July 3, 2011

Цана хадны сүг зурагт.

Цана хөлөглөн ан хийж буй хүн.
МОНГОЛЫН ЭРТНИЙ ЦАНЫН ТУХАИ. Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ. Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг - орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан салаа, Бага ойгор голын нийлэх уулзвараас доош ( зүүн тийш ) 10 км орчимд Бага Ойгор голын хойт талын уулын өвөрт буй нэгэн өвөлжөөнөөс урагш зүүн урагшаа харсан жижиг хадны хажуу хавтгайд эл зургийг цоолборложээ. Энэ зургийг 1998 онд Ц.Пүрэвдорж анх олж илрүүлсэн юм. Хаднаа хорь гаруй нугачаа бүхий сүрлэг том эвэртэй хар хурдаараа дүүлэн давхиж, анчнаас амь тэмцэн зугатаж байна. Түүний араас ар бүсэндээ том хоромсого зүүсэн, цана хөлөглөсөн анчин эрийг жижиг нумаа онилон тэхийг харвахаар завдаж байна. Ийм хэлбэрийн зүймэл наалтгүй нум Хүрэл зэвсгийн үед өргөн тархсан байдаг. Анчин дээш ээтийсэн урт хошуутай цана хөлөглөн хөлөө өвдгөөр нь үл мэдэг нугалан ихэд хүчлэн нумаа онилон татаж байна. Тэдний доод талд сүрлэг том хоншоортой азарган нохой том чихээ хумайлган хоёр хөлөө хамаг байдгаар нь тэнийлгэн харайж янгирын доод талаас хашиж шахан өгчээ. Анчин, янгир, нохой гурвын харайж давхиж буй хөдөлгөөнийг маш чадмаг гаргаж дүрсэлжээ. Иймээс зураг бүхэлдээ ихэд бодит амьд мэт болсон бөгөөд хадны сийлмэл зургийн хосгүй гайхамшигт бүтээл болж чаджээ. Ази, Европын хадны зургийн урлагт үүнтэй төстэй цана хөлөглөн нохойтой, нум сумаар ан хийж буй сэдэвтэй иймэрхүү зураг миний мэдэхэд урьд олдож мэдэгдээгүй тедийгүй түүний зохиомж, урласан арга барил хөдөлгөөнийг илэрхийлсэн зэрэг нь үнэхээр хосгүй юм. Бага ойгорын хадны энэхүү зураг нь Монгол нутагг эрт цагт оршин сууж байсан бидний евөг дээдэс хүрэл зэвсгийн үед цана хэрэглэж байсны хөдлөшгүй үнэтэй чухал баримт юм. Магадгүй түүнээс өмнө чулуун зэвсгийн үед ч цана хэрэглэж байсан байж болох талтай. Зураг бүхэлдээ 40x35 см хэмжээтэй.  Монголчууд 13-р зууны үед цана хэрэглэж байсан тухай Иран угсааны Рашид-ад-дин-Хамадани (1247-1318)-ны удирдан Монгол, Иран зэрэг орны түүхчдийн хамтран зохиож Перс хэлээр туурвисан "Судрын чуулган" зохиолд Монголын "Ойн Урианхай аймаг"-ийнхан хэрхэн цана хэрэглэж байсан тухай сонирхолтой мэдээ тэмдэглэн үлдээжээ. "Тэдний нутагт маш их уул, ой байдаг, цас их ордог учир өвөл их цасанд өдий төдий шувуу агнадаг. Тэд цана гэдэг тусгай банз хийгээд дээр нь зогсон, сураар жолоо хийж (банзны урд үзүүрт бэхлээд) гартаа таяг барин усаар хөлөг онгоц явуулах адил таягаар газар тулан цасан дээгүүр (гулсан) явдаг. Тэд цанаараа тал, тэгш газар, газрын уруу өөд хурдлан уулын үхэр бусад амьтдыг гүйцэн алдаг. Тэд унасан цананаасаа өөр цана уян чирж, түүн дээрээ алсан (Шувуугаа ачдаг. Түүн дээрээ хоёр, гурван Ман (Иранд хэрэглэдэг хүндийн хэмжээ) ачсан ч ялихгүй-.хүч гаргахад цасан дээгүүр хөнгөн гулсан явдаг. Энэ талын мэдлэггүй, туршлагагүй хүн гүйх юм бол уруу буух, хурдан явах юм бол хөл нь салж алцайдаг. Сурсан хүн бол маш амархан гүйдэг. Нүдээр үзээгүй хүн ч итгэхгүй. Лалын эзний сонорт энэ мэдээ хүрч, тэр орноос хэсэг хүн авчир гэж тушаажээ. Тэд дурдсан аргаар хийсэн байна. Тэр нь үнэн болохыг нотолсон байна, Одоо үед хоёр дахийг хийг гэж тушаажээ. Туркестан, Могулистаны ихэнх нутагт цаныг мэддэг, ялангуяа түүний тухай Баргужин төхүм нутагт Хори, Хиргис, Урасут, Теленгут түмэн төсөөлөлтэй байдаг учир нь тэдгээр нутагт энэ аргыг хэрэглэдэг юм. Тэд дурдсан угсаатан тэр журам, зан үйлээ гуйвалтгүй дагаж ойд байнга суудаг" гэж дурдсан байна. Энэхүү баримтаас үзэхэд 13-р зууны үед Монгол нутагтаа амьдарч байсан Ойн урианхай болон бусад аймгууд цаныг зөвхөн унаанд хэрэглэж ан гөрөө хийдэг төдийгүй тээврийн хэрэгсэл болгон ачаа тээдэг байсан ажээ. Түүгээр ч барахгүй Лалын эзэн Ираны хаан тэднийг аваачин цана хийлгэж байсан нь Монголын Ойн иргэдийн амьдрал ахуйнхаа шаардлага хэрэгцээгээрээ сэдэж бүтээсэн техникийн дэвшлийг цана мэддэггүй нутгийнхан үнэлэн үзэж, тэднийг аваачин цана хийлгэж байжээ. Энэ зурвас мэдээ дундад зууны
Монголын аж ахуй, ан агнуур, үйлдвэрлэл, хөсөг тээврийн хэрэгсэл, биеийн тамирын болон гадаад харилцааны түүхэнд ч чухал ач холбогдолтой ховор сонин баримт болж чадна.

Доктор, профессор Д.Цэвээндорж 
dtseve@yahoo.com 

 
О МОНГОЛЬСКИХ ЛЫЖАХ В ДРЕВНОСТИ
Предки монголов с незапамятных времен занимались охотой и начиная с эпохи мезолита, в о одно время с остальными народами, около 15000-7000 лет назад, начали приручать и одомашнивать скот и поэтому, территория Монголии считается одним трех крупнейших центров возникновения скотоводства в мире. В эпоху бронзы, около 4000 лет назад, наши предки перешли на кочевое скотоводство.  При изучении древнейшей истории человечества, то есть истории человечества до возникновения письменности, археологические памятники играют исключительно важную роль. Одним из видов таких памятников является петроглифы, и по количеству петроглифов Монголия считается самой богатым страной, что подтверждается мнгочиспенными исследованиями монгольских и зарубежных археологов. Наша группа археологов открыла и исследовала на территории Монголии сотни петроглифов, и опубликовала около 30-ти фундаментальных работ по этой теме в таких странах как, Монголия, РФ, Южная Корея, Франция, Италия. Монголия в целом, в их числе Монгольский Алтай, Гобийский Алтай особенно богаты петроглифами. На этот раз мы хотим расказать об изображении охотника на лыжах, найденном в бассейне реки Бага Ойгор, берущем начало на восточных предгорьях Монгольского Алтая.  Петроглиф нанесен на боковой стороне маленькой скалы которая находится на юго-восточной части зимовья, стоящего на внутренном склоне горы севернее реки Бага Ойр, нижнее около 10 км пересечиния рек Цагаан Салаа и Бага ойр, протекающем по территории сомона Улаанхус аймака Баян-Улгий. Этот петроглиф впервые открыл Ц.Пурэвдорж.  На рисунке изображен корный козел с большим рогом, стремительно убегающий от охотника. За ним идет охотник на лыжах, с большой котомкой для стрел, и целится из маленького охотничьего лука. Такой простой вид лука был широко распространен в эпоху бронзы. Охотник ставший на лыжи с высоко загнутым носком, чуть согнув ноги в коленях, с усилием натягивая лук прицеливается. Под ним скачет во весь опор большой вислоухий кобель и травит козла. Движения охотника, горного козла и пса нанесены очень искусно. Поэтому, картина в целом получилось очень живым и достойным памятником наскальной живописи.  Насколько мне лично известно на территории Азии, Европы еще не находили подобного изображения, показывающим тему охоты человека на лыжах с луком и охотничьим псом и с таким хорошо продуманным сюжетом, с таким выразительным исполнением, что делает этот петроглиф уникальным. Этот петроглиф с Бага Ойгора является ценным и бесспорным доказательством того, что наши предки, жившие в древние времена на территории Монголии, использовали лыжи в еще в эпоху бронзы. Размеры рисунка в целом 40х 35 см.  
В историческом труде "Сборник летописей", созданным историками Монголии, Ирана под руководством иранского историка Рашид-ад-дин-Хамадани (1247-1318) на персидском, есть интересное упоминание о том, что в 13 веке Монгольский аймак "Лесные урианхайцы" использовали лыжи. В частности там сказано "Так как в их стране очень много гор и лесов, а снег выпадает в большом количестве, то зимой по снежному покрову они бьют массу дичи. Они делают особые доски, которые называют чанэ, и на них становятся; сделавши из ремня поводья, прикрепляют их к передним концам досок, берут в руки палку и, скользя по снежному покрову, упираются той палкой в землю, подобно тому как гонят по воде судно. Они так гоняются на чанэ [лыжах]  по степи и равнине, по спускам и подъемам, что настигают горного быка и других животных и убивают. Рядом с теми чанэ, на которых сами находятся, они тащат привязанными другие лыжи; на них они складывают убитую дичь. Если даже наложат на них две-три тысячи манов груза, то потребуется небольшое усилие, чтобы с легкостью идти по снежному насту. Если же кто-либо будет несведущий и неопытный в этом деле, то, когда он побежит, ноги его разойдутся врозь и разорвутся, особенно на спусках и при быстром разбеге. Обученный же человек бегает с великой легкостью. Никто сему не поверит, пока не увидит. Молва достигла благословленного слуха государя ислама, он приказал привести группу лиц, которые были из той страны. Они сделали то как раз тем способом, который только что изложен. Он был доказан, и в нем не было ошибки. В настоящее время государь приказал вторично сделать испытание.Чанэ знают в большинстве областей Туркестана и Могулистана. Особенно же о них имеют понятие в областях Баргуджин-Токум, у племен: кори, киргиз, урасут, теленгут и тумат, потому что в этих областях особенно употребляют этот способ передвижения.Тот упомянутый народ твердо и непоколебимо стоит на том правиле и обычае и постоянно пребывает в лесах".  Как видно из этого документа, живщие в13-ом веке в Монголии Лесные урианхайцы и другие аймаки использовали лыжи не только для охоты, но и как транспортное средство. Еще и в добавок к этому, тот факт ,что хаан мусульманского Ирана приведя их к себе мастерил их руками лыжи, показывает их мастерство в приготовлении и совершенство применения лыж.  Этот факт может стать редким, вызывающим интерес фактом в истории быта, охоты, производства, средств передвижения и внешних отношени Средневековой Монголии.

0 сэтгэгдэл:

Post a Comment