September 7, 2011

Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гарааны тойм.

Дугуйчид гараанаас...
Монгол Улсад хоёр дах удаагаа зохион байгуулагдаж буй Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гараа Өмнөговь хотын Даланзадгад хотоос гарч Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Гурван Сайхан уулыг хаяалан явж Дунд Сайхан уулын Шавартайн хуудас гэдэг газар бариагаа барилаа. Энэ өдөр тамирчид нийт 770 метрийн өндрийг 80 км замд авах болно. Замын нөхцөл хатуу хөрсөн замтай, замын зарим хэсэгт элсэрхэг, дэржигнүүртэй. Өглөөний 10 цагт нийт 59 тамирчин гараанаас гарлаа.  Энэ өдөр бол Mongolia Bike Challenge 2010 уралдааны аварга Марзио Дехогийн төрсөн өдөр байв. Тэрээр энэ өдрийн уралдаанд түрүүлж өөртөө бэлэг барьж чадах болов уу. Уралдааныг зохион байгуулагчид түүнтэй өрсүүлдэхээр мэргэжлийн тамирчдыг урьсан бөгөөд тэд уралдааны шинэ ангилал болох мэргэжлийн тамирчдад зориулсан ХААН ангилалд хамаарагдан түүнээс аваргын цомыг булаахыг зорьж буй билээ. Энэ ангилалд нийт 8 тамирчид өрсөлдөж буй бөгөөд тэдний хооронд гол өрсөлдөөн явагдана гэж зохион байгуулагчид тооцоолж байв.
Уралдаан эхлээд хэдэн км явж байтал толгойн группт нийт 16 хүн тасран гарлаа. Эхний усны цэг/ тамирчид ус болон ойр зуурын идэх юм авч, хүч сэлбэх цэг/  дээр ирэхэд италийн дугуйчин Мауро Канале, Марзио Дехо нар зогсолгүй дайран өнгөрөв. Тэдний араас Канадын тамирчин Кона дугуй хөлөглөсөн Кори Воллос, Грег Ричи нар нэхлээ. Хүчтэй салхины эсрэг ганцаараа тэмцсэн Марзио Дехо тэдэнд төдөлгүй баригдав. Кори Воллос энэ өдрийн уулын гранпри GPM шагналыг /шагналын минут/ авч эхний гараанд 3 цаг 33 минут З4 секунд явж түрүүллээ.
Түүний араас Канадын дугуйчин Грег Ричи, Италийн Марзио Дехо нар удаалав. Харин эмэгтэй ангилалд Австралийн дугуйчин Мелинда Жексон 4 цаг 29 минут уралдаж түрүүлсэн ч нийлбэр дүнгээрээ 19 байранд оров. Эхний өдрийн уралдааны тойм бичлэгийг дороос үзнэ үү.

0 сэтгэгдэл:

Post a Comment