2013 онд Хөвсгөл нуурыг Ханх тосгоноос Хатгал тосгон хүртэл мөсөн замаар туулж явахдаа Байгаль нууран дээгүүр нэг ингэж дугуйгаар аялнаа гэж бодож байсан юм. Тэр хүслээ биелүүлж энэ жил буюу 2017 оны 3-р сард Mongolia Expeditions компаний менежерүүд Батсүрэн, Энхнарангийн хамтаар Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар дугуйгаар тойрлоо. Байгаль нуурын 27 том жижиг аралтай байдгаас Ольхон арал хамгийн том нь юм. Арлын урт нь 72 км, өргөн нь 12 км, арлын нийт 730км/кв. Арлын нийт оршин суугчид 1600 гаруй. Ольхон гэдэг нь Ойхон гэдэг буриад үг. 1937 онд буриадын автономит тойргоос тасалж Эрхүү мужид нэгтгэсэн. Бөөгийн ариун газар гэдгээрээ алдаршсан арал юм. Бурхан хад Бөөгийн хад гэж нэрлэдэг өвөрмөц тогтоцтой хад нь арал дээр орших Хужир тосгоны дэргэд далай түрж орж өвөрмөц тогтоцыг үүсгэдэг. Байгаль нуур нь манай гаригийн хамгийн цэнгэг, хамгийн урт настай нуур, нуурын насжилт нь 25-35сая жил. Мөн хамгийн гүн нуур юм. Нуурын хамгийн гүн хэсэг Ольхон арлын Жима уулын дэргэд 1632метрт хүрнэ.