October 1, 2013

Н.А.Чарушин. "Монгол. Эргэн тольдухуй" гэрэл зургийн үзэсгэлэн

Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээх энэхүү үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 5-ны 12.00 цагт нээх бөгөөд аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж.
Николай Аполлонович Чарушин Вятск мужийн Орлов хотын ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1871-1872 онд Санкт- Петербург хотын Технологийн дээд сургуульд сурч байв. 1871 оны 10 дугаар сард “чайковчууд” нэртэй “ардын” хөдөлгөөний бүлэгт элсч, ажилчдын дунд хувьсгалт суртал ухуулга хийж байжээ. 1874 оны 1 дүгээр сарын 5-нд баривчлагдан “193-ийн хэрэг”-ээр 9 жил Кара хэмээх газар цөлөгдсөн байна. Тэрээр шоронд байхдаа «Кара» ба «Кара и Кукиш» нэртэй сэтгүүлүүд гаргахад оролцож байв. 1881 оны 4 дүгээр сард эхнэр Анна Дмитриевна Кувшинская, хүү Леонид,охин Лидия нарын хамт нутаг заагдан суужээ.
1882 оноос Нерчинскд амьдрах болж, гэрэл зураг эрхэлж эхэлсэн байна. 1886 онд гэр бүлийн хамт Троицкосавскт нүүночсон ба хүү Владимир нь төржээ. Троицкосавскт Н.А.Чарушин гэрэл зургийн ажлаа үргэлжлүүлэн анхны гэрэл зургийн салон байгуулсан байна. 1887 онд тэрээр Хиагтад хэсэг сэхээтнүүдийн хамтнийтийн номын сан байгуулах үйлсэд идэвхитэй оролцжээ.Тэр жилдээ Чарушин Хиагтын худалдаачинЯ.А.Немчиновын алтны уурхайнгэрэл зургийг авахаар өөрийн туслахИ.Ф.Федоровын хамтаар Лена мөрнөөраялсан. Тэд Эрхүү хотыг дамжин Удунгинскийба Байгаль нуурын тойрог их зам, улмаар Якут хүртэлх их замаар аялжээ. Чарушин эдгээр газар орныг өөрийн гэрэл зургийн хальснаа буулгажээ.

1888 онд Н.А.Чарушин Г.Н.Потаниний хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд Өргөө хотод ирж, Өргөө болон тэр үеийн монголчуудын гэрэл зургийн баян цуглуулгатай эргэн ирсэн. Николай Аполлонович дурсахдаа: «Биднийгол зорилго монголчуудын антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зураг авах ажил эхний үед арай гэж явж байв. Урьд өмнө нь гэрэл зургийн талаар ямар нэгэн ойлголт монголчуудын дунд байгаагүй учраас тэдний дунд сэжиг таавар хүчтэй байв. Монголчууд гэрэл зургаа авахуулсан хүн өөрийн зүрх сэтгэлээ бусдад алдана хэмээн итгэж байв.....Эцэст, Потанины хуучин танилуудаас энэхүү аз туршсан үйл ажиллагаанд оролцох зүрх зоригтой хүмүүс олдож, нэг нэгнийгээ дууриан гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрч эхэлсэн. Энэ бүх саад бэрхшээлийг даван туулж, Өргөө хотод байх хугацаа дуусахад монголчуудын антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зургийн нилээд их цуглуулга бүрдүүлж чадсан бөгөөд эдгээр гэрэл зургууд Потанины судалгаанд бүрэн нийцэж байв».

1890 онд Чарушин Троицкосавскийн музей байгуулахад оролцсон ба мөн 1894 онд байгуулагдсан Амар орчмын Хиагт-Троицкосавскийн салбарыг үндэслэн байгуулагч гишүүдийн болсон байна.

1895 онд эрх баригчдын зөвшөөрлөөр гэр бүлийн хамт Вяткад нүүн ирсэн. Вяткад тэрээр нутгийн захиргаанд ажиллаж эхэлсэн бөгөөд 1905-1917онд орон нутгийн <<Вятскийн амьдрал>> сонины эрхлэгч бав. Түүнчлэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болж,ардын социалист намын гишүүн, улмаар Оросын хөрөнгөтний үндсэн хуулийн кадет намын гишүүн байв. 1918 оны 10 дугаар сард Н.А.Чарушин хувьсгалын эсэргүү хэргээр баригдсан боловч В.К.Блюхер биечлэн Вятскийн Онцгой комиссын баривчилгаанаас сулласан байна. Энэхүү баривчилгаанаас хойш Чарушин улс төрийн үйл ажиллагаанаас бүрмөсөн холджээ. Харин 1922 оноос<<Улс төрийн цөллөгдөгсөд ба нутаг заагдагсдын нийгэмлэг>>-ийн гишүүн байв.

Мөн утга зохиол эрхлэх болж,А. И. Герцены нэрэмжит Вятскийн судалгааны номын сангийн салбарын дарга байхдаа <<Алс хол одсон тухай>> хэмээх өөрийн дурсамжийн номоо бичжээ. Н. А. Чарушин 1937 онд Киров хотод нас эцэслэсэн байна.

Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейд хадгалагдаж буй Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга нь дэлхийн соёлын өвийн нэг хэсэг юм. Энэ нь буриад, монгол болон хятад хүмүүсийн антропологи, угсаатны хосгүй нандин гэрэл зургууд хуучин Өргөө (Улаанбаатар) хотын байдлыг харуулсан ховор зургууд XIX зууны Хятад ба Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал цайны худалдааны холбогдолтой гэрэл зургууд; XIX зууны Өвөр Байгалийн түүхэн гэрэл зураг; Удунгинский болон Байгалийн тойргийн бүсийн их замууд Троицкосавск, Хиагт, Маймаа хотын байдал худалдаачдын ахуй амьдралын гэрэл зургууд юм.

Чарушины гэрэл зургийн бүх бүтээл нь мэргэжлийн өндөр түвшинд авагдсан бөгөөд тэрээр олон талын авьяас сонирхолтой хүн болохыг илтгэн харуулдаг. Цаг хугацаа улиран одохтусам Чарушины бүтээлүүд улам бүр үнэ цэнэтэй болсоор байна. Түүний гэрэл зурагт хадгалагдан үлдсэн алс холын ахуй амьдралын хором бүрийг <<Н.А.Чарушин. Монгол. Эргэн тольдухуй>> гэрэл зургийн үзэсгэлэнгээс харж болно.

Энэхүү үзэсгэлэн нь - XIX зууны үеийн хүний нүдээр түүхэн он цагийг тольдох боломжийг Та бүхэнд олгож байгаа юм.

  • Нээлт: 2013 оны 10 дугаар сарын 5-ны 12.00
  • Хаана: Монголын Үндэсний Музейн түр үэзсгэлэнгийн танхим 
  • Гарах хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 05-25
  • Зохион байгуулагч: ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей 
  • Монголын Үндэсний Музей 
  • Үзмэр: ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейд хадгалагдаж буй Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга, Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс

ТА БҮХНИЙГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ХҮРЭЛЦЭН ИРЖ СОНИРХОХЫГ УРЬЖ БАЙНА.

0 сэтгэгдэл:

Post a Comment