February 13, 2011

Аяллын цаг - Бударын чулуу.

Аяллын цаг нэвтрүүлэгийн Сүхбаатарын Онгон сум, Шартын хүн чулуу, Хөргийн хөндий, Бударын чулуугаар аялж, бэлтгэсэн нэврүүлэгийн бичлэгийг дор оруулав.

Бичигтийн шахаа: Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км зайд бий. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан замаар зуугаад метрийн өндөртэй, 90 градусын эгц налуутай, 1 км хэртэй урт үргэлжилсэн хадан хясаа байдаг. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ сонирхолтой хясааг ашиглан, ан гөрөөний ажилд зээр гөрөөсийг сууриар нь шахаж оруулан агнадаг байжээ. Ийм учраас"Шахаа" нэрийг олсон байна гэсэн домогтой. Бичигтийн гэж тодотгон нэрлэсний хувьд уг хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгийн дурсгал үлдсэнээс "Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй" гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог байдаг.

Хөргийн хөндий: "Бичигтийн шахаа" -наас баруун доогуур 2 км зайтай, урдаас хойш чиглэсэн их хөндийг ийнхүү нэрлэдэг. Энд долоон хүн чулуу байдаг ба хүн чулуунуудын домог "Бичигтийн шахаа" -тай холбоотой. Тухайлбал эрт дээр үед энэ нутагт эмэгтэйчүүдийг хайр сэтгэлгүй эрчүүдэд богтлон өгөх ёс ноёрхож байжээ. Дээрх хөшөөнүүд тэр үед богтолгоонд өртсөн зарим эмэгтэйчүүдийн эмгэнэлтэй явдалд зориулагдсан юм гэсэн домог байдаг. Учир нь шийдэмгий зоригтой зарим эмэгтэйчүүд энэ хясаан дээрээс нисэж үхдэг байжээ. GPS солибцол: N 45° 33.165', E114°13.970'
Бударын чулууны өвгөн хурал: Бударын чулууны Өвгөн хурлын ус гэдэг газарт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багт Бударын заставын дэргэд Онгон сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т байна. 4 ш дөрвөлжин чулуун суурь үлдсэн. Уг туурийн ард хийдийн гол шүтээн, баруун талд Гомбо, зүүн талд Лхам Бурханы 2 хад байна. Энэ хийд Бударын чулуунд байсан учир Сүмтэй Бударын чулуу гэж нэрлэдэг.

Бударын чулуу: Монгол Улсын болон БНХАУ-ын хил дээр орших байгалийн чулуун арал алсаас эртний хот суурин мэт харагддаг. Байгаль өөрөө урласан энэ чулуун хотын хад чулуу бүхэн өвөрмөц гэнэн урлалыг санагдуулах бөгөөд түүх соёлын эртний дурсгалыг хадгална. Монгол нутагт хүн амьдарч байсан ул мөрийг илтгэх эртний сүг зураг, түүнээс хойших үийн түүхтэй холбогдох бичээс нэн арвин. Мөн түүнчлэн чулуун аквариум, чулуун агуй, чулуун уран барилгуудыг үзэж болдог.

0 сэтгэгдэл:

Post a Comment