Манай гарагийн хойд туйл, бөмбөрцөгийн зулайд хүрэх аяллаа эхлүүлсэн Г.Өсөхбаяр өнгөрсөн шөнө багийн бусад гишүүдийн хамт Норвегийн Лонгиэрбайн хотоос Барнео баазыг зорьжээ. Лонгиэрбайн нь Норвегийн хамгийн хойд захын жижиг хот бол Барнео нь Хойд туйлд хамгийн ойр орших мөсөн дээрх ОХУ-ын эзэмшлийн түр бааз юм.
Барнео баазын GPS Координат: N 89˚23 W 62˚26.
4-р сарын 14-ний цаг агаарын мэдээгээр агаарын температур -25˚C, Салхи 7 м/сек, агаарын даралт 756 мм рт.ст., Харагдац10 км байна. Барнео баазыг Хойд туйлд хүрэх жуулчдыг байрлуулах бааз лагер болгож 2000 онд байгуулсан. Өсөхбаяртай хамт Хойд туйлын аяллын багт Англи, Австрали, АНУ, Португали, МОНГОЛ зэрэг орны багтсан юм.
|
Барнео бааз лагерь. |
|
Барнеогийн бааз лагерь |
1 сэтгэгдэл:
minii muruudul umard tuil ochih bi neg udur ochnoo
Post a Comment