Бүтээлийн хийд |
Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал ууланд Бурханч лам Г. Пүрэвбатын барьж байгуулсан “Бурхны авшиг оршсон Бүтээлийн хийд” буюу Аглагийн хийд оршино. Далын хавцал гэх энэхүү газар нь үнэхээр уул ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрлажээ. Хийдийн эргэн тойронд өндөр уулс, янз бүрийн хэлбэр дүрстэй боржин чулуун тогтоцтой. Бүтээлийн хийдийг барьсан газар орон нь бясгалгал хийх, ном эрдэмд шамдах, бүтээл туурвихад нэн таатай орчинг бүрдүүлжээ. Уулын энгэрт нь Бүтээлийн хийдийг барьсан байна. Хийдийн урд сарнай цэцэгс тарьдаг бөгөөд эргэн тойронд нь олон төрлийн мод бут суулгажээ. Г. Пүрэвбат лам Төв аймгийн Бор нуур сумын хүн бөгөөд төрсөн нутагтаа энэ бүтээлийн хийдээ барьж байгуулсан юм байна.
Хийдийг барьсан Далын ам хэмээх энэ газар нь урьд далан хар булаг байсан гэдэг. Мөн ойд нь далий ягаан цэцэг битүү ургадаг. Тийм ч учраас энэ газрын нэрийг Далын гэж нэрлэсэн аж. Бүтээлийн хийдийн үүдийг хэвлий дороо найман өндөг дарсан хангарьдын толгойтой арслангаар мануулжээ. Харин баруун талдаа загасан толгойтой минжээр харуул тавьсан байна. Ийнхүү хүчтэнүүдийг болон эсрэг тэсрэг зан чанартай амьтдыг нэгэн цул болгон урласнаар тус хийдэд гадны аюул осол халдахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна.
Байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан бүтээсэн чулуун сийлбэрүүд нь хийдийн суурийг тавих үед Бурханч ламын зүүдэнд орсон хэлбэр төрхүүд ажээ.
Хийдийг барьсан Далын ам хэмээх энэ газар нь урьд далан хар булаг байсан гэдэг. Мөн ойд нь далий ягаан цэцэг битүү ургадаг. Тийм ч учраас энэ газрын нэрийг Далын гэж нэрлэсэн аж. Бүтээлийн хийдийн үүдийг хэвлий дороо найман өндөг дарсан хангарьдын толгойтой арслангаар мануулжээ. Харин баруун талдаа загасан толгойтой минжээр харуул тавьсан байна. Ийнхүү хүчтэнүүдийг болон эсрэг тэсрэг зан чанартай амьтдыг нэгэн цул болгон урласнаар тус хийдэд гадны аюул осол халдахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна.
Байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан бүтээсэн чулуун сийлбэрүүд нь хийдийн суурийг тавих үед Бурханч ламын зүүдэнд орсон хэлбэр төрхүүд ажээ.
Бурханч лам энэ газарт хийдээ байгуулах гэж байхдаа нэгэн зүүдийг харжээ. Хийдийн суурийг тавьж байх үед “суурийн дороос том чулуу гарч ирвэл надад хэлээрэй. Тэр чулуу миний зүүдэнд орж ирлээ. Лав учиртай байх” хэмээн шавь нартаа захижээ. Төд удалгүй суурийн дороос том хад чулуу гарч ирсэн бөгөөд түүнийг засч янзлан хийдийн дотор талд байгалийн өнгө төрхөөр нь байрлуулж дээр нь маанийн зургаан үсгийг сийлсэн байна. Бүтээлийн хийдийн дотор тал нэн сонин. Хийдийн дотор талд байрлах аварга том чулуун дээр гүрвэл, хилэнц хорхойг байрлуулжээ. Хилэнцэт хорхой нь Говийн доншин ноён хутагт Данзанравжаагийн шүтээн байсан бөгөөд харин гүрвэлийн хэлбэртэй чулууг говийн аймагт хийд барьж байсан шавь нь багшдаа авчирч өгсөн гэнэ.
Бүтээлийн хийдийн гол хойморт шамбалын хийдийн зургийг байрлуулж, алтлаг өнгөт бурхан багш тэргүүтнийг залжээ. Харин баруун талд нь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан, зүүн ханандаа диваажин, тамын орныг дүрсэлсэн зураг байрлуулжээ. Хийдийн орчинд эргэл мөргөлчид, аялагч жуулчдад зориулан бясалгал, эргэл мөргөлийн тусгай замыг бий болгож өгсөн бөгөөд энэ замаар тойрон явахад өөр өөрийн онцлогийг хадгалсан сонирхолтой бичил орчныг бий болгож өгчээ. Хийд бүхэн өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд энэхүү Бүтээлийн хийд очсон хэн бүхэн энэ замаар явж сэтгэлээ ариусган, сүсэглэн бясалгаж, байгаль дэлхийн гоо үзэмжээр дамжуулж хүн байгалийн хүйн холбоог ойлгож ухамсарлах, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг үүсгэх зорилготой юм байна. Замын дагуу та бүхэн доорхи газруудыг үзэж сонирхох боломжтой.
- Бүтээлийн хийд
- Сэтэрт мод – Хүндлэл үзүүлж нас буян аравжих сэтгэлийг үүсгэ
- Үүдэн хад – Мөнх бусыг ухаарах сэтгэлийг үүсгэ
- Арга Билигийн шүтээн – Өндөр төрөлд төрөх ерөөл тавь
- Эргэх хавцал – Шүтэн барилдлагын жамыг ухаарах сэтгэл үүсгэ
- Эхийн сав – Хилэнцийг арилгах наманчилал үүсгэ
- Эхийн умай - Эх болсон хамаг амьтны төлөө бодь сэтгэл үүсгэ
- Амьдралын үүд – Ирээдүйн үйл бүхэн сайн сайхан байхын ерөөл тавь
- Заан хад – Урт нас, сэтгэлийн хүч тэнхээтэй байх ерөөл тавь
- Ембүү хад – Тойрч эргэл хийхдээ эдийн буян хишиг аравжих сэтгэл үүсгэ
- Лам хад – Дээдийн номын буян хишиг аравжих сэтгэл үүсгэ
- Тэнгэрийн нударга хад – Эрч хүч хурах сэтгэл үүсгэ
- Мөр хад – Амьдралд үл мартагдах сайн үйлсээ үлдээ
- Хүрдэн гишгүүрт мод – Дээдийн номыг бясалган гэгээрэлд хүрч амьтны төлөө төрж хүрдийг эргүүлэх ерөөл тавь
- Гулсдаг хад – Үйлдсэн буянаа хамаг амьтны тусын төлөө зориулах ерөөлийг эргэлт буцалтгүй хүчтэй тавь
- Үдэлтийн суудал хад
Аглагийн хийдэд хүрэхийн тулд УБ-Дархан хот орох төв замаар гарч 100 орчим км яваад Борнуур орох замын өмнө таарах Шивэрийн голын гүүрээр гармагц замын баруун талд Аглагийн хийд гэсэн самбар бий. Түүгээр салж баруун хойш 6.5 км замаар явж хүрнэ. Уг хийдийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан юм байна. Та бүхэн энэхүү амар амгалангийн орныг үзэж сонирхон аялахыг хүсье. Ум сайн амгалан болтугай.
5 сэтгэгдэл:
goio yumaa
Пүрэвбат ламын утсыг олох гэсэн юм ямар нэг арга чарга байна уу?яаралтай хэрэг бна.
2013 оны 7 сарын 19нд энэхүү хийдийг очиж үзлээ.Монголынхоо ард түмний төлөө гайхамшигт зүйлийг бүтээсэн бүх хүмүүст баярлалаа.
очиж үзэх бодолтой байгаа. аамралтын өдөр гэж байхгүй биздээ
өвөл ажилдаг юм уу
Post a Comment