Байрзүйн зургийн нэрлэл буюу нэрэлбэр.
Байр зүйн зургийн хуваалга |
Дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргууг болон газар орон дээрхи обьектийг зурагт буулгахад маш олон тооны хуудас зураг бий болно. Эдгээр олон тооны хуудас зургаас өөрийн хэрэгцээтэй зургийг хялбархан олж авахын тулд зургийн хуудас бүрийг тусгай тогтоосон үсэг ба тоогоор нэрлэдэг. Үүнийг зургийн нэрлэл буюу нэрэлбэр гэдэг. Байрзүйн зургийн нэрэлбэр нь олон улсын стандартаар тогтоож өгсөн олон улсын нэгдсэн систем юм. Зургийн нэрэлбэрийг зургийн хуудас тус бүрийн дээд талын хүрээний баруун буланд нь эсвэл дунд талд нь бичиж өгнө. Мөн тухайн хуудас зурагт багтсан томоохон хот суурин, уул толгод, гол мөрөн, нуур зэрэг онцлог газрын нэрийг хаалтан дотор, нэрэлбэрийн хойд талд тус зургийн нэр болгон бичиж өгнө. Жишээ нь K-42-12 (Оюу Толгой) гэх мэт. Байрзүйн зургийн дээд, доод талууд нь газарзүйн зэргэдээр, баруун, зүүн талууд нь газарзүйн голдчоор тус тус хязгаарлагдсан трапец хэлбэрийн хүрээтэй байдаг. Тусгай хуудсанд хэвлэсэн зургийн тусгай хуваарийг зургийн хуваалга буюу планшет гэнэ.
Газарзүйн торны тусламжтайгаар тухайн хуудас зурагт үзүүлсэн газар орон дэлхийн бөмбөрцөгийн аль хэсэгт оршиж буйг хялбархан олж болно.Байр зүйн зургийн хуваалга. |
Саятын зургийн хуваалга
Саятын зурган дээрхи 1:500000, 1:200000, 1:100000 зургийн байрлал |
Янз бүрийн хэмжээст байрзүйн зургийн үндэс нь 1:1000000-ын хэмжээст зураг болдог. Дэлхийн бөмбөрцөгийн гадаргууг экваторын шугамаас хойд ба өмнөд туйл хүртэл хоёр тийш нь 40 градусын зайтайгаар газарзүйн зэргэдээр, гринвичийн голдчоос зүүн 60 градусын зайтай газарзүйн голдчоор хуваахад маш олон тооны ижил хэмжээний трапец болон хуваагдана. Энэ трапец бүр нь 1:1 000 000-ын хэмжээст зургийн талбай болж өгнө. 1:1 000 000-ын хэмжээст зургийн нэрэлбэр нь эгнээ ба баганаас бүрддэг. Экватороос хоёр тийш зэргэдээр хуваагдаж хэвтээ бүсийг эгнээ гэж нэрлэн латин үсгээр A-Z хүртэл дугаарлана. Газарзүйн голдчийн босоо бүсийг багана гэж нэрлэн Гринвичийн голдчийн эсрэг орших 1800 градусын голдчоос эхлэн нар буруу тоолон 1-60 хүртэл араб тоогоор дугаарлана. Дэлхийн бөмбөрцөг нь бүхэлдээ 60 баганатай байна. Саятын хэмжээст зургийн тэгш өнцөгт солибцлын тогтолцоог үндэслэн эгнээ багануудыг үсэг ба тоогоор тэмдэглэнэ. Жишээ нь: L-47 гэх мэт. 1:1000000-ын зургийн хуваалга бол олон улсын стандарт систем. Саятын зургийн нэрэлбэрийн баганыг 1800 градусын голдчоос эхэлж дугаарладаг бол солибцолын бүсийг Гринвичийн анхны голдоос баруунаас нь зүүн тийш дугаарлана. Иймд зургийн нэрэлбэр солибцолын дугаар хоёрын хооронд 30 тооны зөрөө гарна. Жишээ нь Улаанбаатар хот 48-р баганад оршдог гэж үзвэл 48-30=18 болох учир Улаанбаатар хот нь солибцолын 18-р бүсэд оршино. Бусад үлдэх том хэмжээст зургийн хуудасны хэмжээг саятын зургийн хуудас бүрт байрласан байдлаар нь тогтоож өгнө.
N-42 гэсэн 1:1000000-ын хэмжээст зураг дээр 1:500000-ын N-42-A, N-42-Б, N-42-В, N-42-Г гэсэн дөрвөн хуудас зураг багтана. 1:200000-ын зураг 36 хуудас болно. N-42-XXII гэх мэтээр ром тоогоор 36 хүртэл дугаарлана. 1:100 000-ын хуудас зураг 144 ширхэг байна. N-42-143 гэх мэтээр 1-144 хүтэл араб тоогоор дугаарлаж өгнө. 1:50 000-ын том хэмжээсийн зургийн хэмжээг 1:100 000 хэмжээст зурагт байрласан байдлаар нь тогтоож өгнө. N-42-144-A гэсэн бол энэ зураг нь 1:50000 зураг бөгөөд зуун мянгатын зурагт 4 хуудас багтана.
N-42 гэсэн 1:1000000-ын хэмжээст зураг дээр 1:500000-ын N-42-A, N-42-Б, N-42-В, N-42-Г гэсэн дөрвөн хуудас зураг багтана. 1:200000-ын зураг 36 хуудас болно. N-42-XXII гэх мэтээр ром тоогоор 36 хүртэл дугаарлана. 1:100 000-ын хуудас зураг 144 ширхэг байна. N-42-143 гэх мэтээр 1-144 хүтэл араб тоогоор дугаарлаж өгнө. 1:50 000-ын том хэмжээсийн зургийн хэмжээг 1:100 000 хэмжээст зурагт байрласан байдлаар нь тогтоож өгнө. N-42-144-A гэсэн бол энэ зураг нь 1:50000 зураг бөгөөд зуун мянгатын зурагт 4 хуудас багтана.
1 сэтгэгдэл:
сайн байна уу энэхүү мэдээллийг яаж татхуу
Post a Comment