2011 оны 5-рсарын 12-ноос 19-ний хооронд АНУ-ын Монтана, Боузманаас Райн Минтон, CJ Картер, Аарон тэргүүтэй 3 сургагч багш, уулчид Монголд ирж Монголын уулчидтай туршлага солицож, Горхи Тэрэлж орж хадан авиралтын техник хэрэгсэлийг хэрхэн ашиглах, авиралтын үед хамгаалалт хэрхэн хийх талаар сургалт хийлээ. Эдгээр 3 уулчин Алекс Лоугийн сангийн шугамаар монголд ирсэн бөгөөд Алекс Лоугийн сангаас өгсөн хадан авиралтын зарим тоног хэрэгслийг Монголын спортын авиралтын холбоооны тамирчдад гардуулж өгөв. Алекс Лоугийн сангийн шугамаар Монголд 2000 оноос хойш хэд хэдэн удаа техник хэрэгсэл өгч байснаас гадна МУБИС салбар Биеийн Тамирын дээд сургуулийн зааланд байдаг авиралтын ханыг бэлэглэж байжээ.
Мэлхий хад Тэрэлж.
Райн Минтон тэргүүтэй америкийн уулчид МУГТ Г. Өсөхбаяр, Изнис эйрвэйз компанийн захирал Мөнхсүх нарын хамт Тэрэлжийн Мэлхий хаданд амжилтай авирлаа. Мэлхий хаданд анх 1996 онд германчууд авирч, оройд нь хүрэх зам тавьсан байдаг бөгөөд түүнээс хойш герман, монгол, америк гэсэн гарын арван хуруунд багтах цөөн авирагчид оройд гарсан байдаг юм байна. Мөнхсүх хоёр ч удаа гарчээ. Америкийн уулчид одоо Алтай Таван Богдод байгаа бөгөөд Монголын ноён оргил Хүйтэний оргилд 6-р сарын 3-нд амжилттай авирсан байна. Таван Богд ууланд цас ихтэй, салхи хүчтэй байна гэж утсаар мэдээллээ. Тэд Алтай Таван Богдын бүс нутгаар аялал зохион байгуулж уг аяллынхаа талаар сурвалжлага, богино хэмжээний кино бүтээхээр ажиллаж байна. Уг авиралт болон сургалтыг Монголиа Экспедишнс ХХК зохион байгуулж байна.
Монголын спорт авиралтын холбооны тэргүүн Чадраабал
Тамирын дээд сургуулийн зааланд
Сургалтын үеэр
Сургуулийн үеэр
Сургалтын үеэр хийсэн бичлэг.
VIDEO
A quick visual diary from the 2011 Alex Lowe Charitable Foundation's Mongolian Climbing School. Special thanks to the Mongolian Sport Climbing Federation(D. Chadraabal), Aldra of Mongolian Expeditions and all of the amazing students that made this years school a reality.
A short film by Christopher J. Carter, Ryan Minton and Aaron Rains
2 сэтгэгдэл:
Shaihan surgalt boljee.Tsaashid ene surgaltand hamragdana gevel herhen holboo barih ve? surgalt hed deh udur yaj yavagdah ve? Herhen burtguuleh ve/
Сургалтын талаархи мэдээллийг бидэнтэй холбогдоод авч болно. info@mongolia-expeditions.com Мөн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт Биеийн Тамирын дээд сургуулийн спорт танхимд хаданд авирах бэлтгэл, сургууль хийгдэж байгаа. Цаг нь 16 цагт. Холбоо барих хүн нь: Чадраа 99009901
Post a Comment