Эверестэд авиралт хийж буй ОХУ-ын Seven Summit компанийн интернетийн мэдээгээр 5-р сарын 19-ний өдрийн байдлаар Түвдийн тал Эверестийн оргил хүртэлх олсоо тавьж дуусгасан байна. Авирагчид одоогоор 7800 метрт байрлаж байна. 5-р сарын 20-нд авирагчид 8300 метрт хүрч байрлаад 20-ноос 21-нд шилжих шөнө оргилд гарахаар төлөвлөж байна. Эверестийн оргилийн цаг агаар харьцангуй тогтуун, салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэжээ.
Эверестэд авиралт хийж буй ОУХМ Б. Гангаамаагийн утсаар явуулсан мэдээллийг дор сийрүүлж тавив.
2011 оны 5 сарын 10
Оросын 7 summits-нхан маш гоё дайлж байна лээ. Гар бариад бугуй барина гээчээр сая эмчээс нь эмнүүд авлаа. Овоо гайгүй болж байснаа дахиад ханиалгаад болдоггүй ээ. Тэгээд орос эмчээс эм авлаа. Төгс төгөлдөр дайлж байна лээ. Тэнгэр өнөөдөр дахиад л муудаад байна. Олс тавьж байгаа баг 3 өдөр Тэнгэр тосгон (4200м) руу бууж амраад өнөөдөр АВС рүү явсан. 12, 13 гэхэд дуусах юм шиг байна лээ.
2011 оны 5 сарын 11
Эвэрэстийн азгүйтлүүд эхэлж байна даа. Хамгийн мундаг байсан Маркийн (өнгөрсөн жил оргилд гарахад 150м дутсан Чехийн уулчин) майхан нөгөө шуурганд хийссэн байна. Одоо тэр буцахаас өөр замгүй болсон. Нөгөө Эвэрэстэд 14 удаа, тэр дундаа Балба талаас хамгын хурдан гарсан рекордыг тогтоосон Лхагва (lhakpa gelu sherpa) Шерпагийн 2 үйлчлүүлэгчийн 1 нь хоолой нь таг болоод Катманду буцахаар болж байна. Монголчууд минь сайн залбирч байгаа болохоор маш их найдаж байна. Одоо 5800 дээр ирлээ. Маргааш 6500 очоод залгая.
2011 оны 5 сарын 12
6500 дээр яваад ирсэн чинь миний хөтөч Даваа Шерпагийн баруун хөл нь хавдаад гишгэж чадахгүй болсон байна. С2 дээр ачаагаа хүргэчихээр эргэхэд л ийм болчихлоо гэж байна. Өөртөө байсан бааахан эм тангаа өглөө. Гайгүй болох болов уу гэж л найдахаас.
2011 оны 5 сарын 13
Байдал жаахан хүндэрч байна. Олс тавьж байгаа Түвдийн уулын холбооныхон цаг агаар муу учраас төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байна. Одоо ABC (6500) дээр 20-иод экспедицийн ахлагч нар өдөр бүр хуралддаг ажилтай болсон. Төвдийн уулын холбооныхон 5 сарын 18-н гэхэд олс тавих ажлаа гүйцээнэ гэж байна. Өөрөөр хэлбэл оргилд 22-н хавьд гарах оролдлого хийнэ гэсэн үг. Өндөрт хэвтээд байгаа болохоор хүн бүхний нөөц шавхагдаж байна. 6000м дээш хүний бие сэргэхгүй шүү дээ... гэж утсаар мэдээллээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment