May 14, 2013

Хархираа Түргэн уулын авиралт 2013 - Уулын аялал


Аялал жуулчлалын МОНГОЛИА ЭКСПЕДИШНС компани, Уулын Хөтөчдийн Холбооноос зохион байгуулж буй Хархираа Түргэний уулсын Хархираагийн Мөст оргил, Түргэн уулын Дэглий Цагаан оргилд Олон нуурын хөндий талаас шинэ замаар хийх авиралтанд та бүхнийг урьж байна. Авиралт, цугларалт 2013 оны 6-р сарын 15-наас 21-ний хооронд үргэлжилнэ. Авиралтанд оролцох багууд 6-р сарын 15-нд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг ХОТГОРЫН нүүрсний уурхайн төв дээр цуглана. Энэ удаагийн бидний сонгож буй замаар бид 2 удаа судалгааны авиралт хийж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оргилд хараахан хүрч чадаагүй ч авиралт хийхэд боломжтой зхм гэж тодорхойлсон.
Аяллын зорилго: Хархираа Түргэний уулсын шинэ оргилуудад авирах, уулын авиралтын шинэ зам маршрут гаргах, ууланд авирах туршлага солилцох, хүүхэд залууст уулын авиралт, адал явдалт аяллыг сурталчлахад оршино.

Товч Хөтөлбөр:
Хархираа Түргэний уулсын авиралт
Өдөр
Огноо
Аяллын Хөтөлбөр
km
Байр
1
15-Jun
Sat
Авиралтанд оролцох багууд Хотгорын нүүрсний уурхайн төв  дээр цуглана. Хотгороос хөдөлж Олон нуурын хөндий орж байрлана. Багийн ахлагч нар хуралдана.
30
Майхан
2
16-Jun
Sun
Аяллын багууд тус тусын авирах уулын бааз кэмп рүү хөдөлнө.
12
Майхан
3
17-Jun
Mon
Авиралт.

Майхан
4
18-Jun
Tue
Авиралт.

Майхан
5
19-Jun
Wed
Авиралт.

Майхан
6
20-Jun
Thu
Бэйс кэмп рүү буцах.

Майхан
7
21-Jun
Fri
Олон нуурын бааз кэмп рүү буцна. Бүх багууд цуглана. Буцах
12

Мэдээлэл:

Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг. Алтайн нурууны салбар уулс Хархираа Түргэний уулс нь олон сүрлэг сайхан оргилуудтай ихэр хоёр уулс юм. Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул 4037 метр /д.т.дээш/ , Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул 3965 метр /д.т.дээш/ юм. Хархираа Түргэний уулс нь Хархираагийн даваа гэсэн хөтлөөр хоорондоо тусгаарлагдана. Хархираа Түргэний уулсад мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд Монгол орны уулсын мөнх цас, мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг. Олон нуурын хөндий гэж Хархираа Түргэний уулсын дунд орших байгалийн үзэсгэлэн тэгширсэн эргэн тойрон цаст уулсаар хүрээлэгдсэн тэгш тал газар. Уг хөндийд олон олон жижиг нууртай. Өндөр уулын хадархаг хэсгүүдээр Монголд ховор вансэмбэрүү цэцэг ургана.

Хархираа Түргэний уулсын оргилуудад авирах замын зураг:
   Авч явах зүйлс:
  • Майхан
  • Гал тогооны хэрэгсэл, сав суулга.
  • Уулын олс болон туслах олс
  • Мөсний шрупп
  • Цоожтой карбин 2 ширхэг, Холбоотой карбин
  • Мөсний сүх (ice-axe) 
  • Худрага (harness)
  • Муурын хумс (crampons) 
  • Түрий (gaiters)
  • Хувийн хэрэглэл, дулаан хувцас, толгойн чийдэн, уулын гутал, бээлий, хөнгөн мешок, нарны шил, аяллын үүргэвч, гудастай байх шаардлагатай.
Холбоо барих:
MONGOLIA EXPEDITIONS
e-mail: info@mongolia-expeditions.com
Утас: 99096911.

0 сэтгэгдэл:

Post a Comment