Богд ууланд алхаж яваад Үен гэж жижигхэн, сониуч амьтантай таарсан юм. Хүүхэд байхад цагаан толгойн номон дээр Үен гэж махчин амьтны талаар уншиж байсан минь санаанд орж нетээс судлаж үзтэл иймэрхүү мэдээлэл олдлоо. Үен. Латинаар. Mustela erminea ой модны зах, газар тариалангийн бүс нутгаар ихэвчлэн нутагладаг. Арктикийн бүс, Еврази, Хойд Америк. Скандинавийн хойг, Альпийн нуруу, Грек, Болгар, Турк, Дундад Ази, Иран, Афганистан, Монгол, Сибирь, зүүн хойд Хятад, Японы хойд нутгуудад тааралдана. Шинэ Зеландад чандаганы өсөлтийг хянах зорилгоор үенг нутагшуулсан байна.
Эрэгчингийн биеийн урт нь 17-38 см, жин нь 70 -260 гр байна. Эмэгчин нь үзүүлэлтээр харьцангуй бага. Ихэвчлэн оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог суусарын төрлийн амьтан. Хааяа зарим төрлийн жимс жимсгэнэ иднэ. Үндсэн хоол нь загас, мэлхий, шувууны өндөг, оготно. Өглөө, өдөр, орой идшээ хайдаг боловч ихэвчлэн шөнөөр агнадаг байна. Тэрээр амьтан барьж идэхдээ их чадамгай. Үр төлийг нь бүсрэг, сөдгий гэнэ. Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээсний эцэст 2-12 бүсрэг төрүүлнэ. Бүсрэгийн нүд гөлөг шиг аниатай төрөх бөгөөд 15-20 хоногийн дараа нээнэ. Хоёр нас хүрч байж үржилд орох боломжтой болдог. Бүлээр амьдардаггүй. Үен хавар, намарт үс нь гууждаг. Өвлийн улиралд ерөнхий өнгө нь гүн шардуу, зоогоороо бор, хоолой, хэвлийн хэсгээрээ цайвар шаргал зүстэй. Өвөл нь үнэг шиг гүн шар өнгөтэй, зун саарал болно. Зарим үен дун цагаан өнгөтэй байдаг. Гэхдээ бүх үенгийн сүүлний үзүүр хар өнгөтэй байна. Үенг усны булга хэмээн нэрлэх нь ч буй. Монголд цөөн агнадаг үслэг ан юм. Үен нь ан агнуурын хувьд ашигтай амьтан биш. Бэлчээрийн өвс, ургамал хороодог жижиг мэрэгчдийн тоо толгойг хязгаарладаг тустай. Гэвч үений хорогдох болсон нэг шалтгаан нь хоол хүнс болох үлийн цагаан оготно, жирх, огдойг ихээр устгаснаас тоо толгой нь эрс цөөрчээ. Өвөл 11-р сараас 2 сар хүртэл агнахыг хориглодог гэнэ. Түүнд гэнэтийн аюул учрахад бутанд авирч, хол харайж, усанд сэлдэг болохоор амиа хамгаалж чадна. Бие биедээ исгэрч байгаа юм шиг авиагаар дохио өгч сэрэмжлүүлнэ. Усанд сайн сэлж, хурдан гүйдэг шалмаг амьтан учраас аюул тохиолдлоо ч өөрийнхөө амийг аваад л гарчихдаг. Газар, усны амьдралд ихээр зохицсон амьтан юм.

0 сэтгэгдэл:
Post a Comment