Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг. Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
- Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
- Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.
- Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.
- Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.
- Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.
Тэвш уулын хадны зураг. Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон тооны хадны сүг зураг байхаас гадна булш хиргисүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элс элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон.
Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургуудад үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлсийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, Морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна. Үүнээс харахад хүмүүс мал амьтныг гаршуулж уналга эдэлгээнд ашигладаг болсон үеийг харуулж байна. Мөн амьтдыг хашаа хорионд оруулж буй, Морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар, Янгирыг нум сумаар харваж байгаа зураг олонтааг үзэж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачидын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай,ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П. Окладников, П.И. Кожин, Д. Дорж, Э.А. Новгородова, Д. Цэвээндорж нар судалсан байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П. Окладников скифийн үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д. Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг "гэр тэрэг" гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг. Тэвш уулын тэрэгний болон тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилж буй бөгөөд 1997 онд Г. Гонгоржав уг уулын Ар Элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийн тэргийг дайн байлдааны зориулалтай байж болох юм гэж үзсэн байна.

Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгал
Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгал Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван богд уулын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд уртаашаа 15 км, өргөөшөө 500 метр үргэлжлэх газар оронд тархсан 10 мянга гаруй хадны сүг зураг, дүрслэл бүхий эртний уран дархцуулын оюун сэтгэлгээ, уран гараар бүтсэн гайхамшигт нэгэн галлерей бий. Монгол нутагт хадны сүг зураг, дүрслэл бүхий олон газар байдаг ч Цагаан салаа, Бага ойгорын дурсгал нь цар хэмжээний хувьд Монголдоо төдийгүй, дэлхийд томд орно. Энэ галерей нь хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү хадны сүг зургийг НЕОЛИТ vеэс эхлэн зурсан бөгөөд хvрэл зэвсгийн vед хєгжлийнхєє хамгийн их єргєн дэлгэр цэцэглэлтэд хvрчээ. Цагаан салаа, Бага ойгорын хадны зурагт зэрлэг vхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон тєрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой сэдвээр зохиомжлон зурсан сонирхолтой зургууд олон байна. Тухайлбал морь мал унасан хvн, ан гєрєє хийж буй анчид, байлдаж буй дайчид, морин тэрэгтэй хүн, зэрэг тэр vеийн хvмvvсийн амьдралын олон талыг харуулсан байдаг байна.
1994 оноос Монгол, Америк, Оросын эрдэмтэд Монгол Алтайн Бага Ойгор, Цагаан салаа хадны зургийн томоохон дурсгалыг дэлхий нийтэд нээж Парис хотноо 1999 онд хоёр боть судалгааны бүтээл нийтлvvлжээ. Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нарын хамтарсан судалгааны экспедици Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалыг жил дараалан судалж энэ талын томоохон судалгааны бүтээлүүдийг хэвлэн гаргасан байдаг.
Энэхүү судалгаагаар сүг зурагний насыг тогтоох, сүг зургуудыг тоолох, байршилийг тогтоох, сүг зурагний фото зургийг авах зэрэг олон үйл ажиллагаанууд хийгдсэн. Тэдний судалгааны ажлын үр дүнд энэхүү байгалийн галерей нь дэлхий нийтэд хүрч энэ гайхамшигийг үзэхээр олон олон аялагч, жуулчлагч нар зорин ирэх болсон. Гадаад, дотоодын олон эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд энэхүү гайхамшиг дэлхийд танигдаж дэлхийн гайхамшиг болон ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.
Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгал нь он цагийн хувьд неолитийн ( МТӨ 6000-3000) болон хүрлийн үеийг ( МТӨ 3000-1000 ) хамарсан байдаг. Ингээд бодохоор энэхүү дурсгал нь 8000 орчим жилийн настай юм. Найман мянган жилийн нар салхиний элэгдлийг тэсвэрлэн бидний үеийг хүрсэн нь үнэхээр хосгүй юм.
Хадны сүг зургаас тухайн үеийн нийгмийн хөгжилийн үе шатууд дахь хүмүүс ахуй амьдрал, зан үйл, нийгмийн байгууламжийн талаархи мэдээллийг авч болно. Иймд эдүүгээгийн хүмүүсийн балар эрт цагийн хүний нийгмийн хөгжил, нийгмийн байгууламжийн талаар ойлголттой болох гэж, балар эрт цагт байгаль дээр хүний гараар бүтээгдсэн сонирхолтой зүйлсийг биеэр үзэхийн тулд энэхүү газрыг зорин ирдэг. Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгалаар аялахад сонирхолтой олон дүрслэл зохиомж бүхий зурагнуудыг та бүхэн олж үзэх болно.
Энэ дурсгал руу дараах маршрутаар явж очиж болно. Өлгий хот - Согоогийн гол - Хөх Хөтөл - Хар Ямаат - Бага Ойгор - Усай - Цагаан Салаа - Өлгий хот гэж явж болно. Талдаа 175 км. Монгол улсын хилийн бүсэд оршдог тул хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Ойгорын голд Хөх Эргийн хилийн цэргийн застав бий. Хилийн цэргийнхнтэй уулзаж хөтөч авбал зүгээр. Анх очиж буй хүн хаана юу байгааг нь мэдэх аргагүй байдаг. Мөн хамгийн сонирхолтой зургуудыг үзэж чадахгүй ч байж болно шүү дээ. Эндээсээ цааш Алтай Таван Богд ойрхон тул тийшээ явбал илүү сонирхолтой л байх гэж бодож байна.
Их Тэнгэрийн амны хадны зураг
Их тэнгэрийн амны хадны зураг Улаанбаатар хотын өмнө Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хясаанд улаан зосон, хар бэхэн зураг, монгол, хятад, түвд бичээс бүхий дурсгал буй.Энэхүү зураг бичээсийг анх ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зохиосон эртний судлалын хайгуулын шинжилгээнийхэн 1962 онд Их тэнгэрийн амнаас олж илрүүлжээ. Долоон хэсэг газраас улаан зосон зураг, дотроо олон толботой дөрвөлжин хашлага 7, ганцаар юм уу 2, 3, 5-аараа хөтөлцөж зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг гурав, замаар явж буй адууны зураг хоёр байгаагаас гадна зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан зургуудын хэсгүүд үлджээ. Хамгийн тодорхой хадгалагдан үлдсэн нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага дүрслэн дотор нь олон /370 орчим/ дугуй толбо бүхий зураг юм. Хашлаганы дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисч яваа бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөн зогссон таван хүний тойм дүр, доор нь нэг амьтан дүрсэлсний хойд хоёр хөл, эх биеийн хагас нь хадгалагдан үлджээ .Хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар хоёр адуу хөтлөн яваа хоёр хоёр хүнийг тоймлон дүрсэлсэн байна. Хүмүүсийн толгойн зэрэгцээ тус бүр нэг нэг дугуй хонхор гаргажээ. Энэхүү зургийг судлаачид эртний нүүдэлчин аймгуудын ертөнцийг үзэх үзэл, малын үржлийг шүтэх зан үйлтэй холбон тайлбарладаг. Он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед хамааруулдаг. Улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр “Мөнх хөх тэнгэр” гэж бичсэн монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэн харсан цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Сонирхолтой гол дүр нь гэвэл урт ханцуй, өргөн бүстэй дээл, монгол гутал өмссөн, богтогон малгайтай эмэгтэй хүн юм. Эмэгтэйг эгц урдаас нь дүрсэлсэн бөгөөд түүний дугариг царай монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Дээлийн энгэрт давхарлан хадсан гоёл чимэглэл мэт зүйлийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өд мэт зүйл хатгасан өндөр оройтой богтогон малгай. Судлаачид малгайн зургийг XIII зууны үед Монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн хэмээн үзсэн байна. Монголын Юан гүрний үеийн их хатдын хөргийг бүгдийг мөн тийм өндөр богтог малгайтай зурсан байдаг. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан ХIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас ийм богтог малгай олджээ.А.П.Окладников “Их тэнгэрийн аман дахь хадны сүг зураг бичээс нь эртний монголчуудын ертөнц Чингис хаан ба түүний удам залгасан ХIII-XIV зууны үеэс бараг л ид шидийн хүчээр хадгалагдан үлдсэн байна. Энэ нь дундад зууны Монголчуудад өөрийн урлагийн өвөрмөц уламжлалтай зураачид байсны шууд гэрч болно” хэмээн бичжээ.

4 сэтгэгдэл:
Даам
очиж үзмээр юм байна
Аялмаар санагдав
bi hicelelee hiih gej iim ym sudalj suuna. ydrj bnmni hussen haisan medeelel interneted alga. bi nomnoos haih heregtei baih. surguuliin nomiin sangaas nom avahiig husej bn ghde ndd oyutni uneleh baihgui. uguuui sad face*
Post a Comment