October 23, 2013

Агуйн сүг зураг

Алтамирагийн агуйн бух гөрөөс
Сүг зургууд нь Шинэ чулуун зэвсгийн үеэс бий болжээ. Сүг зураг гэдэг нь балар эртний хүмүүсийн чулуу, ханан дээр олон аргаар сийлж, ухаж үлдээсэн дүрс зураг юм. Эдгээр дүрс зураг нь бичиг үсэг үүсэхээс өмнө өргөнөөр ашиглагдаж байсан. Алтамирагийн агуйгаас олдсон бух гөрөөсний зураг бол хамгийн алдартай агуйн сүг зураг юм. Балар эрт цагт амьдарч байсан ихэнх амьтад агуйд дүрслэгдэн үлджээ. Үүнд хоол хүнсэндээ хэрэглэдэг эсвэл хүч чадлыг дүрслэн үзүүлсэн гэж таамаглаж буй Чаувет агуйн хирс, аварга муурны сүг зураг багтана. Эдгээр сүг зургийг цэгээр эсвэл зурж тэмдэглэсэн байдаг. Эртний хүмүүс гараараа зурдаг байсан бөгөөд амьтан, хүнийг тал дүрсэлдэг байж. Францын Чаувет агуйн сүг зургууд нь МЭӨ 31000 жилд хамаарагдана.
Испанийн Алтамира агуйн сүг зураг МЭӨ14000-МЭӨ12000 жилийн өмнө бүтээгдсэн бөгөөд бух гөрөөс болон бусад амьтдыг дүрсэлсэн байдаг. Францын Ласкаус,
Дордонен бухын сүг зураг МЭӨ15000-МЭӨ10000 жилийн өмнө бүтээгдсэн байна. Эдгээр үлдэж хоцорсон сүг зургийн утга өнөө хэр нь тайлагдаагүй. Магадгүй үүнийг ямар нэг зан үйлд зориулж зурсан байж болно. Эдгээр амьтадаар төлөөлүүлж ямар нэг зүйлийг тэмдэглэсэн байж болзошгүй. Ласкаусын агуйн сүг зураг нь цаг тооллыг тэмдэглэсэн гэсэн нотолгоо хүртэл байдаг. Чулуун зэвсгийн дунд үед хамаарагдах сүг зургууд нь ихээхэн өөрчлөгдөж, илүү тодорхой дүрслэх болжээ. Үүний нэг жишээ бол нум сум барьсан омгуудын тулааныг дүрсэлсэн сүг зураг.
Испанийн Кастеллин мужийн Сингле де ла Мола агуйн МЭӨ 7000-МЭӨ4000 онд зурагдсан “Давшиж буй дайчид” нэртэй чулуун сүг зураг дээр 50 орчим нум барьсан хоёр бүлэг дайчид өөд өөдөөсөө нум сум агсан дайрч буй зураг байдаг. Зургаас үзвэл таван эр нэг талыг толгойлох бөгөөд тэдний нэг нь чимэглэсэн өндөр малгай өмссөн байх аж. Зарим нэг сүг зураг дээр эрчүүд толгойн өмсгөл, өвдөгний хамгаалалт хийсэн байх агаад зарим нь ямар ч хамгаалалтгүй нүцгэн тулалдах ажээ. Зарим үйл явдлыг дайчид үхэж, шархдсан эсвэл суманд жадлагдсан байдлаар дүрсэлжээ. Алфийн нурууны мөснөөс олдсон мумми буюу Мөсөн хүн Зэс зэвсгийн үед хамаарах бөгөөд нуруундаа сумны шарх авж, цус алдаж нас барсан байна.
Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.  Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг нэлээд бий. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ. Хойд Цэнхэрийн агуйн тухай эндээс уншаарай. http://altai-expeditions.blogspot.com/2010/10/blog-post.html

0 сэтгэгдэл:

Post a Comment