1:100000 байрзүйн зураг - Алтайн нурууны ноён оргил Белуха уул |
Байр зүйн шинжлэх ухаан нь дэлхийн гадаргуугийн тэгш бус бүх хэлбэр дүрс, гадаргуу дээр оршиж буй байгалийн болон орон нутгийн бодит зүйлсийг математикийн тодорхой хуулийн дагуу цаасан дээр хавтгайн байдалд тусгай таних тэмдгээр дүрслэн үзүүлэх бүх аргуудыг судалдаг шинжлэх ухаан юм. Байр зүй нь шинжлэх ухааны биеэ даасан салбар бөгөөд маш эртний шинжлэх ухаан юм. Байр зүйн буюу топографийн зураг гэдэг нь газрын гадаргуугийн үндсэн элементүүдийг маш нарийвчлалтай тодорхой үзүүлсэн газрын зураг юм. Топография гэдэг нь газар орныг зурж бичих гэсэн утгатай грек үг юм.
Байр зүйн зургийн агуулгад газрын гадаргуугийн хотгор гүдгэр, ус зүй, хөрс, ургамлын бүрхүүл, хот суурин, зам харилцаа зэрэг үндсэн элементүүд багтана. Байр зүйн зургийг дотор нь хоёр үндсэн хэсэгт хуваана:
- Байр зүйн ерөнхий зураг. Энэ зурагт орон нутгийн бүх элементүүдийг ерөнхийлэн хамруулдаг.
- Байр зүйн тусгай зураг. Энэ зурагт орон нутгийн зарим нэг элементийг сонгон сэдэвчилж илүү тодорхой үзүүлдэг. Үүнд: замын сүлжээний тусгай зураг, ус зүйн тусгай зураг, хөрс ургамлын тусгай зураг гэх мэт олон төрлийн зураг багтана.
Тусгай зургийг физик газарзүйн, нийгэм эдийн засгийн гэж ангилна. 1:10,000 - 1:1,000,000 хүртэлх бүх хэмжээсийн (масштаб) зураг нь байр зүйн зурагт хамрагдах бөгөөд зургийг доорхи гурван төрөлд ангилна.
Үүнд:
Үүнд:
- Байр зүйн зураг. Үүнд: 1:10,000 - 1:200,000 хүртэлх хэмжээсийн бүх зураг хамрагдана.
- Байр зүйн тойм зураг. Үүнд: 1:200,000 - 1:1,000,000 хүртэлх хэмжээсийн бүх зураг хамрагдана.
- Тойм зураг. Үүнд: 1:1,000,000-аас жижиг хэмжээсийн бүх зураг хамрагдах бөгөөд эдгээрийг ерөнхий газарзүйн зураг гэж нэрлэнэ. Үүнээс гадна байр зүйн зургийг хэмжээс ба зориулалтаар нь мөн гурван төрөлд хуваана.Үүнд:
- Том хэмжээсийн зураг буюу нарийн хэмжилтийн зураг. Үүнд: 1:10,000; 1:25,000; 1:50,000 хэмжээст зургууд багтана.
- Дунд хэмжээсийн зураг - 1:100,000; 1:200,000 хэмжээст зургууд багтана.
- Жижиг хэмжээсийн зураг - 1:500,000; 1:1,000,000 хэмжээст зургууд багтана.
Газар орныг байр зүйн зурагт аль болох алдаа гажилт багатайгаар дүрслэн үзүүлэхийн тулд зураг зүйн тусгаг ашиглана. Монгол Улс болон хуучин социалист системийн улс орнуудад байр зүйн зургийг зохиохдоо адил өнцөгт цилиндрийн тусгагийг хэрэглэж байна. Үүнийг Гауссын тусгаг гэж германы математикч, одон оронч Гаусс Карл Фридрихийн нэрээр нэрлэдэг. Том хэмжээсийн байрзүйн зурагт Гауссийн тэгш өнцөгт солибцлын системийг ашигладаг. Өөрөөр хэлбэл байр зүйн зурагт тэгш өнцөгт солибцлын тор буюу километрийн торыг ашигладаг. Энэ нь ямарч цэгийн солибцолыг метрийн нарийвчлалтайгаар тодорхойлох боломжийг олгодог.
4 сэтгэгдэл:
xeregtei sedew bna yaj tataj awhuu
Хаана том хотууд барьж болох вэ?
Хаана том хотууд барьж болох вэ?
Нууцлалтай зурагаа нь 1000 байхуу 10000 байхуу
Post a Comment