Хэцүү Хад - Хяргас нуур |
Их нууруудын хотгорт орших Хяргас нуурын зүүн өмнөд эргийн дагуу Хэцүү хад гэж 20 орчим метр өндөртэй хадан цохио элбэг байдгийн зарим нь усан дотроос жижиг арал мэт цухуйж харагдах нь сүртэй. Нуур давалгаалах үед хадан цохионуудад өндөр давалгаа үүсэх нэн сүртэй. Нууран дунд орших хадан цохионууд дээр шувууд үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг ажиглах таатай боломжийг бүрдүүлдэг. Хэцүү хад нь шохой цагаан өнгөтэй харагдана. Энэ нь нуурын шорвог усны давалгаанд цохигдож ийм өнгөтэй болсон нь тодорхой. Хэцүү хадны тухай Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээсэн гэнэ. Хэцүү хад орчимд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загасаар элбэг. Хэцүү хад руу хүрэх сүүлийн 15 орчим км замд сул элс, дэржигнүүр ихтэй тул туулах чадвар сайтай машин унаагаар явах хэрэгтэй. Эл байгалийн үзэсгэлэнт газарт Сайхан Халиун ХХК-ний Хэцүү Хад нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Тус жуулчны бааз нь гадаад дотоодын аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангасан тохилог бааз бөгөөд 30 ортой монгол үндэсний 10 гэр, дотоодын 20-25 жуулчдыг хүлээн авч амруулах зориулалтай 5 байшинтай. Нэг ээлжиндээ 30-50 хүн хүлээн авч хооллох ресторан, 4 хүнд үйлчлэх душ, угаалтуур болон ариун цэврийн өрөөнүүдтэй. Мөн өөрийн дизель станц, нарны хураагууртай тул 24 цагийн турш цахилгаанаар хангагддаг. Холбоо барих утас нь: 976-11-310158, 99117524, 99835237, 99196966
1 сэтгэгдэл:
энэ газрыг нэг үзнэ дээ.
Post a Comment