January 15, 2012

Дарийн утаа - Мэргэн бууч аялал амжилттай болж өнгөрлөө.

Дарийн утаа - Мэргэн бууч аялал 1-р сарын 14-ний өдөр Таван Толгой дахь цэргийн сургалтын төв дээр амжиллтай болж өнгөрлөө. 
Та хэр мэргэн бууч вэ? Буудлагын зэвсгээр буудаж үзсэн үү?
Бид та бүхэнд Монголын Зэвсэгт Хүчний зэвсэглэлд байгаа ПМ, АКМ, СВД зэрэг буудлагын зэвсгээр зориулалтын буудлагын талбайд, мэргэжлийн зааварлагч нарын удирдлага дор байлдааны буудлага хийх боломжийг олгож байна. Та бүхэн сонирхвол энэ аялалд өргөнөөр оролцоорой.
Аяллын хөтөлбөр:
Өглөө 10 цагт Баянгол Зочид буудлын "Б" байрны урд талбай дээрээс Таван Толгойн цэргийн сургалтын төвийн зүг хөдлөх, 55 км явна. Таван Толгойн буудлагын талбай дээр ирнэ. Буудлагын зэвсгээр хэрхэн буудах талаар зааварлагч офицер зааварчилгаа өгнө. Офицерын хувийн зэвсэг болох Пистолет Макаров ПМ - 3 сум 25 метрт байрлах цээжин бай буудах, АКМ буюу Автомат Калашниковоор 3 сум, мэргэн буучийн винтов СВД -гээр 3 сум буудна. Цэргийн өдрийн хоол иднэ. Буудлагын бусад зэвсэгтэй танилцаж, зургаа татуулах боломжтой.

Тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.tsag-agaar.mn/
Аялал эхлэх/ дуусах цаг 10 – 16.30 цаг. /Амралтын өдруудэд/
Аяллын үнэ: 65000 төгрөг. Нэг хүний /Аяллын баг 10-12 хүнтэй байна./

Аяллын үнэнд орсон зүйлс: унаа, буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах зааварлагч, галын удирдагч, Өдрийн хоол, АК, ПМ, СВД зэрэг буунуудаар тус бүр гурван удаа буудах нийт 9 сум.

Аялалд авч ирэх болон анхаарах зүйлс: Биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх, Дулаан хувцаслах, малгай, бээлий, ороолт, хувийн хэрэглээний зүйлс. зургийн аппарат,

Жич: Хэрэв та хүсвэл төлбөрөө төлөөд буудлагын бусад зэвсэг болох гар буу /ТТ, НАГАН, МАУЗЕР/ автомат болон пулемёт /ППШ, РПД, ППС, МАКСИМ, РПД/ зэрэг буунуудаар буудах боломжтой. Буудлагын зэвсгийн сум нэг бүрийн үнэ 3000 төгрөг. Үүнээс гадна танк эсэргүүцэгч гар гранат шидэгч РПГ-7В буудаж болох ба сум нэг бүрийн үнэ 125000 төгрөг болно.
Холбоо барих: МОНГОЛ АЯЛАГЧ
Утас: 329279/ 99096911, 99002282
Web: www.mongolayalagch.com
E-mail: info@mongolayalagch.com

Жич: Аяллыг е-мэйлээр баталгаажуулж, аяллын төлбөр болох 65000₮-ийг ХААН банкны 5003473149 тоот дансанд шилжүүлснээр таны аялал баталгаажих болно.




Буудлагын үеэр хийсэн бичлэг.

2 сэтгэгдэл:

Anonymous said...

Nice shuu! Amjilt!

Unknown said...

аялал одоо байгааюу

Post a Comment