October 20, 2025

MONGOLIAN CHAM (TSAM) DANCE

The Cham Dance, known in Mongolia as the Tsam Dance, is one of the most sacred ritual performances in Mongolian and Tibetan Buddhism. It embodies the power and compassion of Protector Deities—enlightened beings who vowed before the Buddha to use their wisdom and strength to protect all sentient beings from suffering. Through their fierce yet compassionate forms, these deities destroy ignorance, conquer negative forces, and remove inner and outer obstacles that prevent enlightenment.

Before performing the Cham, monks undergo weeks of intensive retreat and meditation, visualizing themselves as the deity they will represent. They contemplate the symbolic meanings of their masks, costumes, hand implements, and sacred gestures, transforming the dance into an act of meditation and divine manifestation. Thus, during the performance, the dancers do not merely act—they become the deity itself, radiating spiritual power and blessings for all who witness the ritual.

Cham is both a meditational practice and a ritual offering, intended not as entertainment but as a sacred act that benefits all beings. Every movement, rhythm, and gesture carries deep spiritual symbolism. There are many forms of Cham—some performed with masks and others without, some emphasizing intricate hand mudras, others energetic footwork. Performances may involve a few monks or more than a hundred dancers. In Mongolian tradition, twenty-four Cham forms are known, with the most significant being the Khüree Cham or “Monastic Cham.”

September 23, 2025

4-р Далай Ламын дүрийг хайсан нь.

Дөрөвдүгээр Далай лам Ёндонжамц (1589–1617) бол Монгол гаралтай цорын ганц Далай лам юм. Тэрээр Түмэдийн Алтан хааны дүүгийн хүү бөгөөд 1601 онд Далай ламын хувилгаан хэмээн тодорч Лхасын Дрепүн хийдэд заларчээ. Ёндонжамц багаасаа хурц ухаантай, зорилготой байсан тул богино хугацаанд 1 жилийн дотор Төвөд хэлийг сурч, Гэлүгпагийн томоохон хийдүүдэд шавилан сууж, бие даан ном үзэн, эрдэмт лам нартай ном хаялцаж ялдаг байсан гэдэг. 
Тэрээр Гэлүгпагийн урсгалыг Төвөд даяар хүчтэй дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн бөгөөд зарим үед Монгол цэргийн сүр хүчийг түшиглэн улааны урсгалын хийдүүдийг өөртөө нэгтгэж байлаа. Ийнхүү нэр хүнд нь өсөн нэмэгдэхийн хэрээр Төвөдийн нөлөө бүхий зарим язгууртны дургүйцлийг төрүүлж байв. Тэдний дундаас “Замба хаан” хэмээн түүхэнд үлдсэн ноён онцгой байр суурьтай байлаа. Замба хаан бол тухайн үед улааны урсгалын талд зогсож, Гэлүгпагийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлж байсан язгууртан бөгөөд албан ёсны хаан бус, Төвөдийн улс төр, шашны тэмцлийн томоохон удирдагч байв.  
4-р Далай лам Ёндонжамц 20 наснаасаа эхлэн зөвхөн шашны ажил төдийгүй төрийн хэрэгт идэвхтэй оролцож эхэлжээ. Тэрээр “Алтан ганжуур”-ыг Монгол хэлнээ орчуулах санаачилга гаргасан нь түүний нэр хүндийг зөвхөн Төвөд бус Монгол даяар түгээжээ. Гэвч 1617 онд ердөө 28-хан насандаа Бэрээвэн хийдэд гэнэт нас барсан нь өнөөг хүртэл маргаантай хэвээр үлдсэн бөгөөд түүнийг Замба хаанд хорлогдсон гэсэн таамаг хамгийн их тархжээ.

August 27, 2025

Лхасын зүрх Жоканг хийд болон Рамоче хийдийн тухай

Жоканг хийдийн өмнө
Төвөдийн нийслэл Лхас хотын зүрхэнд орших Жоканг хийд болон ойролцоох Рамоче хийд нь VII зуунд эзэн хаан Соронзонгомбо (618–650)-гийн үед байгуулагдсан, Төвөдийн Буддын шашны хамгийн эртний, хамгийн ариун төвүүдийн тоонд зүй ёсоор ордог. Эдгээр хийдүүд зөвхөн шашны төдийгүй тухайн үеийн Төвөд, Тан улс, Балба гурван орны улс төрийн харилцаа болон соёлын солилцооны бэлгэ тэмдэг болон үлджээ.

Эзэн хаан Соронзонгомбо өөрийн улсын нөлөө, хүчийг өргөжүүлэхийн зэрэгцээ хөрш гүрнүүдтэй энх тайван, найрамдлыг бататгахын тулд дипломат гэрлэлтийн замаар хоёр хатан авсан нь Төвөдийн түүхэнд онцгой үүрэгтэй байв. 641 онд Тан улсын эзэн хааны гүнж Вэньчэн Лхаст ирж, хааны хатан болсон нь Төвөдийн Буддын шашинд гүн ул мөр үлдээжээ. Тэрээр Хятадын Чанань / одоогийн Сиан/ хотоос Бурхан Буддагийн 12 настай үеийн дүрийг харуулсан Жово Шакьямуни бурханыг авчирчээ. Энэ хөрөг нь өнөөдөр ч Төвөдийн хамгийн ариун, хамгийн их тахигддаг бурхан бөгөөд түүнийг амьдрал дээр Будда Шакьямунийг өөрийг нь харсантай адил ачтай тустай хэмээн гэж сүсэгтнүүд үздэг. Вэньчэн гүнж зөвхөн ариун шүтээн авчраад зогсохгүй, Төвөдийн урлаг, одон орон, анагаах ухаанд Хятадын мэдлэгийг нутагшуулахад чухал нөлөө үзүүлжээ. Жоканг гэдэг нь Жово Шакьямунигийн ордон гэсэн утгатай үг юм. 

June 15, 2025

ПОТАЛА ДЭЛХИЙН ХАМГИЙН АМТЛАГ ОРДОН

Төвөдийн Лхас хотын төв Потала ордоныг үзэж сонирхож явахдаа, тус ордны өнгө будгийн талаар сонирхолтой нэг зүйл олж мэдсэнээ хуваалцаж байна. Потала ордон нь зөвхөн архитектурын гайхамшиг бус, Төвөдийн бурхан шашны гүн утга, сүсэг бишрэлийн илэрхийлэл болдог ариун шүтээний төв билээ. Энэхүү ордон нь “дэлхийн хамгийн амтлаг ордон” хэмээн алдаршсан нь түүний сүр жавхлант төрхийг хадгалахын тулд жил бүр хүнсний гаралтай, байгалийн орц бүхий тусгай шохойгоор ханыг нь будаж шинэчилдэг эртний уламжлалтай холбоотой. XVII зуунаас эхтэй энэхүү ёслол маягийн үйл ажиллагаа нь 300 гаруй жилийн түүхтэй, зүгээр нэг засварын ажил биш, харин ордны ариун оршихуйг сэргэн мандуулах, сэтгэл ба бодит ертөнцийн цэвэр ариуныг бэлгэдсэн шашны зан үйл юм. Шохойг хийхэд сүү, зөгийн бал, цагаан болон бор элсэн чихэр, сафран зэрэг “цэвэр” буюу тэнгэрлэг чанартай хүнсний зүйлсийг өнгөт шохойн чулуугаар хольж, цагаан, улаан, шар өнгийн давхаргаар бүрдэг нь Төвөдийн шашныг илэрхийлдэг гэрэл, нигүүлсэл, ухаарлын өнгөнүүд юм. Энэ будгийн цаад утга нь бурхдын лагшин, үнэн номын чанар, сэтгэлийн гэрэлт төлөвийг бэлгэддэг бөгөөд ордныг будах явц нь зөвхөн будах,өнгө сэргээх ажил биш харин ариун дадлага, буяны жил гэж ард түмэн итгэдэгт оршино. Ордныг будахдаа ном уншиж, маань тарни тоолж, эрдэмтэй лам хуврагууд үйл ажиллагаанд оролцдог нь үүнийг гүн сүсэглэл бүхий зан үйлийн хэлбэр болгож өгдөг.

June 13, 2025

ТӨВӨДИЙН ЧАНГ БУЮУ БАРАШКА

Төвөд орноор аялж явахдаа нэгэн хийдийн гадаа нутгийн мөргөлчидтэй уулзаж барашкатай адил амттай ундаа уусан нь ЧАНГ (ཆང་) байлаа.
Чанг нь Төвөд, Балба, Ладакийн уулын ард түмний дунд өргөн хэрэглэгддэг уламжлалт исгэж гаргасан согтууруулах ундаа юм. Арвай, буудай, бор будаагаар хийдэг. Нутгийн хүмүүс хүйтэн өдрүүдэд халааж хэрэглэдэг, уулын хүйтэн цаг уурыг даван туулахад тустай гэж үздэг ундаа юм. Спиртийн төрлийн ундаа ч хүйтэн лаг л даа. Нутаг нутагт өөр өөрөөр нэрлэнэ: Лимбу нар тонгба, Лепча нар чи, Балбад жаар эсвэл жанд гэж нэрлэдэг. Хулсан саванд хийж гуурсаар уудаг энэ ундаа нь зөвхөн согтууруулах төдийгүй соёл, ёс заншлын бэлгэ тэмдэг болдог. Чанг нь ханиад, ядаргаа тайлах, сэтгэл ариусгах үйлчилгээтэй гэж үздэг ба ардын домогт алмас хүртэл чанг уухаар тосгон руу ирдэг хэмээн өгүүлдэг. Төвөдүүд чанг уухдаа хүндэт зочиндоо гурав дараалан өгдөг нь таалагдсан. Гуулин саванд хийсэн чангаа мөгөн аяганд аягалж шар тос нэмээд өгнө. Зарим нь бүр арвайн гурил нэмж өгдгийн билээ. Мөн уух бүрдээ ерөөл тавьж, сэржим өргөж уудаг нь Монголчуудтай адил санагдсан. Ер нь сэржим өргөх заншил нь Монголынх юм уу Төвөдийнх юм уу бүү мэд. 
 
Төвөд айлд зочлоход сайхан хоол ундаар дайлж, чангаа өргөн барьдаг юм билээ. Чангаа өгөхдөө зочиндоо дуу дуулж өгдөг нь сайхан санагдсан. Төвөд нутгаар аялж ЧАНГ уух сайхан юм билээ.Чанг уусан хүмүүс инээж хөгжилдөн аяллын уур амьсгал_ нутгийн иргэдийн хоорондын харилцааг ойртуулж дулаан сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. та төв суурин газруудаас лаазласан, савласан ЧАНГ аваад ууж болно 3-5 юань үнэтэй. Мөн айл айлын чанг өөр өөр амттай байдаг тул айлаар зочилж ориг чанг олж уусан дээр гэж зөвлөх байна.
 
Та уулын оронд очихдоо халуун чанг амсаж үзэхийг мартуузай — энэ бол зөвхөн уух зүйл бус, түүх, уламжлал, итгэл үнэмшлийн салшгүй нэгэн хэсэг юм.
 

February 7, 2025

"БУРХАН ЧУЛУУ" - БУРХАН БУМБЫН ОРОН, КАЗАХСТАН


Саяхан би Казахстаны Текели хэмээх жижиг хотоор зочлох үедээ нэгэн гайхалтай газарт очсон нь Буддын шашны дурсгалт газар болох “Бурхан чулуу” байлаа.

Буддын соёлын ул мөр бүхий Бурхан чулуу

Энэхүү 3 метр өндөр, пирамид хэлбэртэй чулуу нь нарийн хийцтэй Буддын сийлбэрүүдээр чимэглэгдсэн байдаг. Цагаан арслан суваргыг өргөж буйгаар маш нарийн ур хийцтэй сийлбэрлэж хийжээ. Үүнд: Суварга
Арслан / Хамгаалагч/
Калачакра (Цаг хугацааны хүрд) бэлгэдэл – Энэ нь Төвд Буддизмын мөнхийн цаг хугацааны эргэлтийг илэрхийлдэг
 

Буддын шашны түүхэн ул мөр
Энэхүү чулуун сийлбэр нь энэ бүс нутагт Буддын шашин өргөн дэлгэрч байсан түүхэн ул мөргэдгийг илтгэнэ. Магадгүй энэ газар нь Буддын мөргөлчдийн ариун мөргөлийн цэг байж болох юм.

Мөн чулууны эргэн тойронд явган зам бий бөгөөд энэ нь Буддын шашны сүсэгтнүүд “Гороо” буюу тойрон алхах зан үйл хийдэг байсан байж болзошгүйг харуулдаг.

“Гороо” гэдэг нь Төвд Буддизмд тойрон эргэх мөргөл гэсэн утгатай бөгөөд энэ нь Хороо хавцлын нэртэй уялдаж байна. Одоо ч нутгийн казахууд энэ уулыг “Кора” буюу Хороо гэж нэрлэдэг. Монголд Алтайн уулсын дунд “Хороо” нэртэй олон газар байдгийг санахад илүүдэхгүй. Нутгийн таксины жолооч бурхан чулууг хэн ч бүтээгээгүй, өөрөө бий болсон чулуу гэнэ. Мөн энэ чулуунд хүслээ шивнэвэл хүсэл биелдэг. Та санасан, хүссэн зүйлээ шивнээрэй гэж байв.


Монголчуудын мөр улбаа

Энэ газарт монголчууд эртнээс суурьшиж байсан бололтой. Учир нь Бурхан чулууны урд талд орших уулыг “Шар Нохойт уул” гэдэг. Бурхан Чулуу нь Кора уулын амны адагт, Кора голын эрэгт байрлана. Хорооны амыг өгсөөд үзэсгэлэнт Бурхан Булагийн хүрхрээ байна. Хүрхрээ нийт 168 м, 4 шатлалт хүрхрээ бөгөөд 3 шатлал нь 92 м өндөр Казахстаны болон дундад Азийн хамгийн өндөр хүрхрээ.

February 4, 2025

The History and Adventures of the Red Sauna in Mongolia

During the challenging times of the COVID-19 pandemic, when businesses were shutting down and uncertainty loomed, I had an idea—to create jobs for my employees while bringing a unique experience to people. That’s how the Red Sauna was born—a mobile sauna built inside a Russian van, designed to bring warmth and relaxation to the most breathtaking locations in Mongolia. From Idea to Reality With my team, we transformed an ordinary van into a fully functional sauna that could accommodate 6–8 people at a time. 
 
The goal was simple: to take this sauna to the most picturesque spots—by rivers, lakes, and deep in the forests—allowing people to enjoy the contrast of heat and Mongolia’s rugged, icy landscapes. Though sauna culture in Mongolia is still developing, more and more people have started embracing it in recent years. Our Red Sauna quickly attracted adventurers, locals, and travelers eager for a new kind of relaxation. Over the past five years, it has served hundreds of people, offering them an unforgettable blend of nature, tradition, and wellness. 
 
Why "Red" Sauna? Interestingly, the sauna was never meant to be red! Originally, I had envisioned it in orange, but due to a color code error during the painting process, it turned out red instead. Rather than changing it, I embraced the mishap and officially named it the Red Sauna, a name that has since become synonymous with adventure and resilience. 

October 15, 2024

БАРКОРЫН БАРААН ЗАХ

Barkor Market (Баркорын зах) бол Төвөдийн нийслэл Лхаса хотын хамгийн алдартай, түүхэн худалдааны төв бөгөөд энэ зах нь нутгийн иргэд, жуулчдын хувьд чухал ач холбогдолтой газар юм. Энэхүү зах нь Жоканг хийд-ийн эргэн тойронд байрладаг бөгөөд жижиг гудамжуудын сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Жоканг хийд нь Төвөдийн буддизмын хамгийн ариун, чухал сүмүүдийн нэг бөгөөд баркор захын худалдааны хэсгүүд нь энэ сүм хийдийн ойр орчимд өрнөнө.

Төвөд үндэстэний малгай

Баркорын зах нь худалдааны талбараас гадна Төвөдийн уламжлалт соёлын баялаг өвийг мэдрэх газар бөгөөд нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг ажиглах, соёлын болон шашны эд зүйлсийг судлах, худалдан авах боломжийг санал болгодог. Жуулчид Төвөдийн хүмүүсийн шашны сүсэг бишрэлийг илтгэх ёслол, мөргөл үйлдэх замаар алхаж, худалдааны төвд соёлын өв уламжлалтай танилцана.

Энд худалдаалагддаг гол бараанууд:

  1. Шашны эд зүйлс: Баркорын зах нь Төвөдийн буддизмтай холбоотой олон төрлийн шашны эд зүйлсээр алдартай. Эдгээрт дугуй залбиралтын хүрд (мөргөл үйлдэхэд эргүүлдэг хүрд), суварга, бүс, очир зэрэг эд зүйлс орно. Эдгээр нь Төвөдийн сүсэгтэн олон хүмүүсийн хувьд чухал ач холбогдолтой бэлгэ тэмдгүүд юм.
  2. Гар урлалын бүтээлүүд: Төвөдийн гар урлал дэлхий даяар алдартай. Зах дээр гар урлалын бүтээлүүдийг ихээр худалдаалдаг бөгөөд үүнд зүүлт, модон сийлбэр, хувцасны хээ, баримал зэрэг олон төрлийн хийц орох болно. Төвөдийн хүмүүсийн бүтээсэн эдгээр гар урлал нь нутгийн уламжлалт соёлыг илэрхийлэх гол хэсэг юм.
  3. Төвөдийн уламжлалт хувцас: Орон нутгийн хүмүүсийн хэрэглэдэг ноосон хувцас, үсэг малгай, гоёл чимэглэл зэрэг уламжлалт хувцасны загваруудыг зах дээрээс олох боломжтой.
  4. Төвөдийн үнэртэн: Төвөдийн ариун ёслолын эд зүйлсийн нэг болох анхилуун үнэртэн болон утлага нь байгалийн түүхий эдээр хийгддэг. Энэ нь буддын шашны ёслол болон гэр орноо ариусгахад өргөн ашиглагддаг.
  5. Эрдэнийн чулуу, үнэт эдлэлүүд: Төвөдийн соёлд гүн гүнзгий ууссан эдгээр хагас үнэт чулуу, үнэт эдлэлүүд нь оюун санааны болон гоо зүйн чухал бэлгэдэл болж ирсэн. Энэ төрлийн бараа бүтээгдэхүүн нь маш их сонирхол татдаг.

Баркорын захын онцлог:

  1. Мөргөл зам (Кора): Баркор зах нь Лхасын хамгийн ариун газруудын нэг болох Жоканг хийдийг тойрон хүрээлсэн байдаг. Энэхүү замыг даган мөргөл үйлддэг бөгөөд Төвөдийн буддистуудын хувьд мөргөл үйлдэх "кора" гэж нэрлэгддэг зан үйл нь сүсэг бишрэлийн чухал хэсэг юм. Жуулчид энэ замаар алхахдаа нутгийн иргэдийн шашны зан үйлийг ажиглах боломжтой.

  2. Соёлын солилцоо: Баркорын зах нь зөвхөн Төвөдийн соёлыг сурталчлахаас гадна бусад үндэстний соёл, урлаг, түүхтэй хослон, арилжаа худалдаа эрхэлдэг цэг болсон. Төвөдийн соёл, урлаг, гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг жуулчид болон нутгийн иргэд худалдан авдаг бөгөөд энэ нь соёлын солилцооны нэгэн хэлбэр болдог.

Баркор зах дээр жуулчдын хувьд юу сонирхолтой вэ?

  • Төвөдийн амьдралын хэв маягтай танилцах: Баркор зах нь Лхас дахь арилжааны төв төдийгүй Төвөдийн ард түмний өдөр тутмын амьдрал, түүх, соёлын нэгэн хэсэг болсон. Энэ газарт орчин үеийн худалдааны үйл ажиллагаа өрнөхийн зэрэгцээ, эртний уламжлалт ёслолын эд зүйлс, гар урлалын бүтээлүүд худалдаалагдаж байгаа нь Төвдийн соёлын түүхийг гүнзгий мэдрэх боломжийг олгодог.

  • Түүхэн уур амьсгал: Зах нь Төвөдийн өвөрмөц барилга архитектур болон гудамжны өвөрмөц үзэмжийг хадгалсаар ирсэн. Захын хөл хөдөлгөөн, худалдааны их эргэлттэй орчинд Төвөдийн эртний түүхэн болон шашны соёлыг мэдэрч, үзэх боломжтой.

Нэмэлт сонирхол татахуйц зүйлс:

  • Баркорын зах дээр орчин үеийн болон уламжлалт Төвөдийн олон талт гар урлалын бүтээлүүдийг харж, худалдан авах боломжтой бөгөөд үүнээс гадна Төвдийн буддизмын түүх, сүсэг бишрэлийн талаар илүү их мэдээлэл олж авах боломжтой.
  • Жуулчид мөргөл үйлдэх хүмүүсийн мөргөлийн замыг даган алхахдаа орон нутгийн шашны уламжлал, ёс зүйн тухай гүн гүнзгий ойлголттой болж, Төвөдийн өвөрмөц соёлыг бүрэн мэдэрнэ.

Бүхэлдээ, Баркорын зах нь зөвхөн худалдааны төв бус, Төвөдийн ард түмний уламжлал, ёс заншил, соёлын өвийн нандин дурсамжийг хадгалсан газар тул Лхасад зочлох ямар ч жуулчны заавал үзэх ёстой газруудын нэг юм.