Монгол Аялагч адал явдалт аяллын клуб 2012-2013 оны "Мөнгөн Өвөл" дугуйн аяллаа зохион байгуулж эхэллээ. Энэ өвлийн нээлтийн аяллыг 11-р сарын 17-нд зохион байгуулсан бөгөөд уг аялалд нийтдээ 24 хүн хамрагдаж, өвлийн ойн цэвэр агаарт идэвхитэй амарсан байна. Монгол Аялагч Мөнгөн Өвөл дугуйн аяллыг долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулж байх юм байна.
Өвлийн улиралд их хотын хөл
хөдөлгөөн,утаанаас гарч, цэвэр агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж, цагийг
зугаатай өнгөрүүлэх боломжийг МӨНГӨН ӨВӨЛ дугуйн аялал та бүхэнд олгож
байна. Та бүхэн Мөнгөн Өвөл дугуйн аялалд нэгдэж эрүүл цэвэр агаарт
цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсье. Аяллын хөтөлбөртэй дороос
танилцаарай.
"МӨНГӨН ӨВӨЛ" Дугуйн аяллын Аяллын хөтөлбөр:
Өглөө 10.00 -д Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглана. Групп хоорондоо танилцана. 10.10 -т хөдөлж дугуйн аяллын эхлэх цэг рүү явна. Дугуйн аялал эхлэх цэгт хүрч дугуйнуудаа угсарч, аяллаа эхэлнэ. Аяллын өмнө та бүхэнд аяллын хөтөч цас, мөстэй газар оронд дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө. Энэ өдөр бид 18-25 км замыг цас, мөстэй замаар туулна. Замдаа өдрийн хоол иднэ.
Цэнгэг агаарт амарч байгаад 16 цагт Улаанбаатар хотын
зүг явна. Баянгол зочид буудалд ирснээр бидний энэ өдрийн аялал дуусна.
Аяллын замын хувьд эхний 3 км нь аажим өгсч давааны оройд гарна. даваанаас доош 10 орчим км уруудна. Сүүлийн км-үүд аажим өгсүүр. Аяллын замд огцом өгсүүр болон уруу зам байхгүй, цас дагтаршсан авто замаар ойн жимээр явна.
Аяллын бүх замын турш биднийг машин дагаж явах тул та хүссэн газраа амарч болно.