November 20, 2010

Байр зүйн зургийн томъёолсон тэмдэг, түүний төрөл, ангилал.

Зургаас томъёолсон тэмдгүүдийг үзээрэй.
Байр зүйн зургаар газар орныг судлахдаа хаяалбаруудын тусламжтайгаар газрын гадаргуугийн хэлбэр, дүрс, онцлог байдлыг ойлгож авдаг бол орон нутгийн бодит зүйлсийн талаархи мэдээллийг томъёолсон тэмдгээс ойлгож авна. Байр зүйн зургийн томъёолсон тэмдгүүд нь газар орны янз бүрийн элементүүдийг дүрслэн үзүүлж, хаяалбаруудтай хоршин газар орны жинхэнэ байдлыг хуулбарлан үзүүлэх нэгдмэл цогц юм. Гэвч хамгийн том хэмжээсийн зураг дээр ч газар орны бүхий л элементүүд болон тэдгээрийн онцлогыг тусган үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Иймд зураг зохиох болон зураглал хийхдээ зургийн хэмжээс, түүний зориулалтыг харгалзан газар орны хамгийн гол чухал элементүүд сонгон авч зурагт оруулах, хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий элементүүдийг ерөнхийлөн нэгтгэх буюу орхигдуулсан байдаг. Зургийн хэмжээс хэдий бага болно түүн дээр дүрслэгдэх юмсын тоо төдий цөөн болж газар орны төстэй байдал нь улам багасах талтай.  Зургийн томъёолсон тэмдэг нь тусгайлан хийгдсэн байдаг ба үүнийг заавал мөрдөх ёстой. Эдгээр тэмдгүүдийг заавал цээжилж тогтоох хэрэгтэй. Томъёолсон тэмдгийг дотор нь зориулалт ба шинж байдлаас нь хамаарч хэмжээсийн, хэмжээсийн бус, тайлбарлах гэсэн гурван төрөлд ангилна.  

Хэмжээсийн болон хэмжээсийн бус томъёолсон тэмдэг
Зургийн хэмжээсээр дүрслэн үзүүлж байгаа зүйлүүдийг дүрслэн үзүүлсэн тэмдгийг хэмжээсийн томъёолсон тэмдэг гэнэ. Өөреөр хэлбэл, хэмжээсийи томъёолсон тэмдгүүд нь зурагт дүрслэгдэж байгаа зүйлсийн талбайг хил, хязгаараар нь оруулан тэмдэглэдэг тул эдгээр хэмжээсүүдийг (урт, өргөн, талбай) зургаас шууд тодорхойлж болдог. Талбайн хил хязгаарыг зам, суваг, хашаа зэрэг шугаман обьектуудтай давхцаагүй бол цэгээр тэмдэглэнэ.  Хэмжээсийн бус томъёолсон тэмдгүүд гэдэг нь зурагт уг зургийн хэмжээсээр дүрслэгдэж чадахгүй боловч, зураг дзэр зайлшгүй дүрслэгдсэн байх шаардлагатай газар орны элементүүдийг дүрслэн үзүүлсэн тэмдгийг хэлнэ. Жишээ нь: Ганц мод, хүн чулуу, худаг гэх мэт газар орны тодорхой элементүүд багтана.
Хэрвээ эдгээр элементийг хэмжээсийн томъёолсон тэмдгээр зурагт оруулбал цэгээр тэмдэглэгдэх бөгөөд энэ цэгийг тухайн зүйлийн байршилтийн цэг гэнэ. Хэмжээсийн бус томъёолсон тэмдгээр обьектийг дүрслэн үзүүлэхдээ түүний байршилтийн цэг дээр нь зурна. Байр зүйн зурагт хэмжээсийн биш томъёолсон тэмдгээр газар орны цөөнгүй элементүүдийг зурдаг.
Хэмжээсийн бус томъёолсон тэмдгээр дүрслэгдсэн газар орны янз бүрийн элементүүдийн жинхэнэ байршилт, цэгийн солиблцлыг тодорхойлохын тулд янз бүрийн хэлбэр дүрстэй томъёолсон тэмдгүүд дэх байршилтийн цэгийг мэдэж байх хэрэгтэй байдаг. Байршилтийн цэг нь:
• Тойрог, тэгш өнцөгт, хавтгай, дөрвөлжин, таван хошуу, адил хажуут гурвалжин зэрэг хэлбэр дүрстэй томъёолсон тэмдгийн төвд нь;
• өргөн суурьтай томъёолсон тэмдгийн суурийн нь дунд;
• тэгш өнцөгт бүхий суурьтай томъеолсон тэмдгийн тэгш өнцгийн оройд;
• хэд хэдэн хэлбэр дүрс бүхий зүйлүүдээс бүтсэн томъёолсон дүрсүүдийн дунд нь буюу хамгийн доод талын дүрсийн төвд нь оршино.
Мөн авто зам ба төмөр зам, гол зэрэг шугаман овъектуудын зөвхөн уртыг зургийн хэмжээсээр дүрслэн үзүүлэх бөгөөд харин өргөнийг нь хэмжээсийн биш томъёолсон тэмдгээр дүрсэлнэ. Ийм учраас шугаман обьектуудын өргөнийг нь зургаас хэмжих боломжгүй бөгөөд тэдгээрийн байршилтийн цэг нь уртынхаа дагуу тэнхлэгт оршино.
Харин хот, суурин, гол, ой мод зэрэг томоохон объектууд нь зургийн хэмжээсээс хамаарч хэмжээсийн болон хэмжээсийн бус томъёолсон тэмдгүүдээр дүрслэгдэнэ.  Том хэмжээсийн зураг дээр хот сууринг дүрслэн үзүүлэхдээ түүний төстэй байдлыг хадгалсан хэмжээсийн томъёолсон тэмдгээр дүрслэн үзүүлэх боловч зургийн хэмжээс багасах тусам хот сууринг ерөнхийлэн үзүүлнэ.  Жижиг хэмжээсийн зураг дээр хот сууринг хэмжээсийн биш томъөолсон тэмдгээр дүрслэн үзүүлдэг. 
Тайлбарлах томъёолсон тэмдэг. Байр зүйн зурагг хэмжээсийн бус томъёолсон тэмдгээр дүрслэгдсэн зүйлүүдийн хэлбэр, дүрс, хэмжэз, тоо ширхэг, материалын шинж байдлаас хамааран нэмэлт тодотгол хийн тайлбарлаж буй тоо, үсэг болон товчилсон нэрийг тайлбарлах томъёолсон тэмдэг гэнэ.  Тайлбарлах томъёолсон тэмдгийг хэмжээсийн бус тэмдгийн хажууд, хэмжээсийн тэмдгийн гол дунд байршуулж, зураг дээрх тэгш өнцөгт солбилцолын торын хэвтээ шугамтай зэрэщээ бичнэ. Жишээ нь:
ЖБ - төмөр бетон (гүүрийг хийсэн материалын нэр) 9 - гүүрний урт 7 - гүүрний өргөн 30 - гүүрний даац (тн) 

Холимог ой / царс, нарс модон/ модны өндөр 22 метр, модны диаметр 28 см, мод хоорондын зай 3 метр
Мөн эсрэгээр зураг дээр тэмдэглэсэн ийм мэдээллийг дээрхи хэлбэрээр уншиж, тайлна.
Бүх тайлбарлах томъёолсон тэмдэг нь метрийн нэгжээр өгөгддөг тул зурагт нэгжийг бичдэггүй. Гэвч зарим зүйлүүд өөр нэгжээр өгөгддөг: хот тосгоны байшингийн тоо - ширхэгээр, гүүрний даац - тонноор, урсгал усны хурд -м/с-ээр өгөгдсөн байна.
Зургаас - Томъёолсон тэмдгүүдийг хараарай.
ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ

ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ

ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ

ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ

ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ

ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГ
  

1 сэтгэгдэл:

kibohon said...

ene bichsen zuiliig chine yaj tataj awah we ain

Post a Comment