March 18, 2011

Адаг Дулааны дайн

Товч агуулга: 
Түүхэнд Адаг Дулааны тулаан гэж нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөн 1936 оны 3 дугаар сарын 31-ээс эхлэн гурав хоног үргэлжилсэн бөгөөд энэ нь Монгол ардын хувьсгалт цэрэг бие бүрэлдэхүүнээрээ анх удаа бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан түүхэн явдал юм. Энэ тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир Д.Дэмбэрэлд БНМАУ-ын Зоригт баатар нисгэгч, Шагдарсүрэнд Эрхэм нисгэгч цолыг тус тус олгосон байна. Халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй Японы түрэмгийлэгчидтэй эх орноо хамгаалан баатарлаг тулалдсан Д.Дэмбэрэлийг 1938 онд баривчилж хувьсгалын эсэргүү, Япон тагнуулын бүлэг, Гэндэн, Дэмид нарын дуулгавартай нөхөр, Адагдулааны харуулаас дотогш дайсны үлэмж хүч орж ирэхэд цаг тухайд нь мэдэгдэлгүй дайсны халдан довтлох ажилд тус болсон зэрэг огт байгаагүй хүчээр ял тулгаж 1938 оны 3 дугаар сарын 4-ний өдөр буудан алах ял ноогдуулан нийт 14 хүний хамт тогтоолыг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс ердөө 1 жил 2 сарын дараахан Халх голын дайн эхэлсэн билээ.
  • Продюсер Гомбын Золжаргал
  • Зураглаач, эвлүүлгийн найруулагч Золжаргалын Батбилэг
  • Редактор Сайнхүүгийн Цэнгэлмаа, Мягмарын Батцэрэн
  • Студи "Namuun Zet" production
  • Үргэлжлэх хугацаа 36 минут

0 сэтгэгдэл:

Post a Comment