Жоканг хийдийн өмнө |
Эзэн хаан Соронзонгомбо өөрийн улсын нөлөө, хүчийг өргөжүүлэхийн зэрэгцээ хөрш гүрнүүдтэй энх тайван, найрамдлыг бататгахын тулд дипломат гэрлэлтийн замаар хоёр хатан авсан нь Төвөдийн түүхэнд онцгой үүрэгтэй байв. 641 онд Тан улсын эзэн хааны гүнж Вэньчэн Лхаст ирж, хааны хатан болсон нь Төвөдийн Буддын шашинд гүн ул мөр үлдээжээ. Тэрээр Хятадын Чанань / одоогийн Сиан/ хотоос Бурхан Буддагийн 12 настай үеийн дүрийг харуулсан Жово Шакьямуни бурханыг авчирчээ. Энэ хөрөг нь өнөөдөр ч Төвөдийн хамгийн ариун, хамгийн их тахигддаг бурхан бөгөөд түүнийг амьдрал дээр Будда Шакьямунийг өөрийг нь харсантай адил ачтай тустай хэмээн гэж сүсэгтнүүд үздэг. Вэньчэн гүнж зөвхөн ариун шүтээн авчраад зогсохгүй, Төвөдийн урлаг, одон орон, анагаах ухаанд Хятадын мэдлэгийг нутагшуулахад чухал нөлөө үзүүлжээ. Жоканг гэдэг нь Жово Шакьямунигийн ордон гэсэн утгатай үг юм.