October 23, 2013

Агуйн сүг зураг

Алтамирагийн агуйн бух гөрөөс
Сүг зургууд нь Шинэ чулуун зэвсгийн үеэс бий болжээ. Сүг зураг гэдэг нь балар эртний хүмүүсийн чулуу, ханан дээр олон аргаар сийлж, ухаж үлдээсэн дүрс зураг юм. Эдгээр дүрс зураг нь бичиг үсэг үүсэхээс өмнө өргөнөөр ашиглагдаж байсан. Алтамирагийн агуйгаас олдсон бух гөрөөсний зураг бол хамгийн алдартай агуйн сүг зураг юм. Балар эрт цагт амьдарч байсан ихэнх амьтад агуйд дүрслэгдэн үлджээ. Үүнд хоол хүнсэндээ хэрэглэдэг эсвэл хүч чадлыг дүрслэн үзүүлсэн гэж таамаглаж буй Чаувет агуйн хирс, аварга муурны сүг зураг багтана. Эдгээр сүг зургийг цэгээр эсвэл зурж тэмдэглэсэн байдаг. Эртний хүмүүс гараараа зурдаг байсан бөгөөд амьтан, хүнийг тал дүрсэлдэг байж. Францын Чаувет агуйн сүг зургууд нь МЭӨ 31000 жилд хамаарагдана.

October 20, 2013

Цагаан Үен

Богд ууланд алхаж яваад Үен гэж жижигхэн, сониуч амьтантай таарсан юм. Хүүхэд байхад цагаан толгойн номон дээр Үен гэж махчин амьтны талаар уншиж байсан минь санаанд орж нетээс судлаж үзтэл иймэрхүү мэдээлэл олдлоо. Үен. Латинаар. Mustela erminea ой модны зах, газар тариалангийн бүс нутгаар ихэвчлэн нутагладаг. Арктикийн бүс, Еврази, Хойд Америк. Скандинавийн хойг, Альпийн нуруу, Грек, Болгар, Турк, Дундад Ази, Иран, Афганистан, Монгол, Сибирь, зүүн хойд Хятад, Японы хойд нутгуудад тааралдана. Шинэ Зеландад чандаганы өсөлтийг хянах зорилгоор үенг нутагшуулсан байна.

October 7, 2013

CAMELS ARE NEVER COLD баримтат кино

2013 оны 5-р сард манай компаний шугамаар Австрийн 4 уулын цаначин, 2 зураглаач ирж Алтай Таван Богд ууланд 20 гаруй хонож Алтай Таван Богд уулын цаст оргилуудад авирч цанаар буусан тухай CAMELS ARE NEVER COLD баримтат кино хийсэн нь удахгүй олны хүртээл болно.Энэ киногоор дамжиж Монголын цаст уулуудын тухай олон олон уулчид Монгол руу ирэх болтугай.

The Expedition (May 2013):
4 skiers from Austria, 1 photographer (Austria), 1 filmer (France): Melissa Presslaber, Liz Kristoferitsch, Michael Mayrhofer, Stephan Skrobar, Zlu Haller (photo), Tom Andrillon (film).


October 6, 2013

Алтайн оргилуудад хүн амжилттай авирсны 100 жилийн ой болно.


Ирэх 2014, 2015 онуудад Алтайн нурууны оргилуудад хүн амжилттай авирч оргилд гарсаны 100 жилийн ой болно. 2014 онд БЕЛУХА /4506 м/оргилд, 2015 онд Алтай Таван Богд уулын ХҮЙТЭН-ий /4374м/ оргилд анх хүн гарсаны 100 жилийн ой болно.

1914 оны 6-р сарын 26-нд ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов анх Белуха ууланд гарсан бол дараа жил нь буюу 1915 оны 7-р сарын 12-нд ах дүү хоёр Монгол Алтайн нурууны Алтайн Таван Богдын ноён оргил Хүйтэнд тухайн өдрийнхөө 11.30-д гарчээ. 
Тэдний авиралтаас хойш 1956 онд ЗХУ, БНМАУ-ын уулчид Зөвлөлтийн сургагч багш Алексей Пискаревийн удирдлага дор 6-р сарын 8-нд Хүйтэний оргилд гарч оргилийн нэрийг Найрамдал гэж нэрлэж байжээ. Энд сонирхолтой баримт дурдахад Алтай Таван Богд уулын Хүйтэний оргилын өндрийг Василий Сапожников 4500 метр гэж тодорхойлж байсан бол 1940-өөд оныг хүртэл уулын өндрийг ном зохиолд 4653 метр гэж тэмдэглэж байжээ. Харин 40-өөд оноос хойш Хүйтэний оргилын өндрийг 4374 метр Белуха уулаас 132 метрээр намхан болохыг тогтоожээ.

October 1, 2013

Н.А.Чарушин. "Монгол. Эргэн тольдухуй" гэрэл зургийн үзэсгэлэн

Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээх энэхүү үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 5-ны 12.00 цагт нээх бөгөөд аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж.
Николай Аполлонович Чарушин Вятск мужийн Орлов хотын ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1871-1872 онд Санкт- Петербург хотын Технологийн дээд сургуульд сурч байв. 1871 оны 10 дугаар сард “чайковчууд” нэртэй “ардын” хөдөлгөөний бүлэгт элсч, ажилчдын дунд хувьсгалт суртал ухуулга хийж байжээ. 1874 оны 1 дүгээр сарын 5-нд баривчлагдан “193-ийн хэрэг”-ээр 9 жил Кара хэмээх газар цөлөгдсөн байна. Тэрээр шоронд байхдаа «Кара» ба «Кара и Кукиш» нэртэй сэтгүүлүүд гаргахад оролцож байв. 1881 оны 4 дүгээр сард эхнэр Анна Дмитриевна Кувшинская, хүү Леонид,охин Лидия нарын хамт нутаг заагдан суужээ.