September 15, 2011

Алтайн магтаал

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй
Өвлийн гурван сар нь өнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал өлзийт Алтай минь
Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэлээ
Үеийн үедээ үнэтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ
Арын өндөр Ховдын нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан булгийн ус нь булгилааж л байдаг гэвэлээ
Ангир, галуу шувуу ганганааж л байдаг
Агь харгай мод нь дүнхийж л байдаг гэвэлээ
Арвинаа уужимхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ
Шилээ цасыг хайлан
Шилгээтэл урсаж л байдаг
Шинэхэн хөхөл ногоо
Ширгээ даган зангирч л байдаг гэвэлээ
Шингэн дуутай хөхөө шувуу
Шилээ даган донгодож л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ

Суухай өндөр улаан уул нь дүнхийж л байдаг
Шоровгор улаан ямаа нь ширгээ даган шаргалдаж л явлаа гэвэлээ
Хадаан өндөр дарзай нуруу нь дүнхийж л байдаг
Халиун харлаг тэх нь хадаар дамжин харгилдаж л байдаг гэвэлээ
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ
Мөнх цасан ихтэй
Мөлгөр чулуун оргилтой
Өргөн түмэн өндөр, хүдэр баян хан Алтай нутаг минь гэв гэнээ хө
Алтайн магтаалыг сонсох:

1 сэтгэгдэл:

Anonymous said...

saihan magtaal bna

Post a Comment