April 15, 2011

Монголын уулчин Б. Гангаамаа Эверестийг зорилоо.

Монголын уулчин Б. Гангаамаа Эверестийн оргилд авирахаар энэ сарын 4-ний өдөр эх орноосоо мордсон. Түүний энэ удаагийн авиралтын Түвд, Балбын талтай  харилцах,  олон улсын авиралтын багтай холбох  зохион байгуулалтын ажлыг аялал жуулчлалын Mongolia Expeditions компани зохион байгуулж байгаа бөгөөд Mongolia Expeditions компаний ажилтан А.Батбаяр түүнийг Эверестийн бааз кэмпэд хүргэж өгөхөөр Б. Гангаамаатай хамт Түвдийг зорьжээ.  Тэд Балбаар дамжиж Түвдэд очоод байна, Түвдийн хилээс 30 км-ийн зайтай Нялам нэртэй тосгонд хүрээд авиралтын үндсэн групптэйгээ нэгдэж өндрийн бэлтгэлдээ ороод байна. Б. Гангаамаа Балбын олон улсын багтай нэгдэж Англи, Америк, Канад, Польш, Балбын уулчидтай хамтран авирах юм. Тэдний аяллын зургийг дороос үзнэ үү.












2 сэтгэгдэл:

Буяндэлгэр said...

Гангаамаа эгч мундаг хүн шүү, чаднаа дэлхийн дээвэр дээрээ монгол улсынхаа тугийг мандуулаарай. авиралтанд нь амжилт хүсье

sarah_mn said...

Gangaamaa egchid bayar hvrgeed ondroos ondor amjiltig hvsie.

Post a Comment