September 19, 2011

Цагаан сүмийн туурь балгас.

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Цагаан Сүмийн талд орших нэг туурь байдаг.  Уйгарын үед холбоотой гэж эрдэмтэн судлаачид үздэг бөгөөд хэд хэдэн малтлага хийсэн байна. Ер нь нэг их мэдээлэл байхгүй юм байна. Зарим сурвалжаас үзэхэд: Үүнийг Өгөөдэй хааны орд байсан гэх цухас мэдээ байдаг. Өгөөдэй хаан Цагаан сүмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм. Туурийн ерөнхий байдал нь: Байгууламжийг наран ургах зүг хандуулан барьсан бөгөөд 3 давхар хана хэрэмтэй байсан ул мөр тод харагдана. Үүнээс харахад 13-р зууны үеийн монголчуудын хот байгуулах арга хэлбэрээс өөр зохион байгуулалтай тул Уйгар юм уу эсвэл түрэг гаралтай улс аймгийн байгуулсан суурин байж болох талтай.












1 сэтгэгдэл:

Мятавын Эрдэнэчимэг said...

Их сайхан нийтлэлүүд байна аа. Блогспотыг хэрэглэж байгаа тул постынхоо доор "Google +1" оруулж болох уу? Уншаад сайхан санагдсан бичлэгүүдийг бусдад уншуулах санал болгоход их хялбар байдаг юм л даа

Post a Comment