|
Тарваганы боодог |
Монголчууд бид салхинд гарах, аяллаар явах, баяр ёслолын өдрүүдээр хамаатан садан, хамт олон, найз нөхдөөрөө нийлж байгалийн сайханд хорхог, боодог хийж идэж, алжаал ядаргаагаа тайлдаг. Хорхог, боодог хийх ерөнхий үйл явц адил, галд улайсгасан чулууг ашиглаж мал амьтны арсанд нь хийж махыг битүү жигнэж болгосныг боодог, тогоо, бидон саванд хийж махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Хорхог, боодог нь яах аргагүй нүүдэлч монголчуудын бий болгосон амтат хоол юм. Хорхог, боодог хийхийн тулд мал амьтны махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Хорхог боодогонд хэрэглэх чулуугаа түүн бэлтгэж аргалтай хольж үелж өрөөд галлаж чулуугаа улайсгана. Хорхог боодогны чулуу галд улайсгах үед үйрэхгүй, хурц ирмэггүй чулуу байна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой. Хэрчиж жижиглэсэн махыг мал амьтныхаа туламласан арьс, том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг сайтар таглана. Мөн давс, сонгино, саримас зэргийг тохирох хэмжээгээр хийж амтална.
|
Гүзээний хорхог
|
Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхаарах хэрэгтэй. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол хий дүүрч буудах, хагарах аюултай. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх, боодгийг гадна талаас нь тал бүрээс нь шарж өгөх хэрэгтэй. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Хорхог, боодогны халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно. Бид энэ удаа гүзээнд хэрхэн хорхог хийсэн талаараа доорхи бичлэгт үзүүлнэ.
Гүзээний хорхог
11 сэтгэгдэл:
Aldraa ah chine harain gaigui togooch bna doo kkk
tiim shuu, gaigui sain tuslagch bololtoi
Гүзээнд хорхог хийх нь их сонирхолтой юм
ene hunii gar ni tulegdeggui yum baih daa. haluun chuluutai guzee bariad l baih yum, tumur garati hun uu gui yu
Хорхогийг хийх энэ арга сонин юм. өөр ямар ямар арга байдаг вэ?
Гүзээний Хорхогоо болгож гаргаад задлаад идэж байгаа үеийн бичлэгээ оруулаач тэр нь бас сонирхолтой шүү дээ.
Хорхогоо идээд бичлэг хийгээгүй юмаа. Юун бичлэг хийх...гэж
good job...interesting
Aldraa Jamsrandorj 2-t Eruugiin hereg uusgeh yum bna daa... Horiotoi an hiisen gej 2-5 jil suunaa ta 2 balarsaan kkkkk
гоё бичлэг болжээ тэгэхдээ үзэж чадаж чадсангүй ээ хэхэ. амжилт
Сайхан бичлэг байна. Гүзээний болон савны хорхогоо нэрмэн дээр тавьчаад хэдэн мин болгож байна?
Post a Comment