Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан Цутгалангийн хүрхрээнд жил бүр зохион байгуулагддаг “Karakorum Ice Festival 2025” энэ амралтын өдрүүдэд өргөн дэлгэр болж, Монгол болон гадаадын зочид, дөрвөн орны жуулчид, спорт сонирхогчид нийлсэн 800 гаруй хүн оролцсон өндөр үйл ажиллагаатай фестиваль боллоо.
Фестивалийн гол контент болох мөсөнд авиралтын “Хархорум” цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар шилдгүүдээ тодруулсан бөгөөд сүүлийн жилүүдэд фестивалийн арга хэмжээнд нэгдэн уламжлал болон хөгжиж буй авто ралли (богино зайн бартаат замын уралдаан), мөсөн шагай, сурын харваа зэрэг өвлийн спорт, монгол наадгайгийн төрлүүд өрнөж арга хэмжээг улам баяжууллаа. Мөн Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт сумдын иргэдийн бэлтгэсэн үндэсний өв соёл, тоглоом наадгай, зан үйлийн үзүүлбэрүүд жуулчдын сонирхлыг ихэд татсан бөгөөд Уянга сумын “Хээрийн цайны ёслол” тус үзүүлбэрийн төрөлд тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналын эзэд болсон юм. Мөсөнд авиралтын “Хархорум” цомын аваргууд

Цомын эзэд:
- Эрэгтэй: Ч. Мандахбаяр
- Эмэгтэй: Н. Сэлэнгэ
- Сэлэнгэ – 12.14 сек
- Туулайхүү – 21.63 сек
- Хур-Эрдэнэ – 43.32 сек
- Мандахбаяр – 07.65 сек
- Хэрлэн – 09.72 сек
- Сайханжаргал – 09.81 сек
- Удвал – 40.64 сек
- Мөнхнасан – 53.51 сек
- Анударь – 54.84 сек
- Хаянхярваа – 09.59 сек
- Хангал – 11.91 сек
- Ганзориг – 12.17 сек
Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе!
Талархал
“Karakorum Ice Festival 2025”-ийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдын ЗДТГ, нутгийн иргэд, жуулчид, зочид гийчдэд гүн талархал илэрхийлье. Мөн хүндэт зочноор оролцсон МҮОХ-ы гишүүн, доктор А.Батсүх, МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зорин ирсэн “Сутайн Бор” клубийн тамирчид, дасгалжуулагч Нямдоо нарт тусгайлан талархал илэрхийлье.
Түүнчлэн фестивалийг зохион байгуулахад сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар -ын ахлах мэргэжилтэн А.Заяа, Өвөрхангай аймгийн Соёл урлаг спорт аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Мөнхсүрэн, Хархорум цомын тэмцээний зохион байгуулагч Сайханжаргал, авто уралдааны зохион байгуулагч Азгариг нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа!

KARAKORUM ICE FESTIVAL -ийн санаачлагч, зохион байгуулагч С. Алдархишиг

0 сэтгэгдэл:
Post a Comment