Mongolia Bike Challenge 2011 - 3-р гараа. Хонгорын Элснээс гарч Халтар загийн хоолойг гатлан Арц Богдын нурууны Алтан амаар гарч эртний түүхт Тэвш уулын хажуугаар Тоглоомын тойрог хүртэл нийт 115 км замд уралдав. Өглөө гарааанаас гарахад салхи асар хүчтэй салхилж байсан ч салхины чиг өөрчлөгдөж дугуйчидын араас салхилж байсан тул дугуйчид өндөр хурдыг гаргаж байлаа. зарим газарт цагт 60 км хурдыг үзүүлж байв. Энэ өдрийн гараанд Германы дугуйчин Gerber Sven түрүүлж, Австралийн дугуйчин Rohin Adams удаалж, италийн тамирчин Daniele Sassaroli гуравт оров. Уралдааныг тэргүүлэгчид замын сүүлийн хэсэг Арц Богдын нурууны Алтан ам буюу Янгиртын хавцлын төгсгөлд тавьсан замын тэмдэг алга болсноос болж 10 орчим км төөрсөн, гэвч тэд энэ гараанд 6, 8-р байруудыг эзэлсэн. Тойм бичлэгийг дороос үзнэ үү.
0 сэтгэгдэл:
Post a Comment