May 14, 2013

Хархираа Түргэн уулын авиралт 2013 - Уулын аялал


Аялал жуулчлалын МОНГОЛИА ЭКСПЕДИШНС компани, Уулын Хөтөчдийн Холбооноос зохион байгуулж буй Хархираа Түргэний уулсын Хархираагийн Мөст оргил, Түргэн уулын Дэглий Цагаан оргилд Олон нуурын хөндий талаас шинэ замаар хийх авиралтанд та бүхнийг урьж байна. Авиралт, цугларалт 2013 оны 6-р сарын 15-наас 21-ний хооронд үргэлжилнэ. Авиралтанд оролцох багууд 6-р сарын 15-нд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг ХОТГОРЫН нүүрсний уурхайн төв дээр цуглана. Энэ удаагийн бидний сонгож буй замаар бид 2 удаа судалгааны авиралт хийж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оргилд хараахан хүрч чадаагүй ч авиралт хийхэд боломжтой зхм гэж тодорхойлсон.
Аяллын зорилго: Хархираа Түргэний уулсын шинэ оргилуудад авирах, уулын авиралтын шинэ зам маршрут гаргах, ууланд авирах туршлага солилцох, хүүхэд залууст уулын авиралт, адал явдалт аяллыг сурталчлахад оршино.

Товч Хөтөлбөр:
Хархираа Түргэний уулсын авиралт
Өдөр
Огноо
Аяллын Хөтөлбөр
km
Байр
1
15-Jun
Sat
Авиралтанд оролцох багууд Хотгорын нүүрсний уурхайн төв  дээр цуглана. Хотгороос хөдөлж Олон нуурын хөндий орж байрлана. Багийн ахлагч нар хуралдана.
30
Майхан
2
16-Jun
Sun
Аяллын багууд тус тусын авирах уулын бааз кэмп рүү хөдөлнө.
12
Майхан
3
17-Jun
Mon
Авиралт.

Майхан
4
18-Jun
Tue
Авиралт.

Майхан
5
19-Jun
Wed
Авиралт.

Майхан
6
20-Jun
Thu
Бэйс кэмп рүү буцах.

Майхан
7
21-Jun
Fri
Олон нуурын бааз кэмп рүү буцна. Бүх багууд цуглана. Буцах
12

May 13, 2013

Сөдөтийн цагаан чулууны хятад бичээс

Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт орших Сөдөтийн цагаан чулууны бичээс нь 1410, 1696 онд Монгол улсын нутагт болсон түүхэн 2 чухал үйл явдалтай холбогдуулан бичсэн хятад бичгийн дурсгал юм. 1409 оны 7-р сард Хятадын Мин улсын Юн лэ хаан Монголыг дайлахаар буман цэрэг хөдөлгөн авч гараад Хэрлэн голын хавьцаа 8-р сард монгол цэрэгтэй тулалдаж ялагджээ. Мин улсын хаан ийнхүү ялагдсандаа хилэгнэж 1410 оны хавар дахин 50 түмэн цэрэг толгойлон Монгол нутаг руу цөмрөн довтолсон ба тэрээр 5-р сарын 19-нд Сөдөтийн цагаан чулууг дайрч өнгөрөхдөө анхны бичээсийг сийлжээ.
Бичээсэнд: Ху нарыг барих уул. Их Мингийн эзэн хаан ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Юн Лэ-гийн 8-р он цагаан бар жил улаагчин тахиа жил 4-р сарын тэргэл 16-ны хар хулгана өдөр гэжээ.
Сөдөтийн цагаан чулууны 2 дахь бичээс зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигт /1644-1697/ Манж Чин улстай байлдсан үйл явдалтай холбоотой юм. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдангийн эсрэг Чин улс 1696 оны хавар 20 түмэн цэргийг эзэн хаан Энх амгалан 3 зам болгон хөдөлгөсөн. 1696 оны хавар эзэн хаан бүх цэргээ толгойлон Дарьгангын нутгаар дайрч гарахдаа Мин улсын эзэн хааны бичээс бүхий Сөдөтийн цагаан чулуун дээр 2 зүйлийн бичээс нэмж сийлжээ.