October 26, 2010

Хойд Цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээдэг бололтой, агуйн ам орчмын ханыг халтартуулсан байна. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр. 


Анх Хойд цэнхэрийн агуйн эдгээр гайхамшигт зураг дүрслэл Ховд аймгийн Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлжээ. 1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ. Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг нэлээд бий. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ.
Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий. 1-р хунх. Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ. Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.
2-р хунх. Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг юм. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ. 
 
3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.
4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна. Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ.


Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэл нь олон улс орны эрдэмтдийн анхаарлыг татдаг. Энэ агуйн зураг дүрлэлийн талаар Чехословак монголч эрдэмтэн Павел Поух “ Монгол орноор гучин мянган км аялахад” гэдэг номонд бичжээ. Хойд Цэнхэрийн агуйн зураг олон талаараа францын хуучин чулуун зэвсгийн үеийн Фон де Гомын агуйтай төстэй байдаг. Уг агуйн зураг дүрслэлүүд нь манай тооллын өмнөх 40 – 12 мянган жилийн тэртээд бүтээгджээ. Зургийг цахиур цүүцээр хадан дээр цүүцдэн дараа нь зургаа зос, шороон будаг найруулж буджээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Уг агуйд хийсэн богино хэмжээний бичлэгийг дороос үзээрэй.


5 сэтгэгдэл:

Anonymous said...

yanztai.aguigaas gadna hugjim n uneheer uyangalag ym.soc niigme sanachihla hehe.mongol oron min aguu shuu.

Anonymous said...

би зуныхаа амралтаар аавын найзуудтай гэр бүлээрээ 3 сэнхэрийн агуй явсан юм. Надаа хамгийн их таалагдсан юм юу вэ гэхээр кенгруны сүг зураг байсан Зөвхан австралид амьдардаг амьтан монголд амьдарч байсан гэхээр цаанаа л нэг омогшоод явцан. Агуй маш их тоосжилттой байсан. Өө нээрээ энергийн төв бил үү юу билээ тэнд зураг авхийн бол маш олон бөмбөлөг гардаг энийг тайлбарлагч ах надад энерги гэж хэлсэн энэ тухай нэтээс судалхад сүнс гэж тайлбарлдаг юм байна лээ. Агуйн дээд орой маш зузаан хар тортогоор хучигдсан байдаг. Учир нь юу вэ гэхээр Дотроо гал түлдэг байсных юм. Тэр агуй тэр үедээ маш тохилог Нouse байсан гэж хэлж болно. Агааржуулагчтай, Агнасан амьтны Махаа хадгалах хөргөгч гэхим уу нэг сэрүүхэн хэсэг байдаг тэр нь өвөлдөө дулаахан зундаа сэрүүхэн байдаг. 3 сэнхэрийн агуй яаж бий болсон гэхээр анх даллайн ёроолд байсан энэ уул өөрөө шохойн чулуу шохойн чулуу зөвхөн усанд уусдаг тэгээд энэ агуй үүсэн гэлцдэг юм байна лээ энийг баталгаажуулах баримт бол чулуун дээр чоно морины мөр юм. Тэгхээр энэ агуй нялцгай шавар байсан гэж бодхоор л кэкэ Тэгээд тэр сүг зураг зурсан будгыг зос болон агнасан амьтны цусыг хольж гаргасан гэж надаа тайлбарлагч хэлсэн. Өө нээрээ 3 цэнхэр биш ГУРВАН СЭНХЭР гэж нэрлэдэг юм шүү заавал засаарай МОНГОЛ хүн чинь түүх соёлоо үнэнээр тараах ёстой шүү дээ!!!

Anonymous said...

Би зуныхаа амралтаар гээд сэтэгдэл бичсэн хүн байна аа 3 сэнхэрийн агуйн баазнаас холгүйхэн Нүхэн өтгөний сүг зурагны талаар бичхээ мартчихаж Нүхэн өтгөний сүг зураг нь 1.5км үргэлжилдэг Монгол орны алдартай сүг зурагуудын нэг юм Яг хэдэн оны үед хүн амьдарч байсаныг нь мартчихаж кэкэ Тэнд хүмүүсийн багж зэвсэг нь сайжирч нум сум нтрийг хэрэглдэг болсон цаг юм тэнд янгир ямаа маш их байсны нотолгоо маш их байдаг Ховд аймгийн манхан сум бол эртний түүх дурсгалаараа алдартай сум юм. Та нар заавал очиж үзээрэй.

Mongolia Expeditions said...

Баярлалаа. Сонирхолтой мэдээлэл солилцсонд. Амжилт хүсье.

Centurion Sla said...

Ene medeelel iig word oor avah bolomj baihgui biz

Post a Comment