December 19, 2011

Мөнгөн Өвөл дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө.

Энэ сарын 17-ны өдөр МОНГОЛ АЯЛАГЧ  нь "Мөнгөн Өвөл" дугуйн аяллаа зохион байгууллаа. Энэ удаагийн аяллыг Баянзүрх уул, Туул голын орчимд зохион байгуулж, аялагчид нийт 20 км замыг тууллаа. Энэ өдөр хэдийгээр -20 градусын хүйтэн байсан ч аялагчид энэ аяллаар явсандаа сэтгэл хангалуун байв. Улаанбаатар хотын утаанаас гарч цэвэр агаарт аялсандаа хүн бүр баяртай байлаа. Аялалд нийт 12 аялагч дугуйчин оролцов. Мөнгөн Өвөл нэртэй энэ дугуйн аяллыг өвлийн улиралд амралтын өдрүүдээр зохион байгуулж байх бөгөөд аяллын урьдчилсан товыг фэйсбүүк дээр http://www.facebook.com/groups/mongolayalagch/ зарлаж байх юм байна. Ингээд Мөнгөн Өвөл аяллын  зургийг дороос үзээрэй.





 Бусад зургийг: http://www.facebook.com/media/set/?set=oa.220875114653223&type=1 үзээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment