December 21, 2012
Мөсөнд авиралт Монголд
Дэлхийн залуучуудын хамгийн ихээр сонирхох болсон хаданд авирах спорттой зэрэгцэн сүүлийн үед мөсний авиралт экстрим спортын нэгэн шинэ залуу төрөл болон дэлхийн улс орнуудад хөгжиж байна. Мөсөнд авирагчдын гол довтлох талбар нь өндөр уулын бүс дэх мөсөн хана, хөлдсөн хүрхрээ, мөсөн унжлага эсвэл хүний гараар бүтээсэн мөсөн байгууламж байдаг. Дэлхийн улс орнуудад энэ төрлийн үндэсний хэмжээний болон олон улс, дэлхийн аваргын тэмцээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд тогтмолжиж байна. Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн голд дээр анх зохион байгуулагдаж байсан гэдэг. Түүнээс хойш улс төр, эдийн засгийн хямралт байдлаас болж тасалдаж мартагдсан байна. Харин хуучин Зөвлөлт Холбоот Улсад 1970 оноос хойш өвлийн улирал бүрд мөсөнд авирах тэмцээн уралдааныг зохион байгуулж ирсэн байна. ЗХУ-д явагдаж байсан тэмцээн хурдны, техникийн төрлөөр зохион байгуулагдаж байв. Сүүлийн жилүүдэд Олон улсын уулын холбоо энэ төрлийг ивээлдээ авч тэмцээн уралдааныг тогтмолжуулах, өвлийн олимпийн төрөлд оруулахаар ажиллаж байна.
Ангилал
Мэдээ,
Уулын авиралт
Subscribe to:
Posts (Atom)