Дэлхийн залуучуудын хамгийн ихээр сонирхох болсон хаданд авирах спорттой зэрэгцэн сүүлийн үед мөсний авиралт экстрим спортын нэгэн шинэ залуу төрөл болон дэлхийн улс орнуудад хөгжиж байна. Мөсөнд авирагчдын гол довтлох талбар нь өндөр уулын бүс дэх мөсөн хана, хөлдсөн хүрхрээ, мөсөн унжлага эсвэл хүний гараар бүтээсэн мөсөн байгууламж байдаг. Дэлхийн улс орнуудад энэ төрлийн үндэсний хэмжээний болон олон улс, дэлхийн аваргын тэмцээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд тогтмолжиж байна. Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн голд дээр анх зохион байгуулагдаж байсан гэдэг. Түүнээс хойш улс төр, эдийн засгийн хямралт байдлаас болж тасалдаж мартагдсан байна. Харин хуучин Зөвлөлт Холбоот Улсад 1970 оноос хойш өвлийн улирал бүрд мөсөнд авирах тэмцээн уралдааныг зохион байгуулж ирсэн байна. ЗХУ-д явагдаж байсан тэмцээн хурдны, техникийн төрлөөр зохион байгуулагдаж байв. Сүүлийн жилүүдэд Олон улсын уулын холбоо энэ төрлийг ивээлдээ авч тэмцээн уралдааныг тогтмолжуулах, өвлийн олимпийн төрөлд оруулахаар ажиллаж байна.
Үүний үр дүнд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хөтөлбөрт үзүүлэх тоглолт болон орохоор төлөвлөгдсөн байна. Мөсөнд авирах спорт нь ОХУ, Баруун Европ, Хойд Америкийн улс орнуудад хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эдгээр улс орнуудад Олон улсын уулын холбооны цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна.Ази тивд ч энэ төрлийн спорт хөгжиж эхлээд байгаа бөгөөд Олон улсын холбооны цуврал тэмцээнүүд Өмнөд Солонгос улсад тогтмол зохион байгуулагдаж байна. Өмнөд Солонгост тогтмол зохион байгуулагдаж байгаа олон улсын тэмцээний үр дүнд Солонгосын уулчдын ур чадварын түвшин дээшилж дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Монголын тамирчид ч өнгөрсөн жилүүдэд энэ тэмцээнд очиж оролцож байгаа бөгөөд манай тамирчдын техник ур чадвар ч мөн дээшилж байна.
Өвлийн спортын энэ төрлийг хөгжүүлэх зорилгоор Монголын Уулын Хөтөчдийн холбоо, Адал явдалт аяллын Монголиа Экспедишнс компани 2012 оны 2-р сард анх удаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд мөсөнд авирах тэмцээн, мөсөнд авирагчдад зориулсан тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Энэ авиралт нь Монголын уулчдын техник ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ залуу уулчдыг бэлтгэхэд оршино. Зохион багйуулагчдын зүгээс энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ арга хэмжээг ирэх жилээс Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам, Монголын Мөсөн Авиралтын холбоо, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран ажиллахаар болж байна. Энэ жилийн тэмцээнүүдийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн MCS Coca Cola ХХК, Морьт Хангай групп, Монголын Мөсөнд Авиралтын холбоо, SEVEN SUMMIT дэлгүүрийн хамт олонд баярлалаа.
2012 оны 12-р сарын 9-10-нд мөсөнд авиралт цугларалт тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Мөсөнд авирах энэ удаагийн тэмцээнд Спорт авиралтын холбооны Эвэрест баг, Мөсөнд авиралтын холбоо, Сутайн бор уулын клуб, МУБИС ийн БТС, Хайрхан аялагч клуб, Эрдэнэт уулын холбоо, Монголын үндэсний их сургуулийн төлөөлөл оролцлоо. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр нас харгалзахгүйгээр зохион байгуулж, амжилтыг нь цагаар тооцож нийлбэр дүнг гаргаж хувийн болон багийн дүнгээр шилдэг авирагчдыг тодруулсан байна.
Мөсөнд авиралтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөнөөс нийтдээ 11 багийн 70 гаруй тамирчин оролцсноос багийн дүнгээр Эрдэнэт уулын холбооны 1-р баг тэргүүлж цомын эзэн болж удаах байруудад Эверест 1-р баг, Монголын мөсөнд авиралтын холбооны баг тамирчид тус тус шалгарлаа.
БАГИЙН ДҮН:
Мөсөнд авиралтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөнөөс нийтдээ 11 багийн 70 гаруй тамирчин оролцсноос багийн дүнгээр Эрдэнэт уулын холбооны 1-р баг тэргүүлж цомын эзэн болж удаах байруудад Эверест 1-р баг, Монголын мөсөнд авиралтын холбооны баг тамирчид тус тус шалгарлаа.
БАГИЙН ДҮН:
1-р байр: Эрдэнэт уулын холбооны 1-р баг
- ОУХМ Бат-Эрдэнэ
- С/М Ганзориг
- Маралгуа
- Д.Анхболд С/М
- Л.Нямбаяр
- Энхзул
- Эрдэмбилэг
- Буянт
- Сувд
Эрэгтэй /Техник ба хурдны үзүүлэлтээр/
- ОУХМ Бат-Эрдэнэ, Эрдэнэт
- С/M Б.Ганзориг, Эрдэнэт
- Эверест баг 1 с/м Д.Анхболд МХЗСА
- Мөсөнд авиралтын холбоо О.Сувд
- Сутайн бор Уулын клуб М.Ариунбаяр
- Эверест баг 1 Э.Энхзул МХЗСА Холбоо
2013 онд зохион байгуулагдах мөсөнд авирах Олон улсын тэмцээний хуваарь:
- UIAA Ice Climbing World Cup (Lead and Speed) & World Championship (Lead) - South Korea,12 - 13 January. Cheongsong, Korea
- UIAA Ice Climbing World Youth Championship - Switzerland, 12 - 13 January. Saas Grund, Switzerland
- UIAA Ice Climbing World Cup (Lead and Speed) - Switzerland. 18 - 19 January. Saas Fee, Switzerland
- UIAA Ice Climbing World Cup (Lead and Speed) - Italy, 26- 27 January. Rabenstein, Italy
- UIAA Ice Climbing World Cup (Lead and Speed) - Romania, 7 - 9 February, Lead and Speed, Busteni, Romania
- UIAA Ice Climbing World Cup (Lead and Speed) & World Championship (Speed) - Russia. 8 - 10 March. Kirov, Russia
Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд хийсэн анхны авиралтын тухай эндээс уншаарай. http://altai-expeditions.blogspot.com/2012/03/blog-post.html
1 сэтгэгдэл:
Сайхан юмаа
Post a Comment