|
Бээжин такси |
Тайвань гэдэг улсад аялахаар 12-р сарын 23-нд миний бие найз Батаа, манай компанийн дугуйн механик Чукагийн хамт Бээжинг зорилоо. Тайваний тухай миний мэдэх юм гэвэл маш бага маруухан, 2015 оноос эхлэн Тайванаас манай компани жуулчин авах болсон. Азийн дөрвөн барын нэг, нийслэл хот нь Тайпей, Чан Кайшигийн улс гэхээс өөр юм бараг мэдэхгүй байлаа. Ер нь бол Тайвань гэдэг чинь гамингийн үлдэгдэл ш дээ. Чан Кайши чинь гамин намын дарга байсан, 1947-1948 онд Монголын баруун хилээр гамингийнхан хасагийн дээрэмчидтэй нийлж үймээн тарьж байсныг л мдэх билээ. Тайвань одоог болтол Монголыг өөрийн зах хязгаар муж гэж үздэг үэл баримтлалтай. Засгийн газарт Монгол Төвдийн хороо гэж хүртэл байдаг. Тайваньд хийгдсэн газрын зурагт Монголыг хятадын харъяанд оруулж зурдаг байсан нь саяхан. Ямар мөнгө хэрэглэдгийг нь ч мэдэхгүй байв. Явахаасаа өмнө нет ухаж ямар ч байсан Тайвань доллар хэрэглэдгийг нь мэдэж авав.
|
Тайваний мөнгөн тэмдэгт |
Монголд бол Тайван долларын гүйлгээ хийдэггүй юм байна. Ханнш нь 1 тайвань доллар нь 60 төгрөгтэй тэнцэх дундаж ханштай байдаг. Мөн Тайваний визийг 90000 төг төлөөөд авдагюм байна. Тайваний Төлөөлөгчийн газар нь 2002 оны 9-р сарын 1-ний өдөр МУ-ын нийслэл
Улаанбаатар хотноо “Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь
төлөөлөгчийн газар” нэртэйгээр байгуулагдсан. Энэ газраас та визээ авч болно. Ингээд Тайванд очоод нутгийн доллар болгохоор хэдэн доллар солиж авлаа. Тайпей хүрэхийн тулд бид Бээжинд нэг хонох ёстой боллоо. Билет нь үнэтэй юм. Хямдхан явах нислэг нь Эйр Чайна, Тайван руу Гонгконгоор, Сөүлээр, Бээжингээр дамжиж нисэх боломжтой юм байна лээ.
|
Буудлын оройн хоол |
Үдэш Бээжинд ирээд онгоцны буудал дээр байрлах Эйр Чайнагийн мэдээллийн ажилтантай уулзаж, бүртгүүлээд буудал хувиарт орлоо. Энд дамжин нислэгээр явах зорчигчид олон байлаа. Биднийг нэг эйр Чайнагийн нэг ажилтан дагуулж явсаар авто зогсоолд зогсох салж унах шахсан ямбий автобусанд суулгаж хотын захад, газрын мухарт байрлах нэг буудалд авч ирлээ. Капитал нисэх буудлаас нэг их холгүй газар. Бээжингийн агаарын бохирдол ч бүр гамшгийн хэмжээнд хүрчээ, автобусанд явахад л ам хамраар тоос орж байгаа мэдрэмж төр байлаа. Сониноос нэг нөхөр Бээжингийн агаарыг нэг сарын турш жирийн тоос сорогчоор соруулж орсон тоосонцороор нь тоосго хийсэн гэж фэйсбүкээс уншсан санаанд орлоо. Тэгэхээр хир гамшигт хүрсэн нь тодорхой. Хүний бие ч бас бөх юмаа. Бээжин рүү явж байгаа бол амны хаалт аваад явахад гэмгүй юм байна лээ шүү, агаарын бохирдол нь юун Улаанбаатар, үнэндээ аймаар юм байна лээ. Бид гурав Бээжинд оройтож ирсэн болохоор хүнсний дэлгүүрээс идэж уух юм авна гэж бодож болохоор автобусны цонхоор дэлгүүр хайж л явлаа. Бидний буусан буудлаас бараг 1 км зайтай нэг жижиг хүнсний мухлаг байхыг тогтоож авлаа. Буудалдаа буугаад буудлын ресторанд орж оройн хоол идлээ.
|
Бээжингийн Капитал нисэх буудал дээр |
Санасныг бодоход гайгүй хоол сонгоод идчихлээ. Буудлын хүлээн авахын ажилтан өглөө 9 цагт цайндаа ороорой, 11 цагаас явна шүү гэлээ. Буудалд биднээс гадна Хайнань явах гэж байгаа хэдэн Монголчууд байлаа. Өглөө эртлэн босч цайгаа уугаад нисэх буудал руу явлаа. Нисэх буудалд эрт очсон болохоор Батаа бид хоёр эртний танил бүдбазар шар айргийг жаахан хашраалаа. Капитал буудал шинэ зохион байгуулалт хийгээд тамхи татдаг газруудаа хаачихаж. Жорлонгийн үйлчлэгч өвөр монгол залуугаас тамхи татах газар гаргаж өгөөч гээд гуйсан чинь болноо, гэхдээ шүдэнз алга гэнээ. тэгэхээр одоо Тайваньд буутал гүрийх хэрэгтэй боллоо. Тайван хүртэл гурван цаг гаруй нисч хүрэх юм. Зул сарын баярын өмнөх өдөр тул Эйр Чайнагийн нислэгийн баг зорчигч болгондоо зул сарын гарын бэлэг гардууллаа. Тайпейгийн Таюань нисэх буудалдаа манай нислэг цагтаа газардаж, Тайваний агаарыг цээж дүүрэн амьсгаллаа. Агаар нь бүгчим биш, цаана сэрүүхэн таатай цаг агаартай юм. +22 хэмийн дулаан бороо орж байлаа. Түнш маань тосч аваад хотын төв рүү явлаа.
|
Манай аяллын багийн зарим нөхөд |
Замдаа Тайпейгийн алдарт 101 цамхагийг харлаа. Энэ удаагийн аяллын зорилго нь ердөө л хамт аялсан аяллын багийнхаа зул сарын битүүний оройн үдэшлэгт орох, энэ арга хэмжээг зорьж л Монголоос гарсан юм. Тайпей хотын төвд байрлах нэг жижиг дэн буудалд ачаа бараагаа тавиад шууд нөгөө үдэшлэг рүү зорилоо. Үдэшлэг болж буй газарт ирсэн чин манай багийнхан цуглажээ. Бөөн шуугиан болоод угтаж авлаа. Хүмүүс аль байдгаараа л дайлахыг хичээнэ. Монгол дуу дуулж өглөө, бүжгийн талбайг нь ёстой нэг эзэгнэлээ. Тайванчууд ч бас их доргио хүмүүс юм. Монголд ирээд буцаж хүмүүс нь маш сэтгэл хангалуун баяртай, Монголд хайртай болоод буцдаг. Тайвань хүмүүс ч бидэнд таалагддаг болоод байгаа. 12-р сарын 25-ны өглөө бид Тайпейгийн 101 цамхагийг үзэхээр явлаа. Бороотой өдөр байсан тул цамхагийн орой дээр гарах боломжгүй байлаа.Буцахдаа үзэхээр болоод харин цамхагийн дотуур байрлах дэлхийн брэнд барааны дэлгүүрүүдээр явж сонирхлоо. Зул сарын баярын өдөр тул хүн ихтэй байна. Тайванд бас христийн шишинтай хүмүүс олон байдаг тул зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг юм байна. Манай түнш Тайпей хотын талаар бидэнд танилцуулга хийлээ.
Шинэ хуучин Тайпей хот нь хуваагддаг юм байна.Тайпей хот нь 3 сая орчим хүн амтай, орчин үеийн хот юм. 1949 оны 12-р сард Чан Кайши удирдсан
Гоминдан нам Тайвань руу дүрвэн Тайпэйг түр нийслэл болгосноор БНХУ-ын нийслэл хот болжээ. Хотын билэгдэл нь энэ 101 цамхаг юм. Тайпейд
сүндэрлэх 101 давхар, Олон улсын худладааны төв бол Дэлхийн хамгийн өндөр барилга байгууламжуудын нэг. Тапейгийн Шине дүүрэгт байрлах энэ
өндөр барилга 2004 – 2010 он хүртэл (Дубай хотод баригдсан Бурж
Калифагийн барилга 2010 онд ашиглалтанд орох хүртэл) дэлхийн хамгийн
өндөр барилга гэж цоллогдож байв.
Тайпей 101 цамхагийн брэндийн дэлгүүрүүдээр орж явтал
PIAGET брэндийн бугуйн цагний дэлгүүр байна. Үнэт чулуу шигтгэсэн нэг цаг байнаа, алмазан цаг гэнэ. Гарт зүүлгэх гэж хүмүүс нь бөөн л юм боллоо. цагны үнэ нь төгрөгт шилжүүлбэл 250 сая орчим болж байна. Хэрвээ та алмазан цаг авахаар бол линкээр орж үзээрэй.
Доод давхарт байрлах хоолны газарт орж өдрийн хоол идээд бид Тайваны гурав дахь том хот болох Тайчуныг зорилоо. Хоолны хувьд хятадыг бодвол арай өөр юмаа. Идчихээр юм олонтой санагдсан. Бага зэрэг европжуу хандлага бас ажиглагдаж байлаа. Тайпей Тайчуны хооронд 175 км машинаар 2 цаг явж хүрдэг юм байна. Замдаа McDonald's-аар дайрч өөрийн дуртай биг мак авч идлээ. Би ер нь McDonald's орохгүй л бол гадаад явсан гэх сэтгэл төрдөггүй хачин зантай.
Тайваний тухай товчхон:
|
101 цамхагийн дор идсэн өдрийн зоог |
Тайвань (хят. 臺灣) буюу Бүгд Найрамдах Хятад Улс (中華民國) — 1949 оноос хойш Дорно Азийн Тайвань арлыг эзлэн оршиж буй тусгаар тогтносон орон. Баруун талаараа Тайваний хоолой, хойд талаараа Дорнод Хятадын тэнгис, зүүн талаараа Филиппиний тэнгисээр хүрээлүүлж, Хятад, Японтой далайн усаар хиллэдэг.
Нийслэл нь Тайпэй. Тайвань арлыг Формозын арал гэж нэрлэдэг байж. 17-р зууны үед голланд, испани колоничлогчид ирж анхны сууринг үүсгэж байжээ. 1662 онд Кошинга хятад ноёныг нь буулган авснаар манж Чин улс мэдэлдээ авчээ. Тэр цагаас эхлэн эх газрын хятадууд олноор ирж суурших болжээ. 1895 онд Японы мэдэлд шилжээд 1945 онд Хятадын мэдэлд ирсэн ч иргэний дайнд коммунист хүчин ялж 1949 онд БНХАУ байгуулагдахад хөрөнгөтөн, Дундад иргэн улсын талын хэдэн сая хүн Тайвань руу шилжин суужээ. Энэ үеэс өнөө хүртэлх үеийг Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) гэж хэлнэ. НҮБ-д ДИУ-ын өвийг залган Хятадыг төлөөлж байгаад НҮБ-ийн 1971 оны 2758 дугаар тогтоолоор суудлаа алдсан. БНХАУ Тайванийг өөрийн муж гэж үзсээр байдаг. Гэвч Хятадаас тусгаар байхын хэрээр Тайванийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх улсын тоо нэмэгдсээр байгаа. 1949 онд Чан Кайши Маод ялагдаж Тайваний аралд ирэхэд нутгийнхан халуун дотноор хүлээн авч байсан гэдэг. 1949 оноос Чан Кайшигийн Гоминдан намын хүчтэй нөлөөнд 1987 оны хүртэл байсан байна. 1990-ээд оноос ардчилсан хөгжлийн замыг сонгосон юм байна.
Тайчун хотод бид 15 цагийн үед ирээд
THE HUNG'S MANSION гэдэг буудалд буулаа. Цэвэрхэн тохило буудал юм. Тайваний зочид буудлын стандарт нилээн өндөр юм. Буудлууд нь их цэвэрхэн, тавьсан эд хэрэглэл нь сайн чанарын юм байдаг. Батаа надад Тайваньд хулхи юм гэж байгүй юм шиг байна. Ер нь л гайгүй чанартай бараатай газар байна гэлээ. Манай хо
ёр буудалдаа буугаад л шууд хавь орчиндоо байгаа дэлгүүрийг хэснэ гээд гарлаа. Би ч урд шөнийн шоундаа ядраад хэсэг унтаж амрахаар хэвтлээ. Түнш маань 17.30-д ирэх тул тэгж ингэсгээд босч түнштэйгээ уулзахаар буулаа. Зул сарын өдөр тул буудлын доод давхарын ресторанд хүн их байнаа.
Түнштэйгээ уулзаж албан ажил дээр нь очиж ирэх жилүүдэд хамтран ажиллах төлөвлөгөөгөө тохиролцож албан ажлаа амжууллаа. За тэгээд хятад л болсон хойно оройн зоог хамтдаа барихаар Тайван үндэсний хоолны нэг зоогийн газрыг зорилоо. Олон л янзын юм идэж үзлээ. Харин өмхий дүпүү гэж нэг сонин хоол идлээ. Их халуун ногоотой юм. Амт нэг тийм нэгшсэн амттай. идэхэд их л хэцүү хоол байна. Гэхдээ энэ хоолыг л идэх гэж олон хүн энд ирдэг гэнэ. Гудамжны хоолны гол хоол гэнэ.
|
Өмхий дүпүтэй халуун чилитэй шөл |
Нутгийн пиво уулаа. Тайваний пиво ч Монголын Чингис пивийг яагаад ч гүйцэхгүй амттай юм. Нэг л ус уугаад байгаа юм шиг гэдэс цэрийлгээд байх юм. Түнш маань биднийг өглөө 8 цагт ирж авна өглөөний цайгаа уугаад бэлэн байж байгаарай гээд явлаа. Бид ч шөнийн Тайчун хотынг үзэхээр гудмаар нь нилээн алхлаа. Үйлчилгээний газрууд 22 цаг хүртэл ажилладаг юм байна. Ер нь их тайван хот юмаа, хүмүүс нь ч их амар амгалан, эвдрээгүй улсууд юм. Японы жуулчид их ирдэг газар бололтой, хүмүүс бидэнтэй японоор их мэндлэнэ. 2014 оны байдлаар 2,7 сая хүн амтай гэж тоологджээ. Монгол оюутнууд энэ хотод олон байдаг гэж сонслоо.
12-р сарын 26-ны өдөр. Өглөө эрт босч өглөөний цайндаа орлоо. Өглөөний цай нь их дажгүй сайн юмаа. Европ маягийн хоол цайтай. Нилээн машиндаж аваад ямар ч гэсэн өдрийн хоол хүртэл юм идэхээргүй боллоо. Тайваний зочид буудлуудад тамхи татдаг өрөө байдаггүй юм байна. Олон хүн тамхи татдаг ч олон нийтийн газар тамхи татахыг хориглодог болжээ. Тамхи татах цэгүүдийг гайгүй тохижилт сайтайгаар байгуулж өгчээ. Тамхины хууль нь чанга бололтой. Зориулалтын бус газар тамхи татсан тохиолдолд таныг 10000 хүртэлх тайвань доллар торгоно гэнэ. Тайваний ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй тул төрийн далбаагаа энд тэндгүй зүүжээ. Эхлээд бид ямар үндэсэрхэг хүмүүс вэ гэж бодож байсан чинь харин сонгууль болох гээд ингэсэн гэдгийг манай түнш хэлж өгөв.
|
Миний унаж явсан дугуй |
Түнш маань ч ирлээ бид машинд нь сууж аваад дугуйн аялал эхлэх Тайчун хотын буухиа галт тэрэгний буудал руу явлаа. Манай дугуйн аялал эндээс эхлэх бөгөөд энэ аялалд оролцохоор Тайпей хотоос нилээн олон хүн ирж байгаа гэнэ. Монголчуудтай хамт дугуй унах сонирхолтой хүмүүсийг цуглуулж энэ аяллыг хийж байгаа юм байна. Бид энэ өдөр нийтдээ 55 км замыг туулах ёстой гэнэ. Аяллын гид маань бидэнд энэнээс өөр мэдээлэл өгсөнгүй. Бид өдрийн 20 ам.доллараар дугуй түрээсэлж авсан чинь харин бидгний 20-р зуунд унаж байсан дугуй ирдэг байна шүү. Монголоос явахдаа овор ихтэй болохоор нь хамгаалах малгайгаа орхиод ирсэн чинь хамгаалалтын малгай өгсөнгүй. Хамгаалалтын малгайгүй аялахаар боллоо. Бороо шивэрсэн аятайхан өдөр байлаа. Хамгийн гол нь хаагуур явах замаа бид мэдэхгүй болохоор хөтчийн араас дагаж явах хэрэгтэй боллоо. Манай аяллын багийнханы дугуйнууд ч ёстой ганган, хөнгөн орчин үеийн карбонон рамтай, засмалын дугуйнууд байнаа. Бараг л 4-5 кг жинтэй байх. Бидний дугуйнууд ч 19-20 кг жинтэй уулын дугуйнууд байна. Хөлийнхөө хүчинд л найдахаас гэж бодлоо. Тайвануудтай хамт Монголд аялахад тийм ч хүчтэй хүмүүс биш гэж санагдаж байсан болохоор гайгүй байх гэж бодож байв. Дугуйн аялал эхлээд бид хотын замаар л яваад байв. 2 цаг орчим яваад эрээн мяраан болсон жижиг байшингийн дэргэд ирж зогслоо.
|
Хуучин тосгонд |
Манай багийн хүмүүс бидэнтэй танилцаж зайрмаг энэ тэрхэнээр дайллаа. Энэ байшин нь Тайчуны хуучин тосгоны үлдэгдэл бөгөөд байшингийн эзэн нь өөрөө энэ байшингийн хана туурга нь дээр янз бүрийн зураг чимэглэл хийж өөрөө зурж бүтээжээ. Ийм учраас Тайчун хотод ирсэн гадна дотны хүмүүс заавал энд ирдэг гэнэ. Манайхан гэсэн иймэрхүү зүйлээс санаа аваад өөртөө ажлын байр, орлого үүсгэж болох юм шиг санагдаж байлаа. Зохих хэмжээний төлбөртэй юмаа. Манай багийнхан төлчихсөн болохоор бид үнийг нь асууж зүрхэлсэнгүй. Эндээс явахдаа дугуйунаж бэлтгэл хийгээгүй, 8-р сараас хойш дугуй унаагүй байсан тул эхний 20км бас чанга байнаа. Хөлийн булчин зангираад л ер нь их зууранги байлаа. Хот дотор дугуй унаад яваад байгаа нь сонин. 30 орчим км яваад замдаа Тайчунгийн Дуурийн театрийн дэргэд зогсч багаараа зургаа татууллаа. Тэндээс хөдөлж харин ч нэг өгсөж өглөө. Зам нь их өгсүүр хэзээ дуусах нь мэдэгдэхгүй.
Хамгийн гол нь замаа мэдэхгүй болохоор хаа хүртэл өгсөхөө мэдэхгүй байлаа. Группээсээ салж урагш зүтгэсээр явтал уулынх орой харагдлаа, хурдаа нэмж явсаар оройд нь гарлаа. Уулын орой дээр цэцэрлэгт хүрээлэн байна. Олон хүмүүс хуримаа хийж буй олон хосууд байна. Энэ газрын нэрийг
Moncoeur ~ the Garden of Happiness буюу хайрын цэцэрлэг хүрээлэн гэдэг юм байна. Тайчун хотын жаргалтай хосууд энд ирж бие биеэндээ хайраа илэрхийлдэг, болзооны газар юм. Цэцэрлэгт хүрээлэн нь тийм ч том биш чих олон хосууд ирдэг газар бололтой. “Mon coeur” гэдэг миний хайр гэсэн франц үг гэнэ. 2001 онд байгуулагдсан энэ газарт олон олон жаргалтай хосууд ирж хайраа илчилэхээс гадна олон ч хосууд ирж хуримаа хийдэг. Хуримын үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний газар юм. 18.30-аас хойш орох тасалбар нь үнэгүй юм байна. Манай багийн Роберт гэдэг хүн биднийг газарчилж энд байгаа зүйлсийг тайлбарлаж өглөө. Мөн кофе шопд биднийг оруулж кофегоор дайллаа. Энд нэг хайраа, хүслээ илэрхиилж хос халбага өлгөдөг нэг газар байна. Энэ хятадын уламжлал уу гэж асуухад... үгүй ээ, энэ ёс шотландаас гаралтай гэнэ. Хосууд өөрийн хүслээ, нэрээ хос халбаган дээр бичээд өлгөдөг... олон ч халбага байна. Тайчун хотод ирсэн жуулчид заавал ирдэг газар.
|
Модон халбаганууд |
Тайваны аяллын талаар нетээс уншиж байхад халуун рашаан нь их алдартай юм билээ. Тийм ч учраас энд япончууд их ирдэг байх. Бидний аяллын хөтөлбөрт даанч халуун рашаан байсангүй.
Өвөлдөө 15-25 дулаан, зун ид халуун үедээ 6-9 саруудын хооронд 38-42 градус хүртэл халдаг юм байна. Тайваний арлын бараг 70% гаруй хувийг нь уулархаг нутаг эзлэдэг гэнэ. 2 Тектоник хавтангийн зааг орших тул газар их хөдөлдөг гэнэ. Хамгийн өндөр цэг нь Юйшань д.т.д 3952 м, Мөн 3500м дээш өргөгдсөн өндөр уул олонтой юм байна. Тайвань орны хүн амын тоо 20-р зуунд 3 саяаас 22 сая болтлоо нэмэгджээ. Тайвань
нэг хавтгай дөрвөлжин километр газарт 644.5 хүн ноогдох шигүү хотжсон нутаг юм. . Яс үндсээ дагаад Хятад хэл Тайваньд албан ёсоор батлагдаж, Буддын шашин, Бумбын шашин ард түмний зонхилох шашин нь юм.
|
Сүмийн дэргэд |
Хятад хэлээ уламжлалт ханзаар бичиж тэмдэглэдэг. Хүн амын 97.75% нь Хятад үндэстэн, 2.25% нь нутгийн уугуул ард түмэн эзэлнэ. Хятад үндэстнийг дотор нь бүх хүн амын 86%-ийг эзлэх урьд ирсэн-бэньшэньнэнь: дотроо 70% нь эх газрын Фужяний гаралтай Хокло ястан, 15% нь Гуандун хавиас ирсэн Хакка ястан эзэлнэ.
нийт хүн амын 12%-ийг эзлэх 1945 оноос хойш буюу хойно ирсэн-вайшэньнэнь гэж ялгадаг. Уугуул ард түмнийг дотор нь нэр бүхий 14 яс овог аймагт ялган салгаж бүртгэдэг. Өв соёл, зан заншил, эрх ашгийг нь хамгаалах "Уугуул Иргэдийн Хэргийг Хамгаалах Зөвлөл" гэж байгууллага бий.
Бид Хайрын цэцэрлэгээс уруудаж явсаар нэгэн гоёмсог хийцтэй сүмийн хажууд ирлээ. Нилээн хүч зарж өгссөн ч уруудахад юу юугүй л ороод ирлээ. Энэ нь сүм нь далайчдыг аюул ослоос хамгаалж байдаг охин тэнгэрийн гол шүтээнтэй сүм гэнэ. Энд хүмүүс ирж өөрсдийгөө даатган гэнэтийн аюул ослоос хамгаалдаг гэж найз Роберт хэлэв. Сүмийг үзэж сонирхоод буудал руугаа явлаа. Бид өнөөдөр нийт53 замыг туулж, 549 метрийн өндөрт авалт хийжээ.
|
эхний өдрийн туулсан зам |
Бидний энэ оройн дэн буудлын нэр
Yunping Ease-hotel 2015 оны хятадын шилдэг дотоод интерер засалын шагнал хүртсэн буудал. Үнэхээр цэвэрхэн, өвөрмөц тохижилттой буудал.
12-р сарын 27нд. Бидний аялал өглөөний цайны дараа 8 цаг гээд эхэллээ. Аяллын эхэлэхэд орж байсан бороо ширүүсч манайхаар бол аадар бороо болж хувирлаа. Эндхийн бороо ус ихтэй юмаа.
|
Хан боргоцойн нарийн боов |
Манайд ийм бороо цаг орвол бараг үер болох байх. Харин замын ус зайлуулах шугам сайтай бололтой, замын ус нь гайгүй байлаа. Бороонд нүдүүлж явсаар нэг уул өгсч эхэллээ. Замынх урт, өгсүүрийн огцом гэж жигтэйхэн. Ёстой нэг шамирна гэдэг боллоо. Өгсөөд л байлаа. Харин уулын оройд гарах мөчид бороо зогсч, үүлэн чөлөөний нар гарлаа. Манайхан уг нь Тайванийг нарлаг улс гээд байсан, миний энд ирээд анх нар олж харж байгаа нь энэ. Уулын орой дээр Sunny Hill гэдэг газар байна. Олон хүнтэй зах маягийн газар. Бид зах руу нь орлоо. энд хүмүүс ирж хан боргоцойн жижиг ууттай нарийн боов авч иддэг юм байна.
|
борооны цув |
Тэр нь их алдартай. Хүн болгон л санал болгоно. Хамгийн гол маш олон дугуйчид ирдэг газар юм байна. Маш урт өгсүүр замыг туулж ирдэг учраас дугуйчид өөрсдийгөө сорих, бэлтгэл хийх гэж ирдэг юм байна. нарийн боовноос амталж үзээд уруудлаа. Тэгж их өгссөн юм чинь одоо ёстой кайф авталаа уруудна гэж бодтол усан бороо орлоо. Юун хурдан буух, өмнөх замаа мөр төдий л харж байгаа учраас тоормоз атгасаар буулаа. Гарын чөрмөс татаад удаан тоормоз атгасан чинь. Замаасаа нэг гялгар уут авч углалаа. Уруудаж яваа болохоор бээрээд явж болохгүй байв. Монголын бороо ч сайхан шилэн тунгалаг ордог юм байна. Эндхийн бороо саарал өнгөтэй болохоор урдах зам харагдахгүй юм билээ. Уруудаж, өгсөж явсаар нэг мэдэхэд 60 км замыг туулжээ. Хөтөч одоо 10 км яваад өдрийн хоол иднэ гэлээ. Манай багийн дугуйчид нилээн хялайгаад, бас даарсан хүмүүс л байлаа. Явсаар байж өдрийн хоолтой залгалаа. Хөтөч багийн хүмүүс их даарч өлссөн байсан тул бидэнд хатуу юм авч өглөө. Сайхан хооллож аваад аяллын дуусах цэг рүү хөдөллөө. Бид аяллаа дуусгаад зочид буудал руугаа хөдөллөө. Энэ өдөр бид 75 км замыг туулж, 831 метрийн өндөр авалт хийсэн.
|
хоёр дах өдрийн туулсан зам | | | |
Ингэж хоёр өдөр Тайван гэдэг улсад дугуйгаар аялсан юм. Хөгжилтэй, сонирхолтой аяллын тухай та бүхэндээ хуваалцсандаа миний бие баяртай байна.
Аяллын зарим зурагнаас:
|
аялал эхлэхийн өмнө |
|
Ийм дугуйнуудтай өрсөлдөнө дөө |
|
Манай багийнхан |
Аяллын үеэр идэж уусан сонин хачин хоолнууд:
5 сэтгэгдэл:
barag taiwand ochiod irchih shig bolloo saihan temdeglel bichsen bna. Aldraa ahdaa ajliin undur amjilt hvsie.
Кошинга гээд Хятад генерал (Япон ээжтэй) Тайвань арлыг Голландчуудаас чөлөөлсөн юм гэнэ лээ. Одоо энэ Тайнань хотын Аньпин боомт дээр шийдвэрлэх тулаан нь болсон гэсэн. Кошинга ч гэдэг, Жэн Чэнг Гунг ч гэдэг нэг тийм ардын баатар юм байна л даа. Тэгээд нэрээр нь нэрлэгдсэн газар зөндөө, хамгийн том жишээ нь Тайнань хотод байдаг, улсынхаа 4 том их сургуулиудын нэг Ченг Гунг Их Сургууль.
Тэр далайчдыг хамгаалдаг охин тэнгэрийг нь Мазү гэдэг, Тайвань даяар Мазү бурхны сүмүүд зөндөө. Ер нь сүм хийдүүд ихтэй газар, ялангуяа Тайнань хот. Жэн Чэнг Гунг-д зориулж босгосон сүм ч байдаг, тэнд нь Хятадаас жуулчид их ирж сүсэглэдэг гэсэн. Бас Күнзийн сүм зөндөө, Гаушун хотын Нэймэнь гээд хөдөө дүүрэгт нь Зүүн-хойд Азидаа хамгийн том Күнзийн сүм байдаг юм байна лээ.
Мэдлэгээ хуваалцсанд баярлалаа
Best blog of yours. Our blog is aobut the beautiful Rara lake trip Nepal. Rara lake tour Package for recreation the mind and increase the more scenery for the best memory. Rara package is the most selling package in Nepal. Rara lake tour from Kathmandu or Nepalgunj organized by the Green city Travel and tours.Due to the passionate trip, Rara lake tour package the fashionable tour package of the Nepal. Rara lake tour Package
Post a Comment