролцоогоор 95 км болно. 1789 метрийн vнэмлэхvйн єндєрт орших энэ нуурын vндсэн тэжээл хур бороо ул хєрсний урсац боловч гадаргын урсац багагvй ач хобогдолтой юм. Энэ нуур 3940 хавт.дєр.км талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зєвхєн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай бяцхан горхи нуурт цутгана. Усны хагалбар уулсын хамгийн єндєр нь Тєв Азийн гадагш гарах урсгалгvй гол мєрєн нууруудын ай сав, Умард мєсєн далайн ай сав хоёрын зааг болох Булнайн нуруунаа орших бєгєєд 2433 м єндєрт хvрнэ. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн євс ургамал голлож ургахаас гадна баруун ємнєєс Их нуурын хотгорын цєлєрхєг уур амьсгал нєлєєлєж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.
Толбо нуур
|
Толбо нуур - Сайрын уул |
Монгол Алтайн томоохон нуур бєгєєд зvvн ємнєєс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан vvсч бvрэлдэхэд эртний мєстєл чухал нєлєє vзvvлжээ. Нуурын усны ил талбай 185 хавт.дєр.км, хамгийн урт 21,5 км, єргєн 6 км хvрч усны мандал 2080 метрийн vнэмлэхvй єндєрт оршино. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах єндєртэй хад асга бvхий нvцгэн уул нуруугаар хvрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мєсдєж хур цасаар хучигдаж байснаар барахгvй одоо хир нь Толбо-Хvнгvй /3836 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг vлдэгдэл мєс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дєнгєж 4 м єндєр Гичгэний толгой бєгєєд нуурт тvрж орсон хушууны vзvvр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дєр.км юм. Энэ нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг єєртєє нийлvvлж илvvдэл усаа Тvргэн голоор Ховдын баруун гарын цутгал Ємнє голд єгєх боловч хуурай гандуу vед нуурын тvвшин доошлоход ширгэж гадагш урсгалгvй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
Хєвсгєл нуур
|
Хөвсгөл нуур |
Эргэн тойрон сvрлэг єндєр уулсаар хvрээлэгдсэн нэн vзэсгэлэнт энэ нуурын арлуудыг оролцуулахгvйгээр ил гадаргын талбай 2612 хавт.дєр.км, урт нь хойноос урагш 133,4 км, єргєн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур болно. Нуурын хамгийн гvн Далайн хvйс аралын баруун ємнє С.П. Перетолчины хэмжиснээр 238,3 м байжээ. Хєвсгєл нуур эзлэх талбай усны гvн эзэлхvvнээрээ манай улсын нутаг тєдийгvй Тєв Азид тэргvvн байранд орно. Тектоникийн гvн зєрєгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан хясаа хэлбэртэй байна. Нуурын баруун талын усны хагалбар уулсын орой хяр нуурын эргээс тєдий л холгvй /5-10 км/ орших тул урт гол мєрєн vгvй ч гэсэн , услаг гол горхи их байгаа ба тэдгээрээс 17 нь байнгын урсгалтай юм. Зvvн эрэг мєн л єндєр уулсаар хашигдсан байна. Гэхдээ Баян, Хорьдол Сарьдагийн нуруутай адил єндєр биш урсгал усанд идэгдэж бємбєгєр хавтгай оройтой ерєнхийдєє налуу урт хажуутай байна.
|
Ханхын усан зогсоол |
Нуурын зvvн эрэг рvv бvгд 29 гол горхи цутгана. Нуурын хойд талд усны хагалбар уулын хамгийн єндєр Мєнх сарьдагийн нуруу орших бєгєєд тvvний бэл хормой нь нууранд тулж 40-50 м єндєр хvрмэн дэнж vvсгэнэ. Хєвсгєл нуурын хотгор урагшаа улам нарийсаад Хатгал хотын дэргэд урт нарийхан булан vvсгэж тэндээс Эгийн гол эх авч урсана. Энэ бол Хєвсгєл нуураас гадагш урсаж гардаг цорын ганц гол юм. Дээр дурдсанаас vзвэл Хєвсгєл нуур бvгд 46 гол горхийг нийлvvлэн авч 5300 хавт.дєр. км талбайгаас усжина. Хєвсгєл нуурт Хадан Хvй, Далайн хvй, Модон хvй, Бага хvй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь тvvний тєвд буй Далайн хvйс арал болно. Усны мандлаас 126 м єндєр бєгєєд 3 км 36 км урт, 2 км єргєн, 5,8 хавт.дєр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан vзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хvрнэ.
Орог нуур
|
Орог нуур |
Нууруудын хєндийн хоёр дах том нуур бєгєєд Говь-Алтайн нурууны хамгийн єндєр уул Их богдын ар хормойд тулж оршино. Баруунаас зvvн тийшээ сунгуу зууван хэлбэртэйгээр тогтсон энэхvv нуурын урт 30 км, єргєн баруун зvvн хоёр талдаа 8-9 км, харин хамгийн нарийн газраа 1,2 км-ээс хэтэрдэггvй байна. Орог нуур нь гидрокарбонат, хлоридын ус бvхий нуурын тєрєлд багтах ба усны єнгє шаравтар ногоон туяатай, хатуулаг чанар 15 орчим болохын дээр ёроол нь зуурмаг шавартай байна.
Сангийн далай нуур
|
Сангийн далай нуур |
Булнайн нурууны ар шилд орших энэ нуур гарал vvсэл хєгжил, усны горим, нєєц, амьтны аймгийн хувьд маш євєрмєц сонирхолтой юм. Эндэх газрын гадарга нийтдээ уулархаг бєгєєд нуурын усны мандал 1988 м єндєрт орших тул орчны уулс хэдийгээр єндєр ч гэсэн харьцах єндрийн хувьд бага юм. Сангийн далай нуурын усны гадаргын ил талбай 165,3 хавт.дєр.км Хамгийн урт баруунаас зvvнээ 32,5 км, єргєний хамгийн их зvvн хэсэгтээ 13 км, баруун хэсэгтээ 8 км, хамгийн нарийн газар нь 400м орчим болно. Vvнээс vзвэл нуурын дундаж єргєн 5,2 км болох юм. Сангийн далай Хангайн нуурууд дотроо нилээд гvнд /нуурын баруун хэсэгт 30 м, зvv талдаа 12 м гvн олдсон/ тооцогдох ба усны дундаж гvн 12,0 м хvрнэ. Сангийн далай нуурын усны нєєц 1994,5 сая шоо метр буюу ойролдцоогоор 2 шоо км бєгєєд Хангайн Єгий нуураас 14 дахин, Тэрхийн Цагаанаас 6 дахин их юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мєргvvдтэй байна. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. Уг нуур натри, хлоридын ус бvхий нуурт багтана.
Эх vvсвэр: "Монгол орны нуурын каталоги"
2 сэтгэгдэл:
Сайн байна уу,
МОНЦАМЭ агентлагийн "Монгорү Цүүшин" япон хэл дээрх сонины редакц энэхүү блог дээрх нийтлэл болон фото зургийн талаар Блог бичигч тантай холбогдох хүсэлтэй байна.
Та дараах ажлын утсаар бидэнтэй холбоо барих эсвэл montsushin@hotmail.com хаягаар холбогдоно уу.
Утас: 327294
de nariin bairshal iig zaaj ugj boldoggui yumuuu
Post a Comment