|
Харзны усанд орох. |
Улаанбаатарт харзны усанд орж биеэ эмчилж чийрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд долоо хоногийн амралтын өдрүүдэд цуглаад Туул голын мөс цоолоод харзны усанд ордог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилийг сааруулж, сэргээж өгдөг юм байна. Нилээд олон бүсгүйчүүд мөн харзны усанд орж байна лээ. Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг гэнэ. Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намарын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батлах мэт. Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн бэлтгэл хэрэггүй. Харин мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч ирэх хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад аваад ирэх хэрэгтэй. Уснаас гарч ирээд ууна. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад зүгээр байдаг юм байна. Мэдээж харзны усанд та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой. Ингээд ороод үзээрэй. Хэрэв та харзны усанд орохыг зориглон хүсвэл энэ сайтаар зочилж заавар зөвлөгөө аваарай:
http://reiki.mn/harz/. Монголын рейкийн холбооны сайт бөгөөд эдний хамт өвлийн туршид олон хүнийг харзны усанд оруулж мэргэжлийн зөвлөгөөг өгч, мэргэшсэн багш нар зааварчилгаа өгдөг.
Доорхи бичлэгийг үзээрэй.
0 сэтгэгдэл:
Post a Comment