Өвлийн аялалд дугуйгаар аялах сонирхолтой хэн бүхний хүсэн хүлээж байдаг Мөнгөн Өвөл дугуйн аяллууд эхэллээ. 2014 оны эхний аялал 1-р сарын 18-ны Бямба гарагт эхэлнэ. Та бүхэн аялалдаа идэвхитэй оролцож эрүүл агаарт цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн бид энэ жил Мөсний Баярын үеэр "Мөнгөн Өвөл Хөвсгөлд" гэдэг мөсөн замын дугуйн аяллыг Хөвсгөл нууранд зохион байгуулж нуурын хойд эрэгт орших Ханх тосгоноос Хатгал тосгон руу нийт 127 км замыг туулахаар зорьж байна. Мөнгөн Өвөл дугуйн аяллыг адал явдалт аяллын Mongolia Expeditions компани өвлийн аяллыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяллын хөтөлбөр:
Өглөө 10.00 -д Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглана. Групп хоорондоо танилцана. 10.10 -т хөдөлж дугуйн аяллын эхлэх цэг рүү явна. Дугуйн аялал эхлэх цэгт хүрч дугуйнуудаа угсарч, аяллаа эхэлнэ. Аяллын өмнө та бүхэнд аяллын хөтөч цас, мөстэй газар оронд дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө. Энэ өдөр бид 20-30 км замыг цас, мөстэй замаар туулна. Замдаа өдрийн хоол иднэ. Цэнгэг агаарт амарч байгаад 16 цагт Улаанбаатар хотын зүг явна. Баянгол зочид буудалд ирснээр бидний энэ өдрийн аялал дуусна.
Аяллын замын хувьд огцом өгсүүр уруу газар байхгүй, цас дагтаршсан авто замаар явна. Замын зарим хэсэгт голын мөсөн дээгүүр явна. Аяллын бүх замын турш биднийг машин дагаж явах тул та хүссэн газраа амарч болно.
Аялалд авч ирэх болон анхаарах зүйлс:
Дулаан хувцаслах, малгай, бээлий, ороолт, нүдний шил, нарны тос, жижиг үүргэвч, хувийн хэрэглээний зүйлс.
Холбоо барих: MONGOLIA EXPEDITIONS
Утас: 329279/ 99096911, 99002282
Email: info@mongolia-expeditions.com
Email: info@mongolia-expeditions.com
0 сэтгэгдэл:
Post a Comment