Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны талаар мэддэг ард түмэн байжээ. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл" " Энэ хүн мөн үү" хэмээх ном хэвлүүлсэн байдаг. Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ. Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг.
Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал, захидалд уг захиаг монголчлон хавсаргасан байв.
Айбалманс бичихдээ: " Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан байна. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье" гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо " Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ.
XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч
этгээд " Омон түмбий"гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий...үүнийг шалгаж нягтлан үзэх хэрэгтэй юм.
1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцаганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ" Лха Эрдэнэ" гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шардсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг байжээ.
1950-иад онд ЗХУ-д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л. Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгих судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10-р сарын 20-ний өдөр АНУ хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ. Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал, зохиомол зүйл байсан уу гэдэг нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг. Та бүхэн энэ кино хальсыг үзэхийг хүсвэл дараах линкээр орж үзээрэй. http://www.youtube.com/watch?v=N96o-Qohnps&feature=related
Мөн ОХУ-ын Уулын Алтайн Хойд Чуйскийн нуруунаас Сергей Семенов гэгч уулчин эр нэгэн хүн дүрст амьтаны мөсөн дор маш сайн хадгалагдсан хүүрийг олжээ. Тэрээр энэ газраа ихэд нууцалж байгаа бөгөөд энэ талын судалгаа хийдэг ШУА-уудтай холбогдож нарийвчилсан судалгаа хийхийг хүсч байгаа нэгэн. Хэрэв үнэхээр энэ хүүр алмасынх гэдэг нь батлагдвал их хэмжээний мөнгө олох боломжтойг ойлгосон хүн юм шиг байгаа юм. Харин энэ бүхнийгээ үнэн болохыг нь баталж нэг хөлийг таслан авч ирсэн байдаг. Мөн зарим нэг холбогдох судалгаануудыг хийж интернетэд тавьсан байдаг. Үүнийг судлах судлаачид олдох байлгүй дээ. Тэр цагт ч....нэг юм дуулганаа.
0 сэтгэгдэл:
Post a Comment